БУСЗЭХ-нд Спикер Групп компаниас хамтарч ажиллах тухай дараах санал ирсэн ба энэ саналын хүрээнд манай гишүүд, дэмжигчдээс хийх ажлын санал, сэтгүүлд хэвлүүлэх судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл, мөн бусад гишүүдтэйгээ хуваалцах сонирхолтой мэдээллүүдээ тус холбооны Эрдэм шинжилгээ, судалгааны алба /Ц. Цэдэндорж , утас 99722717/-тай холбогдож, илгээнэ үү. Мөн naturescience2008@yahoogroups.com хаягаар илгээж болно.
Байгалийн ухааны залуу эрдэмтдийн холбоонд
Юуны өмнө та бүхэнд ажлын амжилт хүсье. Хэвлэл мэдээлэл, програм хангамжийн “Спикер Групп” компани нь 2001 онд байгуулагдсан цагаасаа хойш өнөөг хүртэл салбартаа манлайлж, бодит ажлуудыг хийгээд байна. Тус компаний үүсгэн байгуулсан “Компьютер Таймс” сэтгүүл нь өнөөдрийн байдлаар 27 дугаарыг уншигчдадаа хүргэж, 2500 гаруй захиалагчтай болоод байгаа бөгөөд улиралд 2 дугаар, 5000-8000 хувь хэвлэгдэн гардаг.
Бид 2009 оноос эхлэн 10 мянган захиалагчтай болох зорилт тавин ажиллаж байгаа ба энэ хүрээнд бүх Ерөнхий боловсролын сургуулийн Мэдээлэл зүйн кабинет, бизнесийн байгууллагуудын ажилтнуудын албан хэрэгцээнд захиалуулах арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлж эхлээд байна. Түүнчлэн хэрэглэгчийнхээ хүрээг тэлэхээс гадна агуулга, нийтлэлийн бодлогын хувьд илүү анхаарч үндсэн булангуудаас гадна шинэ булангуудыг тогтмол ажиллуулж байхаар боллоо. Ингээд өнгө төрх, агуулгаа улам сайжруулан гаргаж буйтай холбогдуулан танд дараах саналыг тавьж байна. Үүнд:
1. Сэтгүүлийн сайтад байгууллагаа сурталчилсан ярилцлага өгөх
2. Ажиллаж буй мэргэжилтэйгээ холбоотой эсвэл сонирхдог чиглэлээрээ сэтгүүлд булан хөтлөх
3. Сэтгүүлийн www.computertimes.mn сайтын линк, жижиг баннерийг өөрийн http://naturescience2008.blogspot.com/ сайтдаа байршуулах
4. Эрдэмтдийн судалгааны бүтээлээс дээжлэн нийтлэх зорилгоор “КТ Судалгаа” булан нээн ажиллуулж байгаа бөгөөд танай гишүүд сэтгүүлд маань цувралаар бүтээлээ нийтлүүлэх боломжтой гэдгийг нэмж дурдахад таатай байна.
Сэтгүүлийн танилцуулга, хамтран ажиллах боломжуудын тухай мэдээллийг Хавсралт 1-ээр илгээлээ. Дээр дурдсан саналд ямар нэгэн төлбөрийн тухай яригдахгүй бөгөөд та бид харилцан ашигтай хамтран ажиллаж буй хэрэг гэж ойлгож буйг хүлээн авна уу. Саналын хариуг даруй өгч, хамтын ажиллагаандаа дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
No comments:
Post a Comment