Хэлэлцсэн асуудлууд:
1. Цуврал лекц зохион байгуулах (жишээ нь: нанотехнологи, биотехнологи, инноваци, шинжлэх ухааны тандалт, гадаадад хэрхэн суралцах вэ?..... гэх мэт асуудлуудаар Монголд тухайн салбартаа алдартай хүмүүсийг урьж ярилцлага хийн улмаар өөрсдийн мэдлэгийн хүрээгээ тэлэхээс гадна залуучуудыг өргөн хүрээтэйгээр энэ лекцэндээ хамруулан оролцуулах, ингэснээр БУСЗЭХ-ны талаарх мэдээлэлийг олонд таниулах боломжтой юм.)
Цуврал лекцэнд санал болгох нэрсээ яаралтай явуулна уу?
2. Цуврал нэвтрүүлэг зохион байгуулах (Залуу судлаачдын ажлыг олон нийтэд сурталчилж, тэдэнд дэмжлэг үзүүлэх зорилготой.)
Цуврал нэвтрүүлэгт санал болгох нэрсээ яаралтай явуулна уу?
Ярилцах сэдэв санал болгоно уу.
3. Бид үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулахын тулд Эрдэм Шинжилгээний Төв, Их, Дээд Сургуулиуд, Үйлдвэр Аж Ахуй нэгжүүдээс эхэлнэ. Ингэхдээ 1-рт ШУА, Биологийн Хүрээлэн дээр дараагийн 7 хоногт (өдөр тодорхойгүй) БУСЗЭХ-ны үйл ажиллагааны танилцуулгыг очиж хийнэ. Иймд БУСЗЭХ-ны УЗ-ийн болон ХЗ-ийн гишүүд, ажлын албадын дарга нар холбогдох материалаа бэлтгэн бэлэн байна уу.
4. Дараагийн хурал (ээлжит эсвэл ээлжит бус) дээр хийгдсэн байх ажлууд:
ХН-ийн ажлын албаны дарга Д. Одгэрэл БУСЗЭХ-ны гишүүнчлэлд хамрагдсан гишүүдийн анкетийг авчрах эсвэл тодорхой чиглэлийн шилдэг залуу судлаач (Биологийн идэвхт хүнсний нэмэлт, агаарын бохирдолт, эмийн ургамал, нанотехнологи, биотехнологи ба бусад салбарын шилдэг залуу судлаачид)-ын нэрсийг авчрах.
ХН-ийн ажлын албаны дарга Д. Одгэрэл Эрдэм шинжилгээний байгууллага, Их, дээд сургуулиуд, компаниуд руу БУСЗЭХ-ны үйл ажиллагааны талаар танилцуулах албан бичгийн төслөө бэлэн болгох
О. Жамъян АПУ ХХК-н Хүний нөөцийн газарт хандсан албан бичгээ тамгалуулан тус компанид аваачиж өгөх.
Ц. Цэдэндорж, М. Лувсанпэрэнлэй нар TV9 телевизэд хандсан албан бичгээ тамгалуулан тус телевиз рүү явуулах.
Д. Лхагвасүрэн Веб сайт байрлуулах үнийг судлан мэдэж ирэх.
Гүйцэтгэх захирал Л. Энхсүх ТББ-ын танилцуулгыг ажлын албадуудад өгөх.
ХЗ-ийн ажлын албаны дарга Д. Лхагвасүрэн ХЗ-ийн гишүүдийн хурлыг зохион байгуулж үйл ажиллагааны журмаа хэлэлцэж батлах, төслөө авчрах.
5. БУСЗЭХ-ны УЗ-ийн болон ХЗ-ийн гишүүд та бүхэн ХНА-нд цаашид юу хийх талаар саналаа өгнө үү.
БУСЗЭХ-ны Гүйцэтгэх захиралын ажлын албадууд болон бусад нэр бүхий УЗ-ийн болон ХЗ-ийн гишүүдэд сануулах нь:
ГХА үүрэгт ажлаа ээлжит хурал дээр танилцуулаагүй.
МСОНХА-ны календарчилсан төлөвлөгөөний дагуу ажил дутуу байсан.
ХЗ ажлаа танилцуулах, үйл ажиллагаагаа эрчимжүүлэх, журмаа батлах.
Хурлаас албан ёсоор чөлөө аваагүй тасалсан нэр бүхий УЗ-ийн болон ХЗ-ийн гишүүд!
No comments:
Post a Comment