Уг семинарын зорилго нь Байгалийн ухааны салбарын чиглэлээр сурдаг болон судалгаа шинжилгээний ажил хийдэг залуучууд, судлаачдын илтгэх чадварыг хөгжүүлэх, тэдний судалгааны ажлыг бусдад хүргэх, таниулах, үнэтэй зөвлөгөө хуваалцах явдал юм. Тус семинар нь сар бүрийн хоёрдахь долоо хоногийн пүрэв гарагт зохиогддог.
Энэ удаагийн семинарт Шинжлэх Ухааны Академийн Хими, хими технологийн хүрээлнгийн эрдэм шинжилгээний ажилтан
Л. Энхсүх “Зарим төрлийн ашигт ургамлаас ундааны зориулалттай хагас бэлэн бүтээгдэхүүн гарган авах технологийн судалгаа”
Физикийн хүрээлэнгийн эрдэм шижилгээний ажилтан
П. Довчинваанчиг “A study of nanostructured Membrane Electrode Assembly for FEM Fuel Cell” зэрэг өөрсдийн судалгааны ажилуудаар илтгэл хэлэлцүүллээ.
Сонирхсон хүн бүрт манай семинарын хаалга үргэлж нээлттэй байх болно.
Та бидэнтэй холбоо барихыг хүсвэл: 99069698, 96053336, 99068399 зэрэг утасаар холбоо барина уу!
4 comments:
Zaluusiinhaa tsaashdiin ajild ni amjilt husey. Seminariinhaa zariig ali boloh olon hund hurch, urgun hureeg hamarsan bhiig bodoj zohitsuulbal zugeer shuu!!!
Зурагнууд маань жаахан тиймэрдүү байнаа тээ, уг нь гайгүй л аппаратаар авсан юмсан. Түвшээ! авсан зурагнуудаасаа оруулаарай, ок
Үнэхээр сайхан санаа шүү энэ. Бүгдэнд нь амжилт хүсье. Улам олон хүнийг хамарсан сайхан семинарууд зохиогдож байгаасай.
Seminar amjilttai bolj ungursund bayartai bna, mash heregtseetei baisasan, tsaashid zokhiogdokh ajiluudad ulam bur erch ugnu gedegt naidaj bna. Bugded ni amjilt husie!!
Post a Comment