2008/12/09

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо

Шинжлэх ухаан, дээд боловсролын салбарын залуучуудын үзэл бодол, үйл ажиллагааг нэгтгэх зорилгоор ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилтан залуучуудын байгуулсан “Монголын Эрдэм Шинжилгээний Ажилтан Залуучуудын Холбоо”, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн багш судлаачдын “Анагаахын Залуу Судлаачдын Холбоо” зэрэг хэд хэд төрийн бус байгууллагууд өөрийн зорилго, үзэл санаагаа нэгтгэн Монголд болон гадаадад эрдэм шинжилгээний ажил эрхэлж буй Монгол улсын иргэн залуу судлаач, эрдэмтдэд бүх талын дэмжлэг үзүүлэх, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах, гадаад орнуудын залуу эрдэмтэдтэй хамтран ажиллах, гадаадад болон дотооддоо мэдлэгээ дээшлүүлэн сурч, ажиллах боломж олгох нөхцлийг бүрдүүлэхэд туслалцаа үзүүлэх зорилго бүхий “Монголын Залуу Эрдэмтдийн Холбоотөрийн бус байгууллагыг 2004 оны 04 сарын 22-ны өдөр үүсгэн байгуулсан бөгөөд 2004 оны 10 сарын 25-ны өдрийн Хууль Зүй Дотоод Хэргийн Сайдын 206 дугаар тушаалаар Улсын бүртгэлд бүртгэгдсэн.

Холбооны бүтэц, зохион байгуулалт
Өнөөдрийн байдлаар шинжлэх ухаан, боловсролын салбарт ажиллаж байгаа 1000 гаруй залуу судлаачид МЗЭХ-д гишүүнээр элсээд байгаа бөгөөд шинжлэх ухаан дээд боловсролын салбарт ажиллаж байгаа бүтээлч, шинэлэг санаатай бүх судлаачдад манай холбооны хаалга байнга

Холбоо нь шинжлэх ухааны үндсэн чиглэлийг хамарсан дараахь 6 салбар холбоодтой.

Эрүүл мэндийн шинжлэх ухааны салбар

Байгалийн ухааны салбар
Хөдөө аж ахуй, биотехнологийн салбар
Геологи, газар зүйн ухааны салбар
Нийгмийн ухааны салбар
Техник, технологийн ухааны салбар
Холбоо нь дараах ажлыг зохион байгуулж ирсэн. Үүнд:

  1. Монголын Залуу Эрдэмтдийн Анхдугаар Чуулга Уулзалтыг 2001 оны 11 сард, Монголын Залуу Эрдэмтдийн II Чуулга Уулзалтыг 2004 оны 6 сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан бөгөөд тус чуулга уулзалтад шинжлэх ухаан, дээд боловсролын салбар, болон бизнесийн салбарын төлөөлөл 300 гаруй төлөөлөгч оролцсоны зэрэгцээ Монгол улсын Ерөнхий сайд (одоогийн ерөнхийлөгч) Н.Энхбаяр, УИХ-ийн гишүүн Н.Баяртсайхан, Б.Чадраа, ШУА-ийн дэд ерөнхийлөгч Н.Эрдэнэсүрэн, Т.Галбаатар нар оролцож чуулганы үйл ажиллагаанд өндөр ач холбогдол өгсөн юм.
  2. Шинжлэх ухааны голлох чиглэлүүдээр залуу эрдэмтдийн бүтээлийг нийтийн хүртээл болгож, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, шинжлэх ухаан үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх зорилгоор “Хүрэл тогоотын семинар” эрдэм шинжилгээний бага хурлыг 6 салбар бүрээрээ уламжлал болгон зохион байгуулж тогтмолжуулаад байгаа бөгөөд , семинарт тавигдсан илтгэлүүдийн хураангуйг хэвлэн гаргаж байна.
  3. МЗЭХ-ний идэвхитэй үйл ажиллагааны үрээр монгол улсад эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэж буй залуу судлаачдыг дэмжих зорилготой, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Сайдын нэрэмжит “Залуу Эрдэмтэн шинжилгээний ажилтуудыг дэмжих грант”-ыг бий болгон 2005 оноос гардуулж эхлээд байгаа бөгөөд 35 –аас доош насны 40 гаруй залуу судлаачдад энэхүү грантыг олгоод байна.
  4. Эрдэм шинжилгээний ажилтан залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон бүтээлчээр өнгөрөөхийн тулд “Цэцээ Гүн – Эрдэмтэн Залуучууд” уриан доор спорт явган аялалыг зохион байгуулж тогтмолжуулаад байгаа бөгөөд энэ аялалын хүрээнд Богд Хан уулын ноён Оргил Цэцээ гүний орчмын хогийн цэвэрлэж байгаль орчноо эрүүлжүүлэх ажлыг байнга хийж байна.
  5. Гишүүдийнхээ дунд эрдэм шинжилгээний ажилтны өдрийг угтан МЗЭХ-ны шилжин явах цомын аварга шалгаруулах спорт тэмцээнийг уламжлал болгон явуулж байна.
  6. Эрдэм шинжилгээний залуу халааг дэмжих зорилгоор Инженерийн боловсролыг дэмжих сангийн “Ньютоны нэрэмжит шагналтан” оюутны эрдэм шинжилгээний ажил шалгаруулах ажилд идэвхи санаачлага гарган ажиллаж байгаа бөгөөд МЗЭХ нь өөрийн нэрэмжит тусгай шагнал бий болгож оюутны шилдэг эрдэм шинжилгээний ажлуудад олгож эхлээд байна.
  7. МЗЭХ байгуулагдсанаас хойш эрдэм шинжилгээ, боловсролын байгууллагуудад ажиллаж байгаа залуу ажилтнууд өөрийн судалгаанй ажлын үр дүнгээ харилцан солилцох, хамтран ажиллах боломж улам ихэсч байгаа бөгөөд шинжлэх ухааны салбар хоорондын уялдаа холбоо нэн шаардлагатай байгаа өнөө үед энэ нь тус холбооны хийж байгаа хамгийн үр ашигтай, өгөөжтэй ажлын нэг болж байгаа юм.

Гадаа харилцаа
МЗЭХ-ийн өөрийн орны дотор төдийгүй гадаадад эрдэм шинжилгээний ажил хйиж буй залуучуудын дунд үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар БНСУ-д сурч ажиллаж байгаа залуу судлаачдын санаачлагаар МЗЭХ-ийн БНСУ дахь салбарыг үүсгэн байгуулж үйл ажиллагааг явуулж байна.

Мөн түүнчлэн ОХУ, БНГАУ, БНХАУ, Япон зэрэг орнуудад сурч ажиллаж байгаа залуу судлаачид, оюутнуудад өөрийн холбооны үйл ажиллагаагаа таниулж эдгээр орнуудад өөрийн холбооны салбараа байгуулахаар зэхэж байна.

МЗЭХ-ны төлөөлөгчид нь 2004 оны 12 сард Марокко Улсад болсон Дэлхийн Залуу Эрдэмтдийн Академийн Анхдугаар Хуралдаанд амжилттай оролцоод ирсэн. Тус Холбооны ерөнхийлөгч З. Батсүх нь Дэлхийн Залуу Эрдэмтдийн Академийн Удирдах Зөвлөлийн Азийг төлөөлсөн гишүүнээр сонгогдсон юм.

Мөн МЗЭХ нь Дэлхийн Залуу Эрдэмтдийн Академийн гишүүн байгууллага болсон юм.

МЗЭХ-ны удирдах зөвлөлийн гишүүд

  1. МЗЭХ-ны тэргүүн – З.Батсүх
  2. Байгалийн ухааны салбарын ерөнхийлөгч Б.Авид
  3. Анагаах ухааны салбарын ерөнхийлөгч - Б.Ганбат
  4. Биологи, хөдөө аж ахуйн ухааны салбарын ерөнхийлөгч - З. Батсүх
  5. Геологи, газар зүйн ухааны салбарын ерөнхийлөгч - Б.Батбуян
  6. Нийгмийн ухааны салбарын ерөнхийлөгч - Х.Сүглэгмаа
  7. Техник, технологийн ухааны салбарын ерөнхийлөгч - Т.Намнан
  8. МЗЭХ-ны гүйцэтгэх захирал – Д.Одгэрэл

No comments: