2011/09/16

ХҮРЭЛТОГООТЫН СЕМИНАР 2011

БСШУЯ, ШУА, ШУТС, Технологи Инкубаторын Төв, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбоо хамтран жил бүр залуу багш, эрдэм шинжилгээний ажилтнуудын дунд зохион явуулдаг Хүрэл Тогоот - 2011 эрдэм шинжилгээний бага хурал 2011 оны 10-р сарын 7-ны өдөр ШУА-ийн ООГСТ-ийн харъяа одон орон судлах Оргил төвийн хурлын зааланд болох гэж байна.

Уг бага хуралд оролцох нэг төлөөлөгчийн зардал 40000 төгрөг (хурлын байр, хоол, унаа, бүтээлийн эмхэтгэл болон бусад зардал) болж байгаа бөгөөд хуралд илтгэл тавин оролцох залуу ажилтны нийт зардлын 50%-ийг зохион байгуулах комиссоос гаргах болно.

Уг бага хуралд илтгэл тавин оролцсон залуучуудыг мэдлэг, чадвар, судалгааны ажлын үр дүнгээр нь шалгаруулан БСШУ-ны сайдын залуу эрдэм шинжилгээний ажилтанд олгох ГРАНТ-д Байгалийн ухааны салбараас нэр дэвшигчээр дэвшүүлнэ.

Энэхүү бага хуралд тавигдах илтгэлүүдийн хураангуйг 2011 оны 9-р сарын 28-ныг хүртэл хүлээн авах тул залуу судлаачид өөрсдийн бүтээлийг тусгай форматын дагуу бэлдэж зохион байгуулах комисст заагдсан хугацаанаас өмнө электрон хэлбэрээр хүлээлгэн өгнө үү.

ХҮРЭЛТОГООТЫН СЕМИНАР - ын илтгэлийн Format

1 Илтгэлийн бүрэлдэхүүн:

Товчлол;

Түлхүүр үг;

Оршил;

Судалгааны материал, арга зүй;

Үр дүн ба хэлэлцүүлэг;

Summary (in English);

Ашигласан хэвлэл зэрэг орно.

2 Илтгэлийн бичиглэл:

1. Цаасны хэмжээ - В5

2. Font - Times New Roman

3. Size:

a. Гарчиг - 14 (Bold)

b. Зохиогчийн нэр - 10 (Caps Lock)

c. Байгууллагын нэр - 8

d. Үсгийн хэмжээ- 12 (тухайн дэд гарчиг тус бүр нь Bold байна)

4. Дээрээс - 2 см

5. Доороос - 2 см

6. Баруун талаас - 2.5 см

7. Зүүн гар талаас - 1.5 см

8. Албан ёсны хэл - Монгол, Англи, Орос

9. Хуудасны тоо 8 нүүрнээс ихгүй байх

10. Doc болон PDF өргөтгөлтэйгөөр авчирч өгөх

3 Ханын илтгэл: 90х60см хэмжээтэй


Утас: 976-88031181, 976-98984988


Зохион байгуулах комисс


2011/09/15

Байгаль орчны менежмент болон газарзүйн мэдээллийн систем GIS сонирхогчдод

Хэрэв Та байгаль орчны менежмент, байгалийн нөөц, цаг уурын өөрчлөлт, тусгай хамгаалалттай газар нутаг, бэлчээрийн менежмент, усны хамгаалалт, менежмент болон газарзүйн мэдээллийн системийн талаар сонирхдог, эдгээр салбарт ажилладаг, энэ чиглэлээр мэдлэгийн хүрээгээ нэмэгдүүлэх, мэргэших хүсэлтэй бол дараах онлайн сургалтын сайтаар зочилно уу. Танд тус болно гэдэгт итгэлтэй байна.

https://www.conservationtraining.org/


Дашрамд дурьдахад бидэнд энэхүү сайтны хаягийг илгээж, мэдээллээ хуваалцсан Ц. Ганбат-д талархсанаа илэрхийлье.