2009/02/09

Ерөнхий сайд лекц уншина

"Би Монгол залуу хүн" цуврал лекцийг Монголын залуучуудын холбооноос өнгөрсөн онд явуулж 2000 гаруй залууст хүргэсэн билээ. Залуучуудын мэдлэг боловсрол, хувь хүний хөгжил, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 14 хоног тутамд нэг удаа явуулж буй уг лекцийг Монголын нэр бүхий есөн лектор явуулсан.

Энэхүү цуврал лекц нь энэ онд уламжлал болон зохион байгуулагдана. Өмнөх лекцүүдийн үеэр залуучуудаас авсан санал асуултын үр дүнд олонхын санал авсан нэр бүхий 11 хүн энэ оны эхний хагас жилд лекц уншихаар болжээ. "Би Монгол залуу хүн" цувралын эхний лекцийг Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц "Монгол хүн байхын учир" сэдвээр уншсан юм. Дараагийн лекцийг Монгол Улсын гавьяат багш Ц.Түвшинтөгс энэ сарын 20-нд, Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр ирэх сарын 6-нд, Лектор төвийн Н.Баатархүү 20-нд унших ажээ.

С.Туул гого.мн

No comments: