2009/02/20

“Би Монгол залуу хүн” үнэ төлбөргүй цуврал лекц үргэлжлэн явагдаж байна


Монголын Залуучуудын Холбооноос өнгөрсөн 2008 онд “Би Монгол залуу хүн” цуврал лекцүүдийг залуучуудын мэдлэг боловсрол, хувь хүний хөгжил, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор үнэ төлбөргүйгээр 14 хоног тутамд 1 удаа явуулж нэр бүхий 9 лекторын лекцийг 2000 гаруй залуучуудад хүргэсэн билээ.

Энэхүү цуврал лекцүүд энэ онд уламжлал болон зохион байгуулагдах бөгөөд өмнөх лекцүүдийн үеэр залуучуудаас авсан санал асуулгын үр дүнд олонхын санал авсан нэр бүхий 11 хүн 2009 оны эхний хагас жилд лекц уншихаар болоод байна.

“Би Монгол залуу хүн” цуврал лекцийн энэ оны эхний лекцийг Монголын Бурхны шашинтны төв гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц “Монгол хүн байхын учир” сэдвээр уншсан ба өнөөдөр 17:00 цагаас ээлжит лекцийг МУ-ын гавъяат багш Ц.Түвшинтөгс “Гэр бүлд бэлдэх Монгол ухаан” сэдвээр МЗХ-ний хурлын зааланд уншина.

Мөн 14 хоног тутмын Баасан гаригт тогтмол 17:00 цагаас явагдах цуврал лекцүүдийн хуваарийг хавсаргав.

Лекторууд

Албан тушаал

Хугацаа

1

Д.Чойжамц

Монголын Бурхны шашинтны төв гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам

2 сарын 6

2

Ц.Түвшинтөгс

МУ-ын Гавъяат багш

2 сарын 20

3

С.Баяр

МУ-ын Ерөнхий сайд

3 сарын 6

4

Н.Баатархүү

Лектор төвийн тэргүүн

3 сарын 20

5

н.Даваахүү

Шарк төвийн тэргүүн

4 сарын 3

6

Төгөлдөр

Донж төвийн тэргүүн

4 сарын 17

7

Б.Лхагвасүрэн

Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт

5 сарын 1

8

Ц.Саранцэцэг

Шри шри амьдрах ухаан төвийн тэргүүн

5 сарын 15

9

Т.Намжил

УБДС-ийн гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч доктор профессор

5 сарын 29

10

Г.Бадамсамбуу

Гараг студийн захирал

6 сарын 12

11

Ш.Гүрбазар

Соёлын гавьяат зүтгэлтэн

6 сарын 26

МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО

322643, 321814, 88171426

2009/02/19

Яараарай

64 Нобелийн шагналтан төрүүлсэн АНУ-ийн Масачусетсийн их сургуулийн хичээлийг Монголоосоо үнэ төлбөргүй үзэж судлах боломжтой боллоо. Нээлтийн ажиллагаа өнөөдөр буюу 19-ний 11 цагт АйТиПаркийн хурлын зааланд болно. Нээлтийн арга хэмжээ бүртгэлгүй, үнэ төлбөргүй тул та бүхэн оролцохыг урьж байна. 2 илтгэл тавигдана. Илтгэлээс илүү ихийг мэдэж аваарай.

http://ocw.usi.edu.mn/OcwWeb/Biology/index.htm#grad

Төлбөргүй хандаж болох Сэтгүүлүүд

Энэ Сэтгүүлүүдийн линкийг бидэнд илгээсэн ШУА Биологийн хүрээлэнгийн Микробиологийн Лабораторын эрхлэгч Доктор Б.Цэцэгт талахралаа

Харин энэ боломжийг манай залуу судлаачид алдалгүй, үр бүтээлтэйгээр ашиглана гэдэгт найдаж байна.

Dear LOOP Coordinating Committee member


Throughout 2009 Springer is offering free access to:-



Дарвиний 200 жилийн ойг тохиолдуулан

Evolution: Education and Outreach will be dedicating all of Volume 2 to the honour of Darwin , in celebration of his life and work-and especially as the founder of modern evolutionary biology

http://www.springerlink.com/content/120878/?v=editorial

and for the next month these journals will also have free online access:-

Evolutionary Ecology

http://www.springerlink.com/content/0269-7653?cm_mmc=AD-_-Enews-_-BIO2055-_-0

Development Genes and Evolution

http://www.springerlink.com/content/0949-944X?cm_mmc=AD-_-Enews-_-BIO2055-_-0

Journal of Molecular Evolution

http://www.springerlink.com/content/0022-2844?cm_mmc=AD-_-Enews-_-BIO2055-_-0

Evolutionary Biology

http://www.springerlink.com/content/0071-3260?cm_mmc=AD-_-Enews-_-BIO2055-_-0

Journal of the History of Biology

http://www.springerlink.com/content/0022-5010?cm_mmc=AD-_-Enews-_-BIO2055-_-0

Journal of Evolutionary Biochemistry and Physiology

http://www.springerlink.com/content/0022-0930?cm_mmc=AD-_-Enews-_-BIO2055-_-0

2009/02/16

Залуу судлаачдын семинар гурав дахь удаагаа зохион байгуулагдаж дууслаа

МЗЭХ, БУСЗЭХ-оос Экологи Боловсролын Төвтэй хамтран сар бүрийн 2 дахь долоо хоногийн Пүрэв гаригт зохион байгуулагддаг “Залуусаас залууст” ээлжит цуврал семинар 3 дахь удаагаа буюу 2009 оны 02-р сарын 13-ны өдөр амжилттай явагдаж дууслаа.

Уг семинарын нь залуу судлаачдын илтгэх ур чадвар болон онолын түвшингээ дээшлүүлэх, хийж буй ажлаа бусдад хүргэх, шинэ мэдээлэл дамжуулах, мэдлэг боловсролоо нээлттэйгээр бие биедээ солилцох, ажлын холбоогоор өөр хоорондоо танилцах, хамтран ажиллах зэрэг олон талын ач холбогдолтой билээ.

Энэ өдөр болсон семинарт МЗЭХ-ны Гүйцэтгэх захирал, МЗЭХ-ны дэргэдэх Зөвлөлдөх бүрэлдэхүүний, БУСЗЭХ-ны Удирдах зөвлөлийн болон Хяналтын зөвлөлийн гишүүд, Хими-Хими Технологийн хүрээлэн, Физик Технологийн Хүрээлэн, Биологийн хүрээлэн, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, МУИС, Экологийн боловсролын төв, Ургамал Хамгааллын Эрдэм Шинжилгээний Хүрээлэн зэрэг байгууллагын судлаач залуучууд оролцож уг семинарын ач холбогдол, цар хүрээ, цаашид хэрхэн чанаржуулах зэрэг олон асуудлаар санал солилцож үнэтэй зөвлөгөөнүүдийг өгсөн юм.

Энэ удаагийн семинарт Биологийн Хүрээлэнгийн Молекул Биологийн лабораторийн ЭША Р.Энхтуяа: ЭША Д.Лхагвасүрэн, Р.Энхтуяа нарын “Элэгний хавдрын оношлуурын AFP ELISA цомог гарган авах боломж” сэдэвт хамтарсан илтгэлээр оролцсон бөгөөд энэхүү илтгэл нь Монгол оронд ард иргэдийн өмнө тулгамдаж буй асуудал болоод байгаа аюултай өвчний нэг болох элэгний хавдрын оношлуурыг өөрийн дотоод нөхцөл бололцоог ашиглан гаргаж авсан нь практикт илүү түлхүү сайхан ажил болсон нь харагдаж байлаа. Мөн хоёр дахь илтгэл Зэрлэг Амьтан Судлах, Хамгаалах Төвийн судлаач П.Ганхуяг “Хээрийн зарим зүйл махчин шувуудын үржлийг хиймэл үүр байгуулах замаар дэмжих нь..” уг илтгэл ч гэсэн монгол орны экосистемд чухал голлох байр суурийг эзэлдэг махчин шувууд тэр дундаа идлэг шонхрын үржил, тоо толгой, тархалт, хооллолт болон эдгээр шувуудын хууль бус наймаа, хэрхэн хамгаалах зэрэг маш олон сонирхолтой сэдвийг хөндөж ярьсан нь залуу судлаачдын таашаалд нийцсэн үр өгөөжтэй семинар боллоо.

Дараа дараачийн семинараар бид та бүхэнтэй улам бүр ойртож ажиллахыг эрмэлзэж байна. Мөн бидний ажилд үнэтэй зөвлөгөө өгч байдаг эрхэм судлаачид та бүхний ажилд өндрөөс өндөр амжилт хүсье.

2009/02/13

Залуу судлаачидтай уулзах уулзалт боллоо

2009 оны 2-р сарын 13-д Монголын Залуу эрдэмтдийн холбооны гүйцэтгэх захирал Д.Одгэрэл Зөвлөлдөх бүрэлдэхүүний гишүүн Б.Амарсанаа, Монголын залуу эрдэмтдийн холбооны Байгалийн ухааны салбарын залуу эрдэмтдийн холбооны гүйцэтгэх захирал Л.Энхсүх, тус холбооны ЭШСА-ны дарга Ц.Цэдэндорж, Монголын залуу эрдэмтдийн холбооны Хөдөө аж ахуй биотехнологийн салбарын залуу эрдэмтдийн холбооны гүйцэтгэх захирал н.Хатанбаатар нар ШУА биологийн хүрээлэнгийн залуу судлаачидтай уулзалт хийлээ. Уг уулзалтанд МЗЭХ болон МЗЭХ-ны салбар холбоодын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч цаашдын хийж гүйцэтгэхээр төлөвлөж байгаа ажлын тухай холбогдох хүмүүсээс мэдээлэл авах боломжтой байлаа.
Тус хуралд анхаарал татан асуугдаж байсан асуулт нь БУСЗЭХ болон ХААБТСЗЭХ-ы Хүрэл тогоотын семинарт оролцоход Биологийн хүрээлэнгийн залуу судлаачид аль салбарт нь оролцох нь зохистой, аль салбарт нь харъялагддаг тухай асуулт байлаа. энэ асуултад МЗЭХ-ны төлөөлөгч хариулахдаа "Сэдэв, судалгааны ажлын агуулга нь нийцэж байвал аль ч салбар холбооны хуралд оролцох боломжтой" гэдэгийг тайлбарлаж байлаа.

2009/02/10

Ээлжит “Залуусаас залууст” цуврал семинарын тов

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбооноос сар бүрийн хоёр дахь долоо хоногт зохион явуулж буй “Залуусаас залууст” цуврал семинарт нийт залуу эрдэм шинжилгээний ажилчид, судлаачид, сонирхсон хувь хүн та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Энэ удаагийн семинарт:

ШУА, Биологийн Хүрээлэнгийн Молекул Биологийн лабораторийн ЭША, Магистрант Р. Энхтуяа,

“Элэгний хавдрын оношлуурын AFP ELISA цомог гарган авах”


Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн судлаач П. Ганхуяг

“Хээрийн зарим зүйл махчин шувуудын үржлийг хиймэл үүр байгуулах замаар дэмжих нь..”
сэдвээр тус тус семинар явагдана.

Семинар 2009 оны 2 дугаар сарын 13-ны баасан гаригт Экологийн Боловсролын Төвийн хурлын танхимд 18.00 цагт болно.


БУСЗЭХ, Эрдэм шинжилгээ, судалгааны алба

Холбоо барих утас : 99722717

2009/02/09

Ерөнхий сайд лекц уншина

"Би Монгол залуу хүн" цуврал лекцийг Монголын залуучуудын холбооноос өнгөрсөн онд явуулж 2000 гаруй залууст хүргэсэн билээ. Залуучуудын мэдлэг боловсрол, хувь хүний хөгжил, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 14 хоног тутамд нэг удаа явуулж буй уг лекцийг Монголын нэр бүхий есөн лектор явуулсан.

Энэхүү цуврал лекц нь энэ онд уламжлал болон зохион байгуулагдана. Өмнөх лекцүүдийн үеэр залуучуудаас авсан санал асуултын үр дүнд олонхын санал авсан нэр бүхий 11 хүн энэ оны эхний хагас жилд лекц уншихаар болжээ. "Би Монгол залуу хүн" цувралын эхний лекцийг Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц "Монгол хүн байхын учир" сэдвээр уншсан юм. Дараагийн лекцийг Монгол Улсын гавьяат багш Ц.Түвшинтөгс энэ сарын 20-нд, Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр ирэх сарын 6-нд, Лектор төвийн Н.Баатархүү 20-нд унших ажээ.

С.Туул гого.мн

Ерөнхий сайд лекц уншина

"Би Монгол залуу хүн" цуврал лекцийг Монголын залуучуудын холбооноос өнгөрсөн онд явуулж 2000 гаруй залууст хүргэсэн билээ. Залуучуудын мэдлэг боловсрол, хувь хүний хөгжил, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 14 хоног тутамд нэг удаа явуулж буй уг лекцийг Монголын нэр бүхий есөн лектор явуулсан.

Энэхүү цуврал лекц нь энэ онд уламжлал болон зохион байгуулагдана. Өмнөх лекцүүдийн үеэр залуучуудаас авсан санал асуултын үр дүнд олонхын санал авсан нэр бүхий 11 хүн энэ оны эхний хагас жилд лекц уншихаар болжээ. "Би Монгол залуу хүн" цувралын эхний лекцийг Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц "Монгол хүн байхын учир" сэдвээр уншсан юм. Дараагийн лекцийг Монгол Улсын гавьяат багш Ц.Түвшинтөгс энэ сарын 20-нд, Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр ирэх сарын 6-нд, Лектор төвийн Н.Баатархүү 20-нд унших ажээ.

С.Туул гого.мн

Хамтарч ажиллах санал

БУСЗЭХ-нд Спикер Групп компаниас хамтарч ажиллах тухай дараах санал ирсэн ба энэ саналын хүрээнд манай гишүүд, дэмжигчдээс хийх ажлын санал, сэтгүүлд хэвлүүлэх судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл, мөн бусад гишүүдтэйгээ хуваалцах сонирхолтой мэдээллүүдээ тус холбооны Эрдэм шинжилгээ, судалгааны алба /Ц. Цэдэндорж , утас 99722717/-тай холбогдож, илгээнэ үү. Мөн naturescience2008@yahoogroups.com хаягаар илгээж болно.


Байгалийн ухааны залуу эрдэмтдийн холбоонд


Юуны өмнө та бүхэнд ажлын амжилт хүсье. Хэвлэл мэдээлэл, програм хангамжийн “Спикер Групп” компани нь 2001 онд байгуулагдсан цагаасаа хойш өнөөг хүртэл салбартаа манлайлж, бодит ажлуудыг хийгээд байна. Тус компаний үүсгэн байгуулсан “Компьютер Таймс” сэтгүүл нь өнөөдрийн байдлаар 27 дугаарыг уншигчдадаа хүргэж, 2500 гаруй захиалагчтай болоод байгаа бөгөөд улиралд 2 дугаар, 5000-8000 хувь хэвлэгдэн гардаг.
Бид 2009 оноос эхлэн 10 мянган захиалагчтай болох зорилт тавин ажиллаж байгаа ба энэ хүрээнд бүх Ерөнхий боловсролын сургуулийн Мэдээлэл зүйн кабинет, бизнесийн байгууллагуудын ажилтнуудын албан хэрэгцээнд захиалуулах арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлж эхлээд байна. Түүнчлэн хэрэглэгчийнхээ хүрээг тэлэхээс гадна агуулга, нийтлэлийн бодлогын хувьд илүү анхаарч үндсэн булангуудаас гадна шинэ булангуудыг тогтмол ажиллуулж байхаар боллоо. Ингээд өнгө төрх, агуулгаа улам сайжруулан гаргаж буйтай холбогдуулан танд дараах саналыг тавьж байна. Үүнд:
1. Сэтгүүлийн сайтад байгууллагаа сурталчилсан ярилцлага өгөх
2. Ажиллаж буй мэргэжилтэйгээ холбоотой эсвэл сонирхдог чиглэлээрээ сэтгүүлд булан хөтлөх
3. Сэтгүүлийн www.computertimes.mn сайтын линк, жижиг баннерийг өөрийн http://naturescience2008.blogspot.com/ сайтдаа байршуулах
4. Эрдэмтдийн судалгааны бүтээлээс дээжлэн нийтлэх зорилгоор “КТ Судалгаа” булан нээн ажиллуулж байгаа бөгөөд танай гишүүд сэтгүүлд маань цувралаар бүтээлээ нийтлүүлэх боломжтой гэдгийг нэмж дурдахад таатай байна.
Сэтгүүлийн танилцуулга, хамтран ажиллах боломжуудын тухай мэдээллийг Хавсралт 1-ээр илгээлээ. Дээр дурдсан саналд ямар нэгэн төлбөрийн тухай яригдахгүй бөгөөд та бид харилцан ашигтай хамтран ажиллаж буй хэрэг гэж ойлгож буйг хүлээн авна уу. Саналын хариуг даруй өгч, хамтын ажиллагаандаа дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.


Та бүхэнд амжилт хүсье.

Таныг хүндэтгэсэн: КТ /Компьютер Таймс/

www.computertimes.mn


2009/02/04

Байгаль хамгаалал сэдэвтэй 500 төгрөгийн мөнгөн зоос шалгарчээ

2009 оны шилдэг зоосон мөнгөөр алмазан нүдтэй илбэнхийн дүрстэй Монгол Улсын 500 төгрөгийн мөнгөн зоос шалгарчээ. Зоос сонирхогчдын олон улсын холбооноос тодруулсан уг шагналыг Энэ 2-р сарын 7 өдөр Германы Берлин хотод болох дэлхийн мөнгөний үзэсгэлэн яармагийн (the World Money Fair) үеэр (World Coin News) ийг төлөөлөн Давид С. Харпер гардуулах юм байна.

Д. Харпер шалгарсан зоосны тухай : Илбэнхийн нүд нь шүүгчдийг ийм шийдвэр гаргуулахаар хүчтэй байсан гэж хэлжээ.

Энэ жилийн шалгаруулалтад шилдгийн төлөө болон 10 төрлийн номинацд ялахын тулд олон хүчтэй өрсөлдөгчид байсан бөгөөд санал хураалтын эхний шатанд АНУ-ын зоосны үйлдвэр болон Беларусын Үндэсний Банк тэргүүлсэн бөгөөд 10 номинацийн 3-т АНУ, 2-т нь Беларус тэргүүлжээ.

Үлдсэн таван төрөлд нь Монгол, Австри, Британийн Виржин Арлууд, Дани, Итали тэргүүлсэн байна.

Хамгийн алдартай зоосны төрөлд АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Вашингтон ерөнхийлөгчийн дүрстэй доллар, түүхэнд хамгийн алдартай нь АНУ-ын зоосны үйлдвэрээс 1607 оны Виржиниа дахь Жаместоуны хэлэлцээрийн 400 жилийн ойг тохиолдуулан гаргасан мөнгөн доллар, Шилдэг орчин үеийн үйл явдалт зоосоор 1957 оны Арканзасын Литтле Рок дахь дунд сургуулийн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн тухай мөнгөн доллар, (Best crown) шилдэг шагналыг Беларусын 925 сорьцтой мөнгөн 20 рубль мөн хамгийн бурханлаг зоосоор Савиорын загалмай болон Полатскийн гэгээн Эуфрасынийн дүрстэй 1000 рубль (уг 1000 рубль нь 100мм хэмжээтэй 1,083.80г жинтэй 925 сорьцтой), Австрийн 925 сорьцтой Мерк Аббейд зориулсан зоосон 10 евро хамгийн уран хийцтэйд, Британийн Виржин Арлуудын 50 долларын мөнгөн зоос хамгийн шинэлэгт нь, Данийн Олон улсын туйлын жилд зориулсан цагаан баавгай дүрсэлсэн 1000 кроны зоос, Шилдэг худалдааны зоосоор Италийн, Дантийн хөрөгтэй 2 еврогийн би-металл зоос, Шилдэг мөнгөн зоос буюу Coin of The Year (COTY) -ын ялагчаар Байгаль хамгааллын сэдэвт 500 төгрөгийн мөнгөн зоос тус тус шалгарчээ.

numismaticnews.net