2010/05/14

УУЛ УУРХАЙН САЛБАРТ АЖИЛЛАХ МОНГОЛЫН ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ДЭМЖИХ МОНГОЛ-ГЕРМАНЫ ХАМТАРСАН ТЭТГЭЛГИЙН ХӨТӨЛБӨР

2010-2011 оны хичээлийн жилээс Монгол улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс /ХБНГУ/ хоорондын хамтарсан тэтгэлгийн хөтөлбөрийн хүрээнд ХБНГУ-ын их, дээд сургуульд уул уурхайн салбарт ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор инженерийн болон байгалийн ухааны чиглэлээр герман хэл дээр явагдах бакалаврын сургалтад 10 хүнийг, мөн герман болон англи хэл дээр явагдах магистрын төвшний сургалтад хамрагдах 10 хүнийг тус тус шалгаруулна.
Магистрант нь долоо хүртэл, бакалавр нь тав хүртэл семестрийн хөтөлбөрт хамрагдана. Тэтгэлэгт хамрагдахаар шалгарсан хүмүүсийг үндсэн сургалт эхлэхээс нь өмнө Герман Улсад хоёр сарын герман хэлний курст суралцуулна. Энэхүү хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газар болон ХБНГУ-ын Гадаад харилцааны яам санхүүжүүлнэ. Тэтгэлэгт сургалтын болон эрүүл мэндийн даатгалын төлбөр, амьжиргааны зардал, нэг удаагийн   2 талын нислэгийн замын зардал орно.

Тавигдах шаардлага

•    Герман улсын зүгээс хүлээн зөвшөөрөгдсөн Монгол Улсын их, дээд сургуулиудад /тус жагсаалтыг БСШУЯ-ны вэб сайт дахь зараас харна уу/ суралцан 2-р курс төгсөж буй болон бакалаврын боловсрол эзэмшсэн  Монгол улсын иргэд байх
•    Магистрын сургалтанд хамрагдахыг хүсэгчийн бакалаврын зэргийн диплом нь өргөдөл өгөхөөс зургаан жилээс илүүгүй хугацааны өмнө олгогдсон байх
•    Герман хэлний B-2 /дунд шатны дээд түвшинд хүрсэн/ болон  англи хэл (TOEFL, IELTS, доод тал нь TOEFL 550 буюу түүнтэй дүйцүүлэх түвшингийнх байх/-ний  зохих төвшний мэдлэгтэй байх
•    Өргөдөл гаргаж байгаа тухайн цаг хугацаанд өргөдөл гаргагч нь германд ирээд нэг жилийн хугацаа өнгөрсөн бол тэтгэлэгт хамрагдах боломжгүй.

Өргөдөл гаргагчийн бүрдүүлэх материал

•    Германы эрдмийн солилцооны алба /ГЭСА/-ны маягтын дагуу бичсэн тэтгэлэгт хамрагдах хүсэлт (Судалгааны болон сургалтын тэтгэлгийн өргөдөл)
•    Суралцах төлөвлөгөө   /Герман Улсад суралцахыг зорьж байгаа мэргэжлийн болон хувийн сонирхол болон эх орондоо иргэж ирээд хэрхэн үр дүнтэй ажиллах тухай эссэ/
•    Товч намтар (өөрийн   тухай товч танилцуулга, эзэмшсэн боловсролын болон ажлын тухай мэдээллийг тодорхой оруулсан байх)
•    Хоёр хүний тодорхойлолт (Их, дээд сургуулийн багш эсвэл ажилладаг байгууллагын удирдлага байж болно)-ын эх хувь /Хэрэв тодорхойлолт монгол хэл дээр бичигдсэн бол герман дээр орчуулж, орчуулгын товчоогоор баталгаажуулсан байх, эсвэл англи хэл дээр байж болно/.
•    Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
•    Герман   болон Англи хэлний мэдлэгийн түвшинг баталсан баримт бичгийн эх хувь.
•    Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийн албан ёсны орчуулга /орчуулгын товчоогоор баталгаажуулсан байх/.
•    Их, дээд сургуулийн I, II, III дугаар улирлын дүнгийн тодорхойлолтын эх хувь, түүний албан ёсны орчуулга /орчуулгын товчоогоор баталгаажуулсан байх/
•    Бакалаврын диплом, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийн албан ёсны орчуулга /орчуулгын товчоогоор баталгаажуулсан байх/;
•    Бүртгэлийн хураамж: бакалавр-5000 төгрөг, магистр-10000 төгрөг.

Дээрх материалуудыг герман хэл дээр бүрдүүлсэн байх шаардлагатай. Бүрдүүлэх материалын талаарх нэмэлт мэдээллийг ГЭСА-ны судалгааны болон сургалтын тэтгэлгийн өргөдлөөс  үзэж болох бөгөөд өргөдлийг интернет (www.daad.de/de/form)-ээс юмуу ГЭСА-ны төлөөлөгчид /холбоо барих хаяг, утсыг БСШУЯ-ны вэб сайт дахь зараас харна уу/-өөс авч болно. Өргөдөл гаргагч анкетыг дутуу юмуу буруу бөглөсөн болон материалыг хуурамчаар бүрдүүлсэн бол татгалзсан хариу өгөх болно.

Бүртгэл ба сонгон шалгаруулалт

Бүртгэл: Өргөдөл гаргагчийн материалыг 2010 оны 5 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд БСШУЯ-ны 206 тоот өрөөнд хүлээн авна. Харилцах утас: 263663, 93060040.

Урьдчилсан сонгон шалгаруулалт: БСШУЯ болон ГЭСА-ны төлөөлөгчид бичиг баримтын бүрдэлтийг шалгаж үзээд шаардлага хангасан хүмүүсийг хэлний төвшин тогтоох тест /уншиж ба сонсож ойлгох, ярилцах/-д урина. Хэлний тест өгөх хүмүүсийн нэрсийг ХБНГУ-ын ЭСЯ-ны гаднах мэдээллийн самбарт 2010 оны 6 дугаар сарын 2-ны  16.00 цагт зарлана. Хэлний төвшин тогтоох шалгалтыг 2010 оны 6 дугаар сарын 4-ний өдөр зохион байгуулж, дүнг 2010 оны 6 дугаар сарын 6-ны өдөр ХБНГУ-ын ЭСЯ-ны гаднах мэдээллийн самбарт зарлана. 

Эцсийн сонгон шалгаруулалт: Урьдчилсан сонгон шалгаруулалтанд тэнцсэн хүмүүс 2010 оны 6 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд ХБНГУ-ын ЭСЯ-н дээр зохион байгуулагдах эцсийн сонгон шалгаруулалтын ярилцлагад орно. Монгол-Германы хамтарсан комисс тэтгэлэг авах суралцагчдыг тодруулна.

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАX ГЕРМАН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАX ГЕРМАН УЛСЫН ЭРДМИЙН СОЛИЛЦООНЫ АЛБА
 
 
 
Герман улсын зүгээс хүлээн зөвшөөрөгдсөн
Монгол Улсын их дээд сургуулиуд:


    “А” ангилал

Монгол улсын их сургууль
Шинжлэх ухаан технологийн их сургууль
Хүмүүнлэгийн их сургууль
Монгол улсын багшийн их сургууль
Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль
Хөдөө аж ахуйн их сургууль
Соёл, урлагийн сургууль
Батлан хамгаалах их сургууль
Цагдаагийн академи
Санхүү эдийн засгийн дээд сургууль
Улаанбаатарын их сургууль
Төмөр замын дээд сургууль

“Б” ангилал

Ховд их сургууль
Шихихутаг их сургууль

“В” ангилал

Отгонтэнгэр их сургууль
Орхон их сургууль
Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль
 
ГЭСА-ны төлөөлөгчидтэй холбоо барих,  зөвлөгөө авах хаяг: 

 
Франк Рихтер

frankrichter@gmx.deЭнэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

МУБИС-ийн A байр, 102A
Хүлээн авах цаг:
Пүрэв, 10.00 - 11.30   

 
Др. Ралф Хаймрат

ralf_heimrath@web.deЭнэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

МУИС-ийн 2-р байр, 471
Хүлээн авах цаг:
Лхагва, 11.20 - 12.50  
 
 
Др. Дeтлeф Гэртнер

det.gaer@gmx.deЭнэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.


Хүмүүнлэгийн ИС-ийн
2-р байр, 202
Хүлээн авах цаг:
Пүрэв, 13.30 - 15.00

No comments: