2009/09/15

Гишүүдийн судалгааны ажлууд

Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбооны жинхэнэ гишүүдийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудын талаарх мэдээлэлд шинэчлэлт хийлээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг naturescience2008@yahoogroups.com хаягаар болон сонирхож буй судалгааны ажлыг хийж буй гишүүний хаягаар харьцаж авна уу. Танд амжилт хүсье.

Татаж авах холбоос дээр дарж МедиаФайр сайтаас аваарай

2009/09/07

Шинэ Гүйцэтгэх захирал сонгогдлоо

Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтэдийн Холбооны гүйцэтгэх Захирал Л.Энхсүх урт хугацаагаар гадаад суралцах болсонтой холбогдуулан БУСЗЭХ-ны нийт гишүүдийн дунд гүйцэтгэх захирлын сонгон шалгаруултыг зарласан билээ.

2009 оны 08-р сарын 19 ны БУСЗЭХ-ны УЗ-ийн ээлжит бус хурлаар сонгон шалгаруултанд материалаа ирүүлсэн болон нэр дэвшигдсэн гишүүдээс хэлэлцүүлэн БУСЗЭХ-ны шинэ гүйцэтгэх захирлаар тус холбооны хүний нөөцийн албаны гишүүн О.Жамъянг олонхийн саналаар сонголоо.

О.Жамъян нь 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. 1989-1999 онд Улаанбаатар хотын лаборатори 1-р сургуулийг, 2006 онд ШУТИС-ийн МИС-ийг "Металл судлал, технологи" мэргэжлээр, 2009 онд Улаанбаатарын Их Сургуулийн хэрэглээний физикийн магистрантурыг тус тус суралцаж төгссөн. 2006 оноос одоог хүртэл ШУА-ийн ФТХ-ийн МСНТС-т ЭША-аар ажиллаж байна.

Тус холбооны 4 дэх гүйцэтгэх захирлаар шинээр сонгогдсон О. Жамьяндаа нийт гишүүдийнхээ өмнөөс баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье!