2010/05/14

Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбооны нийт гишүүдэд:

Сайн байна уу?

Та бүхний энэ өдрийн амрыг эрж, ажилд тань амжилт хүсье.

Монголын Залуу Эрдэмтдийн холбооноос нийт гишүүдийн бүртгэлийг шинэчлэх, үнэмлэхжүүлэх болсон тухай дараах захиа ирсэн тул та бүхэн заасан хугацаанд, үнэн зов, шуурхай бөглөж энэхүү ажилд хариуцлагатай хандана уу!

Анкет болон CV-г өөрийн байгууллага дээр ажилладаг БУСЗЭХ-ний Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдэд хүлээлгэж өгнө.
Анкет, CV-г хүлээн авах хүмүүсийн нэрс:
-Хими, хими технологийн хүрээлэн - Б. Сүххүү
-Физик технологийн хүрээлэн-О. Жамъян
-Информатикийн хүрээлэн-Б. Отгонсувд
-Биологийн хүрээлэн-Б. Онон
-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар-Д. Одгэрэл

Нэр дурдагдаагүй хүрээлэн, байгууллага, их дээд сургуулиудад харьяалалтай гишүүд Физик технологийн хүрээлэнгийн ЭША О. Жамъян /99002389/-д, биечлэн өгөх боломжгүй тохиолдолд naturescience2008@yahoogroups.com, odko_bi@yahoo.com хаягуудаар цахим хэлбэрээр илгээж болно. /Цээж зураг заавал хавсаргах гэснийг анхаарах, мөн jpg өргөтгөлтэй байх/

Анкет, CV-ний загварыг татаж авах линк:
http://share.gogo.mn/C3QKbwbz6W82401273863385/attachments_2010_05_14.zip

Та бүхнийг хүндэтгэсэн,

Д. Одгэрэл /Байгалийн Ухааны Салбарын залуу эрдэмтдийн холбооны Хүний Нөөцийн алба/

No comments: