Монгол Улс, Бүгд Найрамдах Найрамдах Солонгос Улсын хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, Монгол улсад шинэ залуу боловсон хүчин бэлтгэх зорилгоор БНСУ-ын “Ilwoo сан” нь Монгол улсын БСШУЯ-тай хамтран 100%-ийн тэтгэлгээр суралцах 8 хүнийг БНСУ-ын их, дээд сургуульд суралцуулна.
/13 дугаар удаагийн шалгаруулалт /
2010/2011 оны хичээлийн жилд “Ilwoo сан” нь Барилгын инженер/архитектур, Байгаль орчны инженер, Мэдээллийн технологи, Бизнесийн удирдлага/эдийн засаг гэсэн 4 мэргэжлээр тус бүр 1 бакалаврын оюутан, 1 магистрантыг дараахь болзлоор сонгон шалгаруулна.
Шалгуулагчдад тавигдах шаардлага, бүртгэл:
Сонгон шалгаруулалтанд орох хүмүүс нь англи хэлний сайн мэдлэгтэй, бие бялдар, оюун ухааны хувьд эрүүл байна.
Бакалаврын оюутан: Бакалаврын оюутан нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид амжилттай сурч байгаа (голч дүн 3 ба түүнээс дээш), 22-оос доош насны /2010 оны 5 дугаар сарын 1-ний байдлаар/, гэрлээгүй, МУ-н иргэд байна.
Бакалаврын сургалтад хамрагдах хүмүүс нь Сургууль бүрийн сургалтын албанд 2010 оны 5 дугаар сарын 19-ны дотор бүртгүүлнэ.
Магистрант: Суралцах чиглэлээр бакалаврын зэрэгтэй буюу энэ 2010 оны хавар төгсөж байгаа (голч дүн 3 ба түүнээс дээш) 25-аас доош насны /2010 оны 5 дугаар сарын 1-ний байдлаар/, гэрлээгүй МУ-н иргэд байна.
Магистрын сургалтад хамрагдах хүмүүс нь материалаа бүрдүүлэн 2010 оны 5 дугаар сарын 19-ны дотор шууд Боловсролын үнэлгээний төвд бүртгүүлнэ.
Уг шалгалтын талаарх дэлгэрэнгүйг доорх утсаар /цахим хуудсаар дамжуулан авна уу.
БСШУЯ ны хариуцсан ажилтан: Батцэцэг 9822-0518; (51) 266428
БСШУЯ ны цахим хуудас: http://www.mecs.gov.mn
Ilwoo сангийн тэтгэлэгээр БНСУ-д төгсөгч :
Н.Цэвэгмид 9904-5961, Д.Базаррагчаа 9909-6263, Ц. Түвшинтөр 9600-6343
Ilwoo сангийн цахим хуудас: www.study21c.net
No comments:
Post a Comment