2009/01/23

“Нано шинжлэх ухаан ба нанотехнологи” Лекц болж өнгөрлөө

Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбооноос зохион байгуулж байгаа цуврал лекцийн 2009оны анхны лекц 1 дүгээр сарын 23-нд ШУА-ийн нэгдсэн хүрээлэнгүүдийн 1-р байрны 4 давхрын хурлын зааланд 14 цагаас эхлэн 3 цаг орчим үргэлжлэн, асуулт хариулт, халуун яриа өрнүүлсэн үр өгөөжтэй үйл явдал болж өндөрлөлөө.




2009/01/22

Хууль санаачлах төслийн үндэслэлийг танилцууллаа

Уг илтгэл нь ШУА-ын Хүрээлэнгүүдийн нэгдсэн I байрны хурлын танхимд болж, олон эрдэмтдийн саналыг сонсож, асуултад нь хариуллаа.








Үүнд:
  • БИОЛОГИЙН ТӨРӨЛ ЗҮЙЛИЙН ТУХАЙ
  • МОНГОЛ УЛСЫН БИОЛОГИЙН ТӨРӨЛ ЗҮЙЛ
  • БИОЛОГИЙН ТӨРӨЛ ЗҮЙЛИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
  • ГЕНЕТИК НӨӨЦИЙГ АШИГЛАХ, ГАРАХ АШГИЙГ ХУВААХ ТУХАЙ ОЙЛГОЛТ
  • ЗАРИМ ОРНЫ ЖИШЭЭ
  • МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ - БИОЛОГИЙН ТӨРӨЛ ЗҮЙЛИЙН ТУХАЙ

2009/01/21

Цуврал Лекц

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбооноос зохион явуулж буй цуврал лекцэнд нийт эрдэм шинжилгээний ажилчид, судлаачид, сонирхсон хувь хүн та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Энэ удаагийн лекцийн сэдэв:

Нано шинжлэх ухаан ба нанотехнологи

Илтгэгч : МУИС, Сургалт Эрхэлсэн Дэд Захирал, Доктор, Профессор Ч. Ганзориг

Лекц 2009 оны 1 дүгээр сарын 23-нд ШУА-ийн нэгдсэн хүрээлэнгүүдийн I-р байрны 4 давхарын хурлын зааланд 14 цагт болно.


БУСЗЭХ, Эрдэм шинжилгээ, судалгааны алба

Холбоо барих утас : 99722717

2009/01/20

Төрийн бус байгууллагуудын нийгэм сэтгэл зүйн дүр зураг

Сайн байцгаана уу? Залуусаа!

Шинэ он гараад анхныхаа бичлэгийг оруулж байгаадаа баяртай байнаа. Энэ удаад та бүхэндээ Монголын социологи, нийгмийн сэтгэл зүйч залуучуудын "АСЛИС" холбооны тэргүүн Ц. Заяхүүгийн Монголын төрийн бус байгууллагуудын гишүүдийн нийгэм сэтгэл зүйн дүр зураг гэсэн нийтлэлийг хүргэх гэж байна. Төрийн бус байгууллагын гишүүн, залуучууд та бүхэнд уншууштай нийтлэл
санагдлаа. Та бүхэн нэгийг бодож, хоёрыг тунгаана бизээ. За амжилт хүсье!


МОНГОЛЫН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮДИЙН

НИЙГЭМ СЭТГЭЛ ЗҮЙН ДҮР ЗУРАГ



Монгол Улс шинэ Үндсэн хуулиндаа "…хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно… " хэмээн тунхагласан байдаг.

Бид өнөөдрийг хүртэлх хугацаанд ардчилсан нийгмийн гол тулгуур багана болох иргэний нийгэм гэсэн ойлголтыг төрийн бус байгууллагуудаар төлөөлүүлэн ойлгож ирсэн. Гэсэн хэдий ч иргэний нийгмийн бүрдүүлэгч институтүүд болох хувийн хэвшлийн компани, шинжлэх ухаан, боловсролын байгууллагууд, орон нутгийн өөрөө удирдах байгууллага, соёл урлагийн нэгдлүүд, төрийн бус олон нийтийн байгууллагууд үүсэн төлөвшиж эхэлсээр багагүй хугацаа өнгөрөөд байна.

Тодруулваас 2003 оны гуравдугаар сарын байдлаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгэлтэй 2900 гаруй төрийн бус байгууллага, өрх гэрийн үйлдвэрлэл эрхэлж байгаа 86000 гаруй гэр бүл, улсын бүртгэлтэй 30 гаруй мянган хувийн хэвшлийн байгууллагууд, 300 илүүтэй сонин сэтгүүл зэрэг иргэний нийгмийн бүрдэл хэсгүүд нийгэмд өөрийн орон зайг бий болгон үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байна.

Гэвч эдгээр нь зөвхөн тоон үзүүлэлт бөгөөд тэдний нийгэмд эзлэх байр суурь, гүйцэтгэж буй үүрэг, үйл ажиллагааны үр нөлөөг шинжлэх ухааны ул суурьтай судалгаагаар тодруулж дүн шинжилгээ хийснээр Монгол дахь иргэний нийгмийн хөгжил төлөвшил гол бүрэлдэхүүн хэсэг болох төрийн бус байгууллага, тэдгээрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцох оролцоо сүүлийн жилүүдэд нэлээд идэвхжиж байгааг нийгэмд гарч буй нэг эерэг хандлага гэж үзэж болох юм. Гэвч энэ нь зөвхөн тэдний өнгөн тал нь юм.

Иргэний нийгэм, түүнийг бүрдүүлж буй инститүтүүдийн дотроос төрийн бус байгууллагыг хөгжүүлэх асуудал өнөөдөр социаль асуудлуудын хүрээнд чухал байр суурийг эзлэх болжээ. Гэтэл ямарваа нийгмийн анхдагч эд эс нь хүн байдаг. Иймд иргэний нийгмийн чанар чансааг тодорхойлохуйц төрийн бус байгууллагуудын хөгжил төлөвшлийг чанаржуулахыг зорьж буй энэ үед төрийн бус байгууллагуудын гишүүн, дэмжигчдийн иргэний нийгмийн талаарх ойлголт, ухамсрын түвшинг дээшлүүлэх нь чухал. Учир нь юунд гэвээс төрийн бус байгууллагын иргэний нийгэмд гүйцэтгэж буй үүрэг, бодлого, үйл ажиллагааны үр нөлөөг ард иргэд төдийлөн бүрэн гүйцэд ойлгож чадахгүй байна. Өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй 2900 гаруй төрийн бус байгууллагын бодлого, үйл ажиллагаанд оролцож буй иргэдийг идэвхи оролцоогоор нь сонгуультан, гишүүн, идэвхитэй, дэмжигч гэж ялган зааглан үзэж болно. Бид өөрсдийн явуулсан социологийн цогцолбор судалгааны дүнд үндэслэн төрийн бус байгууллагын гишүүд, дэмжигчдийн нийгэм, сэтгэл зүйн дүр зургийг дараах байдлаар тодорхойлон үзэж байна. Төрийн бус байгууллагын гишүүд, дэмжигчдийн талаар бидний дэвшүүлж буй эдгээр хэв маягийн ангилал нь эрхэм уншигч таны санал, шүүмжлэлд нээлттэй. Төрийн бус байгууллагын гишүүд дэмжигчдийг үнэт зүйлсийн баримжааллаар нь ерөнхийд нь хэв маягийн гурван бүлэгт ангилж үзэж болохоор байна.

1. Үнэт зүйлсийн уламжлалт хэв маяг бүхий гишүүн

Энд бид үнэт зүйлсийн уламжлалт хэв маягийн тухай ярихдаа өмнөх нийгмийн тогтолцооны (социалист) үед нийгмийн үнэт зүйлсийн баримжааллыг бүхэлд нь бус, харин тэдгээрийн зарим нэгийг одоо хэр нь хувийн үнэт зүйл, соёлын хэм хэмжээнд хадгалж үлдсэн бие хүмүүсийн тухай авч үзсэн. "Хуучин" нийгмийн (социалист) үнэт зүйлсийн тогтолцоонд жинтэй, тэргүүлэх байр суурийг эзэлж байсан эх орон, нам, төр засаг, интернационализм, найрамдал, энх тайван, боловсрол, хамтач үзэл зэрэг үнэт зүйлс өнөөгийн нийгмийн үнэт зүйлсийн тогтолцоонд багахан хувийг эзлэх болсон хэдий ч эдгээр үнэт зүйлсийн зарим нэг нь иргэдийн хувийн үнэт зүйлсийн баримжаалалд байсаар байна. Ялангуяа хамтач үзэл төрийн бус байгууллагын гишүүдийн үнэт зүйлсийн баримжаалалд тодорхой байр суурийг эзэлсэн хэвээр байна. Өнөөгийн төрийн бус байгууллагын гишүүд, дэмжигчдийн нэлээд олонх нь буюу арван хүн тутмын долоо нь тухайн төрийн бус байгууллагын бодлого, үйл ажиллагаанд идэвхийлэн оролцоход "олны төлөө ажиллах өөрийн сонирхол", "үзэл бодол нэгт нөхөдтэйгээ уулзах", "өөрийн гэх хамт олны гишүүн байх", "найз нөхдийн хүрээлэл нэмэгддэг учир би энд ажиллах сонирхолтой", "үе тэнгийнхэнтэйгээ цуг байх хүсэл сонирхол" зэрэг хүчин зүйлс чухал нөлөө үзүүлсэн гэж тодорхойлсон байна. Энэ бол төрийн бус байгууллагын гишүүд дэмжигчдийн дийлэнх олонхийнх нь үнэт зүйлсийн баримжаалалд хамтач үзэл уламжлагдан төлөвшсөний илрэл юм.

Өнөөгийн нийгмийн гишүүд ямар нэгэн төрийн бус байгууллагын бодлого, үйл ажиллагааг сонирхохын зэрэгцээ гол төлөв өөрийн хувийн эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхол, таашаал, үзэл бодлоор дамжуулан нийгмийн зүгээс олж авах сэтгэл ханамж, мэдрэмжийг урьтал болгодог нь харагдаж байна. Тодруулбал, олон ургальч үзэл ноёрхон буй өнөө үед нийгмийн гишүүд үзэл бодол нэгт үеийн нөхөртэйгээ санал бодлоо солилцон, өөрийн "дотоод ертөнц"-өө бусдад нээх, улмаар эвлэлдэн нэгдэж үзэл бодол нэгт нөхдийнхөө эрх ашиг, хэрэгцээ сонирхлыг олон нийтэд таниулан сурталчлах, тэдний ашиг сонирхлын төлөө ажиллах, ингэснээр бусдын "дотоод ертөнц"-ийг танин мэдэж, өөрийн "хувийн" оршин тогтнох орон зайг тэлэх хүсэл сонирхол, иргэний нийгмийн үзэл баримтлал, ухамсар төлөвших үндсэн гол хөрс суурь болж байдгийн нэг баталгаа юм.

Гэтэл төрийн бус байгууллагын гишүүд дэмжигчдийн цөөнх хэсэг нь буюу арван хүн тутмын хоёр нь дээрх хүчин зүйлсийг "төрийн бус байгууллагын бодлого, үйл ажиллагаанд татагдан ороход тодорхой нөлөө үзүүлж чадахгүй" хэмээн үнэлж байдаг. Энэ нь дээрх дүгнэлтийг бататгахын зэрэгцээ нийгмийн зарим нэг гишүүдийн хувийн үнэт зүйлсийн баримжаалалд хамтач үзэл багахан хувийг эзэлж байгааг илтгэн харуулж байна. Мөн үүний зэрэгцээ иргэний нийгмийн гол элемент болох төрийн бус байгууллагууд нь хүмүүсийн хувийн үзэл сонирхлоос бус, харин нийгмийн гишүүдийн эрх ашгийн тусын тулд үйлчлэх ёстой гэсэн нэг санаа агуулж байгаа юм. Харин энэ хэв маягийн гишүүдийн үнэт зүйлсийн баримжаалалд чухал суурийг эзэлж буй хамтач үзэл нь төрийн бус байгууллагууд нь олон нийтийн эрх ашгийн тулд ажиллаж байгаа нөхцөлд бие хүн хувийн эрх ашгийн төлөө хүчин зүтгэх ёстой гэсэн санааг агуулж байгаагаараа бусад хэв маягийн бие хүмүүсээс ялгарч байна.

2. Үнэт зүйлсийн шинэлэг хэв маяг бүхий гишүүн

Энэ бүлэгт харъяалагдаж буй төрийн бус байгууллагын гишүүд, дэмжигчид нь нийгмийн шинэ тогтолцоог дагалдан гарч буй үзэгдэл, үйл явцын үр нөлөөгөөр өөрийн "би"-г бий болгох, хөгжүүлэх, өөрийгөө илэрхийлэх, улмаар хүлээн зөвшөөрүүлэхийг гол зорилго болгодог байна. Ийм хэв маягийн хүмүүсийн үнэт зүйлсийн баримжаалалд гол төлөв хувь хүний "хувьч" шинж чанар нь давамгайлдаг. Тэд төрийн бус байгууллагын бодлого, үйл ажиллагаанд идэвхийлэн оролцох болсон шалтгаан нөхцлөө "олон түмний дунд өөрийн гэсэн дуу хоолой, байр суурьтай байх, өөрийнхөө байгууллагын үйл ажиллагаанд миний оруулах хувь нэмэр их байдаг, бусдаас хараат бус, бие даасан байдлыг олж авах эрмэлзэл, манай байгууллагын хүмүүс намайг байлгахыг хүсдэг зэрэг хүчин зүйлтэй холбон тайлбарласан байдаг. Эдгээр хүчин зүйлийн дотроос олон түмний дунд өөрийн гэсэн дуу хоолой, байр суурьтай байх гэсэн хүчин зүйлийг төрийн бус байгууллагын гишүүд, дэмжигчдийн үнэт зүйлсийн баримжаалалд бүрэлдэн бий болж байгааг харуулж байна. Нөгөө талаас тухайн хувь хүний авьяас чадварыг иргэний нийгмийн зүгээс өндрөөр үнэлж байгаагийн нэг илрэл гэж үзэж болно.



3. Үнэт зүйлийн иргэнлэг хэв маяг бүхий гишүүн

Энэ хэв маягт багтаж буй хүмүүсийн үнэт зүйлсийн баримжаалал нь дээрх хоёр хэв маягийг хоёуланг өөртөө агуулсан байдаг. Үнэт зүйлсийн энэхүү хэв маягт харъяалагдаж байгаа бие хүмүүсийн үнэт зүйлсийн тогтолцоог холимог гэж нэрлэж болох юм. Энэ бүлэгт харъяалагдаж байгаа төрийн бус байгууллагын гишүүдийн арван хүн тутмын дөрөв нь төрийн бус байгууллагын бодлого, үйл ажиллагаанд идэвхийлэн оролцох болсон учир шалтгаанаа "байгууллагын идэвхитэн, сонгуультан дэмжигчид хамтын хүчээр гишүүдийнхээ амьдрал ахуйг сайжруулахад сайн хамтран ажилладаг", "ядарч зүдэрсэн үед манай байгууллага харж үздэг" гэсэн хүчин зүйлтэй холбон тайлбарласан байна. Шилжилтийн хүнд хэцүү цагт төрийн бус байгууллагууд гишүүдийнхээ амьдрал ахуйд бага ч гэсэн тусламж дэмжлэг үзүүлж байгаа нь нийгмийн эмзэг бүлгийн хүмүүсийг ядуурлаас хамгаалах сайн талтай ч, нөгөө талаар нийгмийн сэтгэл зүйд "бугласан" бэлэнчлэх сэтгэлгээг улам батжуулах муу талтайг үгүйсгэх аргагүй. Энэ хэв маягт багтаж буй хүмүүсийн онцлог шинж гэвэл тэд өөрсдийн өдөр тутмын ахуй амьдрал, ажил төрөлд тулгарсан бэрхшээлтэй асуудлыг хамтын хүчээр, эсвэл бие даан шийдвэрлэх чадвартай байдагт оршино. Өөрөөр хэлбэл ядарч зүдэрсэн нэгэн нь өөрийн амьдралд тулгамдаж буй асуудлыг бие даан шийдвэрлэх эсвэл өөрийн харьяалагдаж байгаа байгууллагын удирдлагад хүсэлт гарган дэмжлэг авах зэргээр амьдрал ахуйгаа өөд нь татдаг. Эдгээр бүхий л үйл ажиллагаа нь иргэний нийгмийн үндсэн үйл ажиллагааны нэг хэлбэр юм. Гэтэл дээр дурдсан хүчин зүйлийг төрийн бус байгууллагын зарим гишүүд 10 хүн тутмын 6 нь "иргэд төрийн бус төрийн бус байгууллагын гишүүн болоход чухал нөлөө үзүүлэхгүй" гэж үнэлсэн байна. Энэ нь тухайн төрийн бус байгууллагын гишүүн, дэмжигчдийнхээ амьдрал ахуйд дэмжлэг туслалцаа үзүүлдэг байсан ч тухайн хувь хүн өөрөө бие даан амьдрал ахуйгаа аваад явах чадвартайг төдийгүй, энэхүү дэмжлэг туслалцаа нь түүнийг иргэний нийгмийн харилцаанд идэвхитэй оролцож, төрийн бус байгууллагын гишүүн болоход онцын нөлөө үзүүлэхгүй болохыг гэрчилнэ.

Дээр дурдсан үнэт зүйлсийн гурван хэв маяг бүхий гишүүдээр төлөөлүүлэн өнөөгийн иргэний нийгмийн хөгжил төлөвшил ямар байгааг тодрхой хэмжээгээр зураглан харж болно. Сүүлийн 2, 3 жилээс иргэний нийгмийн гол ноён нуруу болох төрийн бус байгууллагын хөгжил төлөвшлийн асуудлыг авч үзэхдээ тэдгээрийн удирдлага, бүтэц зохион байгуулалтын тал дээр илүү анхаарч, харин гишүүд дэмжигчдийн үзэл бодол, хэрэгцээ, сонирхлын хүчин зүйлийг орхигдуулах болсон. Иймээс бидний зорин тэмүүлж буй"…хүмүүнлэг, иргэний, ардчилсан … " хэмээх тодотголтой, нийгмийн баримжаа бүхий зах зээлийн эдийн засгийн нийгмийн хөгжлийн хөрс суурь нь ард иргэд буюу "хүн" гэдгийг анхааран үзэж, төрийн бус байгууллагын гишүүд төдийгүй энгийн иргэдийн нийгмийн талаарх үзэл бодол, ойлголт төсөөлөл, ухамсрын түвшинг дээшлүүлэх цаг болжээ.

2009/01/16

Залуу судлаачдын семинар хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж дууслаа.

МЗЭХ, БУСЗЭХ-оос сар бүрийн 2-р долоо хоногийн 4 дэхь өдөр зохион байгуулагддаг "Залуусаас Залууст" ээлжит семинар 2 дахь удаагаа буюу 2009 оны 01-р сарын 15 -нд амжилттай явагдаж өнгөрлөө.

Уг семинарын ач холбогдол нь залуу судлаачдын илтгэх ур чадвар болон онолын түвшингээ дээшлүүлэх, хийж буй ажлаа бусдад хүргэх, шинэ мэдээлэл дамжуулах, мэдлэг боловсролоо нээлттэйгээр бие биедээ солилцох, ажлын холбоогоор бие биедээ гүн туслалцаа үзүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой билээ.

Энэ өдөр болсон семинарт МЗЭХ-ны Гүйцэтгэх захирал, МЗЭХ-ны дэргэдэх Зөвлөлдөх бүрэлдэхүүний гишүүд, ХААБТСЗЭХ-ны гүйцэтгэх захирал, БУСЗЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд, Хяналтын зөвлөлийн гишүүд, Хими-Хими, Технологийн хүрээлэн, Физик Технологийн Хүрээлэн, Биологийн хүрээлэн, Нийслэлийн мэргэжилийн хяналтын газар, МУИС, Экологийн боловсролын төв, Ургамал Хамгааллын Эрдэм Шинжилгээний Хүрээлэн зэрэг байгууллагын судлаач залуучууд оролцож уг семинарын ач холбогдол, цар хүрээ, цаашид хэрхэн чанаржуулах зэрэг олон асуудлаар санал солилцож үнэтэй зөвөлгөөнүүдийг өгсөн юм.

Энэ удаагийн семинарт МУИС-ийн Биохими-Биоорганик Химийн тэнхимийн ЭША Э. Сэлэнгэ "Монгол орны зарим зүйл ургамлын хандны антиоксидант идэвхийн судалгаа" сэдвээр, УХЭШХ-ийн ЭША А. Ренчинсоль “Агуулахын хөнөөлт Шаргал гурилч цох /Cryptolestes ferrugineus Steph.,/-ын биологийн онцлог, тэмцэх аргын судалгаа” сэдвүүдээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.

Дараа дараачийн семинараар бид та бүхэнтэй улам бүр ойртож ажиллахыг эрхэмлэж байна. Мөн бидний ажилд үнэтэй зөвөлгөө өгч байдаг эрхэм судлаачид та бүхний ажилд өндрөөс өндөр амжилт хүсье.

Ц. Цэдэндорж

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУД

Техникийн ухааны салбар

1. Дулааны техник, vйлдвэрийн экологийн хvрээлэн
2. Уул уурхайн хvрээлэн
3. Хөнгөн vйлдвэрийн судалгаа хөгжлийн төв
4 .Эрдэс боловсруулалтын технологи-шинжилгээний төв
5. Нэхмэлийн хvрээлэн
6. Шинжлэх ухаан, технологи, vйлдвэрлэлийн “Барилга-Архитектур” корпораци
7. Хөнгөн vйлдвэрийн шинжлэх ухаан, технологи, vйдвэрлэлийн “Армоно” корпораци
8. Сэргээгдэх эрчим хvчний шинжлэх ухаан, vйлдвэрлэлийн корпораци
9. Шинжлэх ухаан, технологи, vйлдвэрлэлийн “Эрчим” корпораци
10. Хvнсний эрдэм шинжилгээ, vйлдвэрлэлийн “Хvнстех” корпораци
11. Шинжлэх ухаан, технологи, vйлдвэрлэлийн Электрон техник, машин судлалын корпораци
12. ”Шинжлэх ухаан, технологийн мэдээллийн төв корпораци

Байгалийн ухааны салбар

1. Одон орон, геофизикийн судалгааны төв
2. Информатикийн хvрээлэн
3. Биологийн хvрээлэн
4. Палеонтологийн төв
5. Геоэкологийн хvрээлэн
6. Хими, хими технологийн хvрээлэн
7. Физик технологийн хvрээлэн
8. Геологи, эрдэс баялагийн хvрээлэн
9. Газар зvйн хvрээлэн
10. Ботаникийн хvрээлэн
11. Математикийн хvрээлэн
12. Ус цаг уурын хvрээлэн
13. “МОЭНЗИМ” Шинжлэх ухаан, vйлдвэрлэлийн нэгдэл

Хөдөө аж ахуйн салбар

1. Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хvрээлэн
2. Ургамал, газар тариалангийн хvрээлэн сургалт, эрдэм шинжилгээний хvрээлэн
3. Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хvрээлэн
4. Мал эмнэлгийн хvрээлэн
5. ХАА-н техникийн ШУТY-ийн корпораци

Анагаах ухааны салбар

1. Анагаах ухааны хvрээлэн
2. Нийгмийн эрvvл мэндийн хvрээлэн
3. Уламжлалт анагаахын ШУТY-ийн корпораци
4. Эх нялхсын эрдэм шинжилгээний төв

Нийгмийн ухааны салбар

1. Философи, социологи, эрхийн хvрээлэн
2. Тvvхийн хvрээлэн
3. Соёл, урлагийн хvрээлэн
4. Боловсролын хvрээлэн
5. Хэл, зохиолын хvрээлэн
6. Эдийн засгийн хvрээлэн
7. Олон улс судлалын хvрээлэн
8. Албан бус боловсролын төв
9. Нvvдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хvрээлэн
10. Yндэсний хөгжлийн хvрээлэн
11. Нийгэм, эдийн засгийн судалгааны төв/Баян-Өлгий/
12. Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хvрээлэн

Орон нутагт байгаа эрдэм шинжилгээний салбарууд

1. ХААИС-ийн Алтайн бvсийн салбар /Ховд аймагт/
2. ХААИС-ийн Дорнод бvсийн салбар /Дорнод аймагт/
3. МААЭШХ-ийн Говийн бvсийн салбар /Өмнөговь аймагт/
4. МААЭШХ-ийн Өндөр уулын бvсийн салбар/Архангай аймагт/
5. УГТСЭШХ-ийн Улаангом дахь салбар
6. МЭЭШХ-ийн бvсийн лабораторууд /Ховд, Архангай, Сvхбаатар, Өмнөговь/ Сүүлд шинэчлэгдсэн ( Monday, 2008 оны 12 сарын 29 )

Мэдээллийн эх үүсвэр

2009/01/12

Ээлжит семинартаа өргөнөөр оролцохыг урьж байна

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбооноос сар бүрийн хоёр дахь долоо хоногт зохион явуулж буй “Залуусаас залууст” цуврал семинарт нийт залуу эрдэм шинжилгээний ажилчид, судлаачид, сонирхсон хувь хүн та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Энэ удаагийн илтгэх сэдэв:
1. "Монгол орны зарим зүйл ургамлын хандны антиоксидант идэвхийн судалгаа" ( Э. Сэлэнгэ Sс.B, МУИС)
2. “Агуулахын хөнөөлт Шаргал гурилч цох /Cryptolestes ferrugineus Steph.,/-ын биологийн онцлог, тэмцэх аргын судалгаа” (ЭША, А. Ренчинсоль, Ургамал хамгааллын хүрээлэн )
Семинар 2009 оны 1 дүгээр сарын 15-нд Экологийн Боловсролын Төвийн хурлын танхимд 18 цагт болно.

БУСЗЭХ, Эрдэм шинжилгээ, судалгааны алба, Холбоо барих утас : 99722717

2009/01/09

БАЙГАЛИЙН УХААНЫ САЛБАРЫН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ХОЛБООНЫ “ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ” – ЫН АЖИЛЛАХ ЖУРАМ

Энэхүү журмын зорилго нь “Байгалийн ухааны салбарын залуу эрдэмтдийн холбоон” – ы (БУСЗЭХ) “Хяналтын зөвлөл”– ийн (цаашид “зөвлөл” гэх) бүтэц, үйл ажиллагааг тодорхой болгох БУСЗЭХ – ы гишүүдийн эрхийг хамгаалах БУСЗЭХ – ы дүрмийн хэрэгжилт болон байнгын үйл ажиллагаанд хяналт тавина.

Нэг. Зөвлөл түүний бүтэц үйл ажиллагааны зохион байгуулалт

1.1 Зөвлөл нь холбооны дүрмийн хэрэгжилт болон байнгын үйл ажиллагаанд хяналт тавих байгууллага юм.

1.2 Зөвлөл нь 5 – н гишүүнтэй ба дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ.

1.3 Зөвлөлийн гишүүдийг БУСЗЭХ – ы Их Хурлаар сонгоно.

1.4 Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь Зөвлөлийн хурал байна.

1.5 Зөвлөлийн хурлыг гишүүдийн 51% - иас дээш нь ирснээр хүчин төгөлдөрт тооцно

1.6 Хэлэлцсэн асуудлыг хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ.

1.6.1 Зөвлөлийн гишүүд аливаа асуудлаар нэгдсэн ойлголтод хүрэхийг эрмэлзэнэ.

1.6.2 Аливаа асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулж томилж болно.

1.7 Зөвлөлийн хурал нь Зөвлөлийн ажлын төлөвлөгөө, ажлын тайлан, үйл ажиллагааны зардал, тухайн улирал, хагас жилд хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээний талаар хэлэлцэн зохих шийдвэр гаргана.

1.7.1 Зөвлөлийн шийдвэр нь хурлын тэмдэглэлээр баталгаажих бөгөөд түүнд хуралд оролцсон гишүүд гарын үсэг зурна.

1.7.2 Хуралдааны тэмдэглэлд хэлэлцсэн асуудлын жагсаалт, холбогдох материалыг хавсаргана.

1.7.3 Хуралдааны тэмдэглэлд хэлэлцсэн асуудлаар гишүүдийн хэлсэн үг, гаргасан саналыг үнэн зөв, бүрэн бичиж тэмдэглэнэ.

1.8 Зөвлөл улирал тутам хуралдах бөгөөд ажлын шаардлагыг харгалзан Зөвлөлийн дарга, эсхүл гишүүдийн 50 хувиас доошгүй нь санал гаргасан бол ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно. Хурлын товыг Зөвлөлийн дарга тогтоож, нарийн бичгийн дарга гишүүдэд мэдэгдэнэ.

1.9 Зөвлөлийн гишүүнийг дараах тохиолдолд зөвлөлийн гишүүнээс чөлөөлнө.

1.9.1 Өөрийн хүсэлтээр

1.9.2 Зөвлөлийн гишүүн ээлжит болон ээлжит биш хуралдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 удаа дараалан оролцоогүй тохиолдолд

1.9.3 Ёс зүйн ноцтой алдаа гаргасан дохиолдолд

1.10 Чөлөөлөгдсөн гишүүний оронд өөр гишүүн нөхөн сонгоно.

Хоёр. Зөвлөлийн үйл ажиллагааны чиглэл

2.1 Зөвлөл нь дараахь чиглэлээр үйл ажиллагаа явуулна

2.1.1 Удирдах зөвлөлд хэлэлцэгдэж байгаа болон хэлэлцсэн асуудлууд, түүний төсөлд Зөвлөл болон БУСЗЭХ – ы гишүүнийн хүсэлтээр санал, дүгнэлт гаргах.

2.1.2 Гишүүдээс бичгээр гаргасан БУСЗЭХ-той холбоотой санал гомдлыг хянах, МЗЭХ-оос БУСЗЭХ – нд гаргасан зөвлөмжийн хэрэгжилтэнд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ

2.1.3 Удирдах зөвлөлийн хуралд зөвлөх эрхтэйгээр оролцох

2.1.4 Холбооны дүрэм зөрчигдсөн тухай Зөвлөлийн аливаа шийдвэр гаргах

2.1.5 БУСЗЭХ – ы гишүүнийг чөлөөлөх санал боловсруулж, удирдах зөвлөлд оруулах

2.1.6 Удирдах зөвлөлийн хурад зөвлөлийн нэг болон түүнээс дээш гишүүн заавал оролцно.

Гурав. Эрх үүрэг

3.1 Зөвлөлийн бүрэн эрх

3.1.1 БУСЗЭХ – ы шийдвэртэй холбогдуулан гаргасан гомдлыг хянах

3.1.2 БУСЗЭХ – ы шийдвэр, үйл ажиллагааны талаар гаргасан гомдолтой холбоотой тайлан, мэдээлэл, шаардлагатай бусад бичиг баримтыг БУСЗЭХ – оос гаргуулан авах

3.1.3 Дансыг шалгах, санхүүгийн холбогдолтой мэдээлэл, баримт гаргуулж авах, шийдвэрүүдтэй нь танилцах

3.1.4 Зөвлөлөөс чөлөөлөгдсөн гишүүний оронд өөр гишүүн нөхөн сонгох

3.2 Зөвлөлийн гишүүний эрх

3.2.1 Зөвлөлийн хуралдаанаар тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санал оруулах

3.2.2 Зөвлөлийн гишүүн нь зөвлөлийн шийдвэрийнхээ талаар БУСЗЭХ – ы Их хурал, Удирдах зөвлөлийн хуралд илтгэл тавих буюу мэдэгдэл, мэдээлэл хийх

3.2.3 зөвлөлийн шийдвэрийн дагуу БУСЗЭХ – ын үйл ажиллагаатай танилцах

3.2.4 Ажил үүргийн хуваарийн дагуу шаардлагатай бичиг баримтыг БУСЗЭХ – оос гаргуулан авах

3.3 Зөвлөлийн дарга нь тус зөвлөлийн гишүүний эрхээс гадна дараахь эрхтэй байна

3.3.1 Зөвлөлийн үйл ажиллагааг удирдлагаар хангах, хуралдааныг товлох, даргалах

3.3.2 Зөвлөлийн даргын түр эзгүйд, түүний үүргийг орлон гүйцэтгэх гишүүнийг томилох

3.3.3 Зөвлөлийн гишүүдийн ажил үүргийн хуваарийг батлах, түүний гүйцэтгэлд хяналт тавих.

3.4 Зөвлөлийн дарга, найрийн бичгийн дарга гишүүний үүрэг

3.4.1 Зөвлөлийн дарга нь Зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулж зөвлөлийн хурлын шийдвэрийн биелэлтийг хангуулах үүрэгтэй.

3.4.2 Гишүүд нь зөвлөлийн даргын баталсан ажил үүргийн хуваарийн дагуу тодорхой ажил хариуцан ажиллаж, гүйцэтгэл, үр дүнгийн талаар зөвлөлийн хуралдаанд танилцуулах

3.4.3 Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэнэ. Зөвлөлийн нарийн бичгийн даргыг Зөвлөлийн даргын санал болгосноор сонгоно.

3.4.4 Зөвлөлийн гишүүн нь Зөвлөлийн хуралд оролцож, хэлэлцэх асуудлын талаар санал гаргах, Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцох үүрэгтэй.

3.4.5 хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд хуралдаан товлон зарласан цагт хүрэлцэн ирэх

3.4.6 зөвлөлийн хуралдааны дэгийг сахих.

Дөрөв. Гомдол хянах

4.1 БУСЗЭХ үйл ажилагаатай холбоотой гомдлыг БУСЗЭХ- гишүүн зөвлөлд гаргана.

4.2 Зөвлөлд гомдлыг бичгээр гаргах бөгөөд гомдол нь дараахь мэдээллийг агуулсан байна.

4.2.1 Гомдол гаргаж байгаа үндэслэл

4.2.2 Гомдол гаргагч, хариуцагчийн хаяг, оноосон нэр, огноо

4.2.3 Гомдолтой холбоотой нотлох баримт.

4.3 Энэ журмын 4.2-т заасан шаардлагыг хангаагүй гомдлыг гомдол гаргагчид буцаана

4.4 Шаардлага хангаагүй гомдлыг буцаах болсон үндэслэлийг гомдол гаргагчид тайлбарлана.

4.5 зөвлөл энэ журмын 4.1-д заасан гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор хариуцагчид гомдлын агуулгыг танилцуулж, түүнээс тайлбар авна.

4.6 Зөвлөл нь тайлбар авах газар, өдөр, цагийг товлож, хариуцагчид мэдэгдэнэ.

4.7 Зөвлөлийн хуралдаанаар тухайн асуудлыг хэлэлцэхэд гомдол гаргагч болон хариуцагчийн томилсон төлөөлөгч оролцож тайлбар өгч болох бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаантай бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулж болно.

4.8 Зөвлөлийн хуралдаанаар гомдлыг хэлэлцээд дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана

4.8.1 Гомдлыг хянгаж, БУСЗЭХ – ы шийдвэрийг хүчингүй болгох

4.8.2 БУСЗЭХ – ы шийдвэрт өөрчлөлт оруулах

4.8.3 Гомдлыг хэрэгсэхгүй болгож, БУСЗЭХ – ы шийдвэрийг хэвээр үлдээх

4.9 Зөвлөл энэ журмын 4.8-д заасан шийдвэрээ БУСЗЭХ болон гомдол гаргагчид хүргүүлнэ.

4.10 Зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хариуцагч эсвэл гомдол гаргагч эс зөвшөөрвөл шүүхэд хандаж болно.

-оо0оо-