Өнөөгийн байдлаар дэлхийн олон орны 90 гаруй сургуультай эгч дүүсийн харилцаатай ажиллаж байна. Хамтын ажиллагааны үндсэн хөтөлбөрт багш оюутан солилцоо, хос мэргэжлийн зэрэг, гадаадын кредит цаг болон хичээлийг тооцох, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгууллах, эрдэмтдийг богино болон урт хугацаагаар урьж лекц уншуулах, хэлний бэлтгэл явуулах зэрэг багтаж байна. Одоогоор, 250 орчим гадаад оюутантай , тухайн оюутнуудад зориулан тус сургууль нь олон талт тэтгэлэгт хөтөлбөр, хятад хэлний хичээлүүд болон олон төрлийн хичээлээс гадуурх үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Тэтгэлэг олгох сурагчдын тоо: Докторын зэрэгт 3 оюутан
Тэтгэлгийн хэлбэр: Сургалтын төлбөр
Тэтгэлгийн хугацаа: Нийт суралцах хугацаа
Тэтгэлэг эхлэх хугацаа: 2010 оны 1-р семестр
Тэтгэлэгт хамрагдахад шаардах зүйл: Элсэгчдийг материалаар нь шалгаруулж авна.
Гадаад иргэн хүсэлт гаргах эцсийн хугацаа : 2010 оны 03 сарын 1-ээс эхлэн 2010 оны 05 сарын 31-д дуусна.
Тэтгэлэг олгох мэргэжил: Барилгын инженер, биотехнологи, барилга хот төлөвлөлт.
А. Хичээлийн нэр: Барилгын инженер
Интернэт хаяг: htt://www.cyut.edu.tw/ ce/ department/ index2.html
Хичээл орох хэл: Хятад хэлээр голлон, англи хэлтэй хавсран явуулна.
Хичээлийн товч танилцуулга:
Бүтэн зохион байгуулалтын анги, Газрын инженерийн анги, т, газарзүйн мэдээллийн тогтолцоо зэргийн хэрэглээний талаар багтана, Барилгын инженерийн анги
B.Хичээлийн нэр: Биотехнологи
Интернэт хаяг: htt://www.cyut.edu.tw/ ib/ index news-1.html
Хичээл орох хэл Хятад хэлээр голлон, англи хэлтэй хавсран явуулна.
Хичээлийн товч танилцуулга:
Энэхүү анги нь өндөр мэргэжлийн биохимийн технологичийг бэлтгэн гаргах, сургалтын чанар хамтын ажиллагааг өргөжүүлэхийг гол зорилгоо болгодог. Мөн энэхүү анги нь улсдаа хамгийн анх Биотехнологийн мэргэжлээр дагнан бүрэн цогц судалгаа явуулдаг төв болон байгууллагдсан.
C. Хчээлийн нэр: Барилга, хот төлөвлөлт
Интернэт хаяг: htt://www.cyut.edu.tw/urban/
Хичээл орох хэл: Хятад хэлээр голллон, англи хэлтэй хавсран явуулна.
Хичээлийн товч танилцуулга:
Энэхүү тэнхим нь тухайн оюутны өөрийнх нь хүсэл сонирхолд нийцүүлэн сургалтын арга барилаа тодорхойлдог ба барилга, барилга төлөвлөлт, хот төлөвлөлт зэрэг чиглэлүүдээр өндөр мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэн гаргадаг.
Холбоо барих хэлбэр
Хэлтэс: Гадаад харилцааны хэлтэс
Холбоо барих хүн: Ли Дин Фан
Хаяг:41349
Утас:04-2332-3000 ext.3124
Факс: 04-2374-2317
E-mail:tflee@cyut.edu.tw
Гадаадын иргэдэд мэдээлэл өгөх интернэт хаяг:
Сургуулийн интернэт хаяг: www.cyut.edu.tw
Онлайн бүртгэл: http://www.cyut.edu.tw/ias/ English/application.php
Мэдээллийн эх сурвалж: Монгол дахь Тайваны Боловсролын Төв
No comments:
Post a Comment