2008/12/12

Залуу судлаачдын семинар амжилттай боллоо

Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбоо болон МУИС-ийн Экологийн Боловсролын төвийн хамтран зохион байгуулж буй “Залуусаас залууст” сэдэвт залуу судлаачдын уулзалт, семинар 12 дугаар сарын 11 ны өдрийн Пүрэв гарагт Экологийн Боловсролын төвийн хурлын зааланд амжилттай болж өндөрлөлөө.

Уг семинарын зорилго нь Байгалийн ухааны салбарын чиглэлээр сурдаг болон судалгаа шинжилгээний ажил хийдэг залуучууд, судлаачдын илтгэх чадварыг хөгжүүлэх, тэдний судалгааны ажлыг бусдад хүргэх, таниулах, үнэтэй зөвлөгөө хуваалцах явдал юм. Тус семинар нь сар бүрийн хоёрдахь долоо хоногийн пүрэв гарагт зохиогддог.

Семинар анхны гэдэг утгаараа БУСЗЭХ-ын Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдийн дунд хийгдсэн бөгөөд бид дараа дараагийн ээлжит семинарууддаа аль болох олон залуусыг хамруулж, семинарын үйл ажиллагаагаа өргөжүүлэх болно.

Энэ удаагийн семинарт Шинжлэх Ухааны Академийн Хими, хими технологийн хүрээлнгийн эрдэм шинжилгээний ажилтан
Л. Энхсүх “Зарим төрлийн ашигт ургамлаас ундааны зориулалттай хагас бэлэн бүтээгдэхүүн гарган авах технологийн судалгаа”
Физикийн хүрээлэнгийн эрдэм шижилгээний ажилтан
П. Довчинваанчиг “A study of nanostructured Membrane Electrode Assembly for FEM Fuel Cell” зэрэг өөрсдийн судалгааны ажилуудаар илтгэл хэлэлцүүллээ.

Сонирхсон хүн бүрт манай семинарын хаалга үргэлж нээлттэй байх болно.
Та бидэнтэй холбоо барихыг хүсвэл: 99069698, 96053336, 99068399 зэрэг утасаар холбоо барина уу!

2008/12/09

Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбооны бүтэц, зохион байгуулалт


Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2005-03-17ны өдөр

Санаачлагч: С. Дэмбэрэл, Б. Амарсанаа

Холбооны тэргүүнээр: С. Дэмбэрэл 2004-2007 он
Б. Авид 2007-2009
Д. Хасбаатар 2009 оноос
Гүйцэтгэх захирлаар: Б. Амарсанаа 2004-2005 он
Ц. Ганзориг 2005-2007 он
Л. Энхсүх 2008-2009 он 
О. Жамъян 2009 оноос тус тус ажиллаж байна.

Эрхэм зорилго:

“Шинжлэх ухааныг бодитойгоор хөгжүүлэх, шинэ технологийг нэвтрүүлэх, залуу эрдэмтэн судлаачдыг дэмжих, бэлтгэх, Монгол Улсын хөгжилд оруулах залуу эрдэмтэн судлаачдын оролцоог нэмэгдүүлэх”-д оршино.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл:

- Судлаач, эрдэмтэн залуучуудын ажлыг дэмжин, туршлага солилцуулах, үндэсний болон олон улсын эрдэм шинжилгээний хурал, чуулга уулзалт, сургалт-семинар, тэмцээн уралдааныг зохион байгуулах
Холбооны гишүүдийг мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэн дотоод, гадаад оронд сурч ажиллахад дэмжлэг үзүүлэх
- Үйл ажиллагааныхаа чиглэлээр төрийн ба төрийн бус байгууллагууд, хувь хүмүүстэй үндэсний болон олон улсын хамтарсан төсөл хэрэгжүүлэх, тэднээс санхүүгийн болон мэдээлэл, мэргэжлийн туслалцаа, дэмжлэг, хандив, тусламж авах
- Орон нутагт. Холбооны салбаруудыг байгуулж, тэдгээрийг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, шаардлагатай үед зохих журмыг үндэслэн дэмжлэг үзүүлэх
- Шилдэг судлаач, залуу эрдэмтэн, холбооны гишүүдийн амжилт, авъяас билэг, хөдөлмөр зүтгэлийг үнэлэн өөрийн холбооны шагналаар шагнах, төр засаг болон бусад байгууллагын шагналд нэр дэвшүүлэн тодорхойлох
- Холбооны үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах
- Холбоог хөгжүүлэхтэй холбогдолтой төрөл бүрийн төсөл санаачлах болон дэмжин хэрэгжүүлэх

Бүтэц, зохион байгуулалт, удирдлага

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН АЛБАДУУД

Хүний нөөцийн албаны үйл ажиллагааны чиглэл:
Холбооны дүрэм, дүрмийн биелэлтl
Холбооны бүтэц, зохион байгуулалт
Гишүүнчлэлийн асуудал, шинээр гишүүн элсүүлэх, гишүүнээс түдгэлзүүлэх
Гишүүний ёс зүй
Гишүүдээс гаргасан санал, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, удирдах зөвлөлд уламжлах

Мэдээлэл сурталчилгаа, олон нийттэй харилцах албаны үйл ажиллагааны чиглэл:
Холбооны зорилго, үйл ажиллагааг олон нийтэд хүргэх
Гишүүдийнхээ судалгааны ажлыг олон нийтэд хүргэх
Шилдэг судлаачдыг танилцуулах
Төрийн ба төрийн бус байгууллагууд болон олон улсын байгууллагуудтай холбоо тогтоон, хамтран ажиллах, уулзалт ярилцлага зохион байгуулах
Ивээн тэтгэгч байгууллагуудтай холбоо тогтоох, үйл ажиллагааны хөтөлбөр тогтоох

Эрдэм шинжилгээ, судалгааны албаны үйл ажиллагааны чиглэл:
Лекц, семинар, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах;

Гадаад харилцааны албаны үйл ажиллагааны чиглэл:
Ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг гадны байгууллагуудтай холбоо тогтоох;
Гишүүдийнхээ гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх ажлуудыг зохион явуулах;
Сургалт семинар зохион байгуулах, гадны сургалтын талаарх мэдээллээр гишүүдийг хангах, зуучлах;
Гадаадын төсөл хөтөлбөр, байгууллагуудтай хамтран ажиллах;

ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ

Үйл ажиллагааны чиглэл:
Холбооны дүрмийн хэрэгжилт болон байнгын үйл ажиллагаанд хяналт тавих;
Удирдах зөвлөлийн хуралд зөвлөх эрхтэйгээр оролцох, шийдвэрүүдтэй нь танилцах, дансыг шалгах, санхүүгийн холбогдолтой мэдээлэл гаргуулж авах;
Шийдвэрийнхээ тухай Холбооны Их хурал, Удирдах зөвлөлийн хуралд илтгэл тавих буюу мэдэгдэл, мэдээлэл хийх

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо

Шинжлэх ухаан, дээд боловсролын салбарын залуучуудын үзэл бодол, үйл ажиллагааг нэгтгэх зорилгоор ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилтан залуучуудын байгуулсан “Монголын Эрдэм Шинжилгээний Ажилтан Залуучуудын Холбоо”, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн багш судлаачдын “Анагаахын Залуу Судлаачдын Холбоо” зэрэг хэд хэд төрийн бус байгууллагууд өөрийн зорилго, үзэл санаагаа нэгтгэн Монголд болон гадаадад эрдэм шинжилгээний ажил эрхэлж буй Монгол улсын иргэн залуу судлаач, эрдэмтдэд бүх талын дэмжлэг үзүүлэх, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах, гадаад орнуудын залуу эрдэмтэдтэй хамтран ажиллах, гадаадад болон дотооддоо мэдлэгээ дээшлүүлэн сурч, ажиллах боломж олгох нөхцлийг бүрдүүлэхэд туслалцаа үзүүлэх зорилго бүхий “Монголын Залуу Эрдэмтдийн Холбоотөрийн бус байгууллагыг 2004 оны 04 сарын 22-ны өдөр үүсгэн байгуулсан бөгөөд 2004 оны 10 сарын 25-ны өдрийн Хууль Зүй Дотоод Хэргийн Сайдын 206 дугаар тушаалаар Улсын бүртгэлд бүртгэгдсэн.

Холбооны бүтэц, зохион байгуулалт
Өнөөдрийн байдлаар шинжлэх ухаан, боловсролын салбарт ажиллаж байгаа 1000 гаруй залуу судлаачид МЗЭХ-д гишүүнээр элсээд байгаа бөгөөд шинжлэх ухаан дээд боловсролын салбарт ажиллаж байгаа бүтээлч, шинэлэг санаатай бүх судлаачдад манай холбооны хаалга байнга

Холбоо нь шинжлэх ухааны үндсэн чиглэлийг хамарсан дараахь 6 салбар холбоодтой.

Эрүүл мэндийн шинжлэх ухааны салбар

Байгалийн ухааны салбар
Хөдөө аж ахуй, биотехнологийн салбар
Геологи, газар зүйн ухааны салбар
Нийгмийн ухааны салбар
Техник, технологийн ухааны салбар
Холбоо нь дараах ажлыг зохион байгуулж ирсэн. Үүнд:

  1. Монголын Залуу Эрдэмтдийн Анхдугаар Чуулга Уулзалтыг 2001 оны 11 сард, Монголын Залуу Эрдэмтдийн II Чуулга Уулзалтыг 2004 оны 6 сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан бөгөөд тус чуулга уулзалтад шинжлэх ухаан, дээд боловсролын салбар, болон бизнесийн салбарын төлөөлөл 300 гаруй төлөөлөгч оролцсоны зэрэгцээ Монгол улсын Ерөнхий сайд (одоогийн ерөнхийлөгч) Н.Энхбаяр, УИХ-ийн гишүүн Н.Баяртсайхан, Б.Чадраа, ШУА-ийн дэд ерөнхийлөгч Н.Эрдэнэсүрэн, Т.Галбаатар нар оролцож чуулганы үйл ажиллагаанд өндөр ач холбогдол өгсөн юм.
  2. Шинжлэх ухааны голлох чиглэлүүдээр залуу эрдэмтдийн бүтээлийг нийтийн хүртээл болгож, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, шинжлэх ухаан үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх зорилгоор “Хүрэл тогоотын семинар” эрдэм шинжилгээний бага хурлыг 6 салбар бүрээрээ уламжлал болгон зохион байгуулж тогтмолжуулаад байгаа бөгөөд , семинарт тавигдсан илтгэлүүдийн хураангуйг хэвлэн гаргаж байна.
  3. МЗЭХ-ний идэвхитэй үйл ажиллагааны үрээр монгол улсад эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэж буй залуу судлаачдыг дэмжих зорилготой, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Сайдын нэрэмжит “Залуу Эрдэмтэн шинжилгээний ажилтуудыг дэмжих грант”-ыг бий болгон 2005 оноос гардуулж эхлээд байгаа бөгөөд 35 –аас доош насны 40 гаруй залуу судлаачдад энэхүү грантыг олгоод байна.
  4. Эрдэм шинжилгээний ажилтан залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон бүтээлчээр өнгөрөөхийн тулд “Цэцээ Гүн – Эрдэмтэн Залуучууд” уриан доор спорт явган аялалыг зохион байгуулж тогтмолжуулаад байгаа бөгөөд энэ аялалын хүрээнд Богд Хан уулын ноён Оргил Цэцээ гүний орчмын хогийн цэвэрлэж байгаль орчноо эрүүлжүүлэх ажлыг байнга хийж байна.
  5. Гишүүдийнхээ дунд эрдэм шинжилгээний ажилтны өдрийг угтан МЗЭХ-ны шилжин явах цомын аварга шалгаруулах спорт тэмцээнийг уламжлал болгон явуулж байна.
  6. Эрдэм шинжилгээний залуу халааг дэмжих зорилгоор Инженерийн боловсролыг дэмжих сангийн “Ньютоны нэрэмжит шагналтан” оюутны эрдэм шинжилгээний ажил шалгаруулах ажилд идэвхи санаачлага гарган ажиллаж байгаа бөгөөд МЗЭХ нь өөрийн нэрэмжит тусгай шагнал бий болгож оюутны шилдэг эрдэм шинжилгээний ажлуудад олгож эхлээд байна.
  7. МЗЭХ байгуулагдсанаас хойш эрдэм шинжилгээ, боловсролын байгууллагуудад ажиллаж байгаа залуу ажилтнууд өөрийн судалгаанй ажлын үр дүнгээ харилцан солилцох, хамтран ажиллах боломж улам ихэсч байгаа бөгөөд шинжлэх ухааны салбар хоорондын уялдаа холбоо нэн шаардлагатай байгаа өнөө үед энэ нь тус холбооны хийж байгаа хамгийн үр ашигтай, өгөөжтэй ажлын нэг болж байгаа юм.

Гадаа харилцаа
МЗЭХ-ийн өөрийн орны дотор төдийгүй гадаадад эрдэм шинжилгээний ажил хйиж буй залуучуудын дунд үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар БНСУ-д сурч ажиллаж байгаа залуу судлаачдын санаачлагаар МЗЭХ-ийн БНСУ дахь салбарыг үүсгэн байгуулж үйл ажиллагааг явуулж байна.

Мөн түүнчлэн ОХУ, БНГАУ, БНХАУ, Япон зэрэг орнуудад сурч ажиллаж байгаа залуу судлаачид, оюутнуудад өөрийн холбооны үйл ажиллагаагаа таниулж эдгээр орнуудад өөрийн холбооны салбараа байгуулахаар зэхэж байна.

МЗЭХ-ны төлөөлөгчид нь 2004 оны 12 сард Марокко Улсад болсон Дэлхийн Залуу Эрдэмтдийн Академийн Анхдугаар Хуралдаанд амжилттай оролцоод ирсэн. Тус Холбооны ерөнхийлөгч З. Батсүх нь Дэлхийн Залуу Эрдэмтдийн Академийн Удирдах Зөвлөлийн Азийг төлөөлсөн гишүүнээр сонгогдсон юм.

Мөн МЗЭХ нь Дэлхийн Залуу Эрдэмтдийн Академийн гишүүн байгууллага болсон юм.

МЗЭХ-ны удирдах зөвлөлийн гишүүд

  1. МЗЭХ-ны тэргүүн – З.Батсүх
  2. Байгалийн ухааны салбарын ерөнхийлөгч Б.Авид
  3. Анагаах ухааны салбарын ерөнхийлөгч - Б.Ганбат
  4. Биологи, хөдөө аж ахуйн ухааны салбарын ерөнхийлөгч - З. Батсүх
  5. Геологи, газар зүйн ухааны салбарын ерөнхийлөгч - Б.Батбуян
  6. Нийгмийн ухааны салбарын ерөнхийлөгч - Х.Сүглэгмаа
  7. Техник, технологийн ухааны салбарын ерөнхийлөгч - Т.Намнан
  8. МЗЭХ-ны гүйцэтгэх захирал – Д.Одгэрэл

2008/12/03

Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбооны ээлжит хуралтай холбоотой мэдээлэл

Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2008-12-03 нд боллоо. Уг хурлаар хэлэлцсэн асуудлууд, өгөгдсөн үүрэг даалгавруудын талаарх мэдээллийг хүргэж байна.

  • БУСЗЭХ-нд Эрдэм шинжилгээ, судалгааны алба байгуулахтай холбогдуулан нягт нямбай, хариуцлагатай, тал бүрийн мэдлэгтэй, энэ чиглэлээр ажиллах чадвартай залуусыг судлан, өөрийн санал болгох хүний талаарх мэдээлэлийг илгээнэ үү. Эрдэм шинжилгээ, судалгааны алба нь 2-3 хүний бүрэлдэхүүнтэй байна.
  • Гүйцэтгэх захирлын дэргэдэх ажлын алба байгуулагдахтай холбогдуулан аливаа ажилд идэвх санаачлагатай ханддаг, хариуцлагатай, холбооны үйл ажиллагааны залгамж хойч үе болохуйц залуучуудыг санал болгоно уу? Таны санал болгох хүмүүс аль болох өөр өөр эрдэм шинжилгээний төв, их дээд сургуулиуд ажилладаг байх хэрэгтэйг анхаарна уу.
  • ГХА, МСОНХА, ХНА-ууд 2008 оны 12-р сарын 04 ний дотор ажлын тайлангаа гүйцэтгэх захирал руу явуулах
  • Хяналтын зөвлөл “Хяналтын зөвлөлийн ажиллах журам”-тай холбоотой хийх ажлын төлөвлөгөөгөө дараагийн БУСЗЭХ-ны УЗ-ийн хурал дээр танилцуулах
  • Л. Энхсүх “Залуусаас залууст” цуврал семинарт оролцох илтгэлийн сэдвээ ГХА-нд явуулах
  • ГХА “Залуусаас залууст” семинарын зарыг гарган УЗ-ийн болон ХЗ-ийн гишүүд рүү явуулах
  • ГХА-ны гишүүн Ж. Жаргалмааг өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаал гаргах: Хариуцах хүн-Гүйцэтгэх захирал
  • БУСЗЭХ-ны гишүүдийн судалгааны ажлын сэдвийн жагсаалтыг Д. Одгэрэл МСОНХА-нд гарган өгөхХүний нөөцийн албаны гишүүн О. Жамъян дараах асуудлуудын хэрэгжилтийн талаар тайлан тавина. Үүнд:
  • <Танилцуулганы англи хувилбар
  • <Гишүүдийн нэрийн хуудасны загвар
  • <АПУ ХХК-д хүргэсэн албан бичиг
  • Нарийн бичгийн дарга гишүүдэд явуулах мэндчилгээний загвар гаргах
  • Д. Одгэрэл “Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам”-ны сайдтай уулзах цаг товлох
  • БУСЗЭХ-ны 2008 оны Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг /П. Ганхуяг, Л. Мандахсайхан, О. Жамъян, Н. Лхагважав нар/ шинэ жилийн баярыг хаана (санал болгож буй газруудын танилцуулга), хэзээ тэмдэглэх, хэдэн төгрөгийн зардал гарах зэргийг судлах, мөн шинэ жилийн хөтөлбөр боловсруулах
  • УЗ-ийн болон ХЗ-ийн гишүүд өөр өөрсдийн албан газрынхаа шинэ жилийн баяр хаана, хэзээ болохыг яаралтай мэдэгдэх
  • Цуврал лекц зохион байгуулах (жишээ нь: нанотехнологи, биотехнологи, инноваци, шинжлэх ухааны тандалт, гадаадад хэрхэн суралцах вэ?..... гэх мэт асуудлуудаар Монголд тухайн салбартаа алдартай хүмүүсийг урьж ярилцлага хийн улмаар өөрсдийн мэдлэгийн хүрээгээ тэлэхээс гадна залуучуудыг өргөн хүрээтэйгээр энэ лекцэндээ хамруулан оролцуулах, ингэснээр БУСЗЭХ-ны талаарх мэдээлэлийг олонд таниулах боломжтой юм.) Цуврал лекцэнд санал болгох нэрсээ яаралтай явуулна уу?
  • Цуврал нэвтрүүлэг зохион байгуулах (Залуу судлаачдын ажлыг олон нийтэд сурталчилж, тэдэнд дэмжлэг үзүүлэх зорилготой.)
  • Цуврал нэвтрүүлэгт санал болгох нэрсээ яаралтай явуулна уу?
  • Ярилцах сэдэв санал болгоно уу.

Дараагийн долоо хоногоос БУСЗЭХ-ны ээлжит бус хурал зарлагдаж болзошгүйг анхаарна уу.

2008/12/01

Гишүүдийн судалгааны ажлууд

Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбооны жинхэнэ гишүүдийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг хүргэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг naturescience2008@yahoogroups.com хаягаар болон сонирхож буй судалгааны ажлыг хийж буй гишүүний хаягаар харьцаж авна уу. Танд амжилт хүсье.

Татаж авах холбоос дээр дарж МедиаФайр сайтаас аваарай
Татаж авах

БУСЗЭХ-ны 2008-11-19 ны өдрийн ээлжит хуралтай холбоотой мэдээлэл

Хэлэлцсэн асуудлууд:


1. Цуврал лекц зохион байгуулах (жишээ нь: нанотехнологи, биотехнологи, инноваци, шинжлэх ухааны тандалт, гадаадад хэрхэн суралцах вэ?..... гэх мэт асуудлуудаар Монголд тухайн салбартаа алдартай хүмүүсийг урьж ярилцлага хийн улмаар өөрсдийн мэдлэгийн хүрээгээ тэлэхээс гадна залуучуудыг өргөн хүрээтэйгээр энэ лекцэндээ хамруулан оролцуулах, ингэснээр БУСЗЭХ-ны талаарх мэдээлэлийг олонд таниулах боломжтой юм.)
 Цуврал лекцэнд санал болгох нэрсээ яаралтай явуулна уу?
2. Цуврал нэвтрүүлэг зохион байгуулах (Залуу судлаачдын ажлыг олон нийтэд сурталчилж, тэдэнд дэмжлэг үзүүлэх зорилготой.)
 Цуврал нэвтрүүлэгт санал болгох нэрсээ яаралтай явуулна уу?
 Ярилцах сэдэв санал болгоно уу.
3. Бид үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулахын тулд Эрдэм Шинжилгээний Төв, Их, Дээд Сургуулиуд, Үйлдвэр Аж Ахуй нэгжүүдээс эхэлнэ. Ингэхдээ 1-рт ШУА, Биологийн Хүрээлэн дээр дараагийн 7 хоногт (өдөр тодорхойгүй) БУСЗЭХ-ны үйл ажиллагааны танилцуулгыг очиж хийнэ. Иймд БУСЗЭХ-ны УЗ-ийн болон ХЗ-ийн гишүүд, ажлын албадын дарга нар холбогдох материалаа бэлтгэн бэлэн байна уу.

4. Дараагийн хурал (ээлжит эсвэл ээлжит бус) дээр хийгдсэн байх ажлууд:
 ХН-ийн ажлын албаны дарга Д. Одгэрэл БУСЗЭХ-ны гишүүнчлэлд хамрагдсан гишүүдийн анкетийг авчрах эсвэл тодорхой чиглэлийн шилдэг залуу судлаач (Биологийн идэвхт хүнсний нэмэлт, агаарын бохирдолт, эмийн ургамал, нанотехнологи, биотехнологи ба бусад салбарын шилдэг залуу судлаачид)-ын нэрсийг авчрах.
 ХН-ийн ажлын албаны дарга Д. Одгэрэл Эрдэм шинжилгээний байгууллага, Их, дээд сургуулиуд, компаниуд руу БУСЗЭХ-ны үйл ажиллагааны талаар танилцуулах албан бичгийн төслөө бэлэн болгох
 О. Жамъян АПУ ХХК-н Хүний нөөцийн газарт хандсан албан бичгээ тамгалуулан тус компанид аваачиж өгөх.
 Ц. Цэдэндорж, М. Лувсанпэрэнлэй нар TV9 телевизэд хандсан албан бичгээ тамгалуулан тус телевиз рүү явуулах.
 Д. Лхагвасүрэн Веб сайт байрлуулах үнийг судлан мэдэж ирэх.
 Гүйцэтгэх захирал Л. Энхсүх ТББ-ын танилцуулгыг ажлын албадуудад өгөх.
 ХЗ-ийн ажлын албаны дарга Д. Лхагвасүрэн ХЗ-ийн гишүүдийн хурлыг зохион байгуулж үйл ажиллагааны журмаа хэлэлцэж батлах, төслөө авчрах.

5. БУСЗЭХ-ны УЗ-ийн болон ХЗ-ийн гишүүд та бүхэн ХНА-нд цаашид юу хийх талаар саналаа өгнө үү.

БУСЗЭХ-ны Гүйцэтгэх захиралын ажлын албадууд болон бусад нэр бүхий УЗ-ийн болон ХЗ-ийн гишүүдэд сануулах нь:
 ГХА үүрэгт ажлаа ээлжит хурал дээр танилцуулаагүй.
 МСОНХА-ны календарчилсан төлөвлөгөөний дагуу ажил дутуу байсан.
 ХЗ ажлаа танилцуулах, үйл ажиллагаагаа эрчимжүүлэх, журмаа батлах.
 Хурлаас албан ёсоор чөлөө аваагүй тасалсан нэр бүхий УЗ-ийн болон ХЗ-ийн гишүүд!