“Цэвэр Хөгжлийн Механизмын төсөл Монгол улсад”
сургалт / семинар
2010 оны 06 сарын 04-ны өдөр
“МУИС-ын I-р байрны “Эрдмийн танхим” (Дугуй заал)
Эрхэм хүндэт Ноён/Хатагтай ……………………………........................ танаа,
“Япон улсын бодлого, хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр”-ийн санхүүжилтээр Дэлхийн Банкнаас Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яаманд хэрэгжүүлж буй “Нүүрстөрөгчийн санхүүжилттэй төслүүдийг боловсруулах болон хэрэгжүүлэх чадавхийг бий болгох” төслөөс Цэвэр Хөгжлийн Механизм (ЦХМ)-ын Үндэсний Товчоо болон Монголын Залуу Эрдэмтдийн Холбоотой хамтран залуу эрдэмтэдэд зохион байгуулж буй “Цэвэр Хөгжлийн Механизмын төсөл Монгол улсад” сэдэвт сургалт семинарт оролцохыг урьж байна.
Сургалтын зорилго:
Цэвэр Хөгжлийн Механизм болон нүүрстөрөгчийн санхүүжилттэй төслүүдийн талаарх суурь ойлголтыг залуу эрдэмтэн, судлаачдад түгээх, сурталчлах, судалгааны ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэн Цэвэр Хөгжлийн Механизмын төсөл болгох боломжийг олгох, цаашид энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, ЦХМ-ын төслийг Монголд хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага байгааг ойлгуулахад оршино.
Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яамны Цэвэр Хөгжлийн Механизмын Үндэсний Товчоо
Утас: 320402
Дэлхийн Банкны “Нүүрстөрөгчийн санхүүжилттэй төслүүдийг боловсруулах болон хэрэгжүүлэх чадавхийг бий болгох” төсөл
Утас: 51-266314
Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо
Утас: 99076414
Сургалтын хөтөлбөр
09:00 – 09:15 Бүртгэл
09:15 - 09:30 Нээлтийн үг
Б. Цэндсүрэн / Цэвэр Хөгжлийн Механизмын Үндэсний Товчооны дарга /
Ч.Сономдагва /Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны Ерөнхийлөгч/
Б. Мөнхжаргал /Нүүрстөрөгчийн санхүүжилттэй төслүүдийг боловсруулах болон хэрэгжүүлэх чадавхийг бий болгох төслийн Үндэсний Зохицуулагч/
09:30 – 09:50 Цэвэр Хөгжлийн Механизм (ЦХМ) гэж юу вэ?
Б. Цэндсүрэн /Цэвэр Хөгжлийн Механизмын Үндэсний Товчооны дарга/
09:50 – 10:00 Асуулт хариулт
10:00 – 10:30 ЦХМ-ын төсөл Монгол Улсaд хэрэгжсэн байдал, цаашид хэрэгжих боломж
Ж. Доржпүрэв /“EEC” ХХК-ны захирал/
10:30 – 10:40 Асуулт хариулт
10:40 – 11.10 ЦХМ-ын Хөтөлбөрт Үйл Ажиллагаа
Б. Мөнхжаргал /Нүүрстөрөгчийн санхүүжилттэй төслүүдийг боловсруулах болон хэрэгжүүлэх чадавхийг бий болгох төслийн Үндэсний Зохицуулагч/
11:10 – 11:40 Цайны завсарлага
11:40 – 12:10 ЦХМ-ын төслийн санал бичиг боловсруулах
Ч. Сономдагва, Доктор, МУИС-ын Геоэкологи, орчин судлалын тэнхмийн багш, ЦХМ-ын Үнэлгээний хорооны гишүүн
12:10 – 12:40 Чөлөөт асуулт хариулт
12:40 – 13:00 Хаалтын ажиллагаа
13:00 – 14:00 Өдрийн хоол