2009/02/16

Залуу судлаачдын семинар гурав дахь удаагаа зохион байгуулагдаж дууслаа

МЗЭХ, БУСЗЭХ-оос Экологи Боловсролын Төвтэй хамтран сар бүрийн 2 дахь долоо хоногийн Пүрэв гаригт зохион байгуулагддаг “Залуусаас залууст” ээлжит цуврал семинар 3 дахь удаагаа буюу 2009 оны 02-р сарын 13-ны өдөр амжилттай явагдаж дууслаа.

Уг семинарын нь залуу судлаачдын илтгэх ур чадвар болон онолын түвшингээ дээшлүүлэх, хийж буй ажлаа бусдад хүргэх, шинэ мэдээлэл дамжуулах, мэдлэг боловсролоо нээлттэйгээр бие биедээ солилцох, ажлын холбоогоор өөр хоорондоо танилцах, хамтран ажиллах зэрэг олон талын ач холбогдолтой билээ.

Энэ өдөр болсон семинарт МЗЭХ-ны Гүйцэтгэх захирал, МЗЭХ-ны дэргэдэх Зөвлөлдөх бүрэлдэхүүний, БУСЗЭХ-ны Удирдах зөвлөлийн болон Хяналтын зөвлөлийн гишүүд, Хими-Хими Технологийн хүрээлэн, Физик Технологийн Хүрээлэн, Биологийн хүрээлэн, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, МУИС, Экологийн боловсролын төв, Ургамал Хамгааллын Эрдэм Шинжилгээний Хүрээлэн зэрэг байгууллагын судлаач залуучууд оролцож уг семинарын ач холбогдол, цар хүрээ, цаашид хэрхэн чанаржуулах зэрэг олон асуудлаар санал солилцож үнэтэй зөвлөгөөнүүдийг өгсөн юм.

Энэ удаагийн семинарт Биологийн Хүрээлэнгийн Молекул Биологийн лабораторийн ЭША Р.Энхтуяа: ЭША Д.Лхагвасүрэн, Р.Энхтуяа нарын “Элэгний хавдрын оношлуурын AFP ELISA цомог гарган авах боломж” сэдэвт хамтарсан илтгэлээр оролцсон бөгөөд энэхүү илтгэл нь Монгол оронд ард иргэдийн өмнө тулгамдаж буй асуудал болоод байгаа аюултай өвчний нэг болох элэгний хавдрын оношлуурыг өөрийн дотоод нөхцөл бололцоог ашиглан гаргаж авсан нь практикт илүү түлхүү сайхан ажил болсон нь харагдаж байлаа. Мөн хоёр дахь илтгэл Зэрлэг Амьтан Судлах, Хамгаалах Төвийн судлаач П.Ганхуяг “Хээрийн зарим зүйл махчин шувуудын үржлийг хиймэл үүр байгуулах замаар дэмжих нь..” уг илтгэл ч гэсэн монгол орны экосистемд чухал голлох байр суурийг эзэлдэг махчин шувууд тэр дундаа идлэг шонхрын үржил, тоо толгой, тархалт, хооллолт болон эдгээр шувуудын хууль бус наймаа, хэрхэн хамгаалах зэрэг маш олон сонирхолтой сэдвийг хөндөж ярьсан нь залуу судлаачдын таашаалд нийцсэн үр өгөөжтэй семинар боллоо.

Дараа дараачийн семинараар бид та бүхэнтэй улам бүр ойртож ажиллахыг эрмэлзэж байна. Мөн бидний ажилд үнэтэй зөвлөгөө өгч байдаг эрхэм судлаачид та бүхний ажилд өндрөөс өндөр амжилт хүсье.

3 comments:

Anonymous said...

Seminart oroltsoh sonirholgui humuusees shaltgaaniig ni asuuhad, tavigdah iltgeliin sedev nadad hamaagui gsn hariult ihenhi ni ogch bna. Tiim bolohoor iltgeluudees gadna humuusiig tatah yamar neg zuil end heregtei bn gej ajilglagdaj bna, hamtdaa bodotsgooyo zaluusaa, sanaa onoo bval heleerei!

Миний блог said...
This comment has been removed by the author.
Anonymous said...

harin tiimee! sanal asuulgaa l sain yavuulah ni zov bhaa! gehdee yavan sain changarah bailgui de! yavaandaa saihan bolnoo! hamtdaa hodloy!!!!