1. Зорилго
Гадаадын оюутанд БНСУ-ын их дээд сургуульд суралцах боломжийг олгосноор олон улсын боловсролын харилцан солилцоог хөхүүлэн дэмжих болон улс хоорондын найрамдалт харилцааг хөгжүүлэх зорилготой.
Гадаадын оюутанд БНСУ-ын их дээд сургуульд суралцах боломжийг олгосноор олон улсын боловсролын харилцан солилцоог хөхүүлэн дэмжих болон улс хоорондын найрамдалт харилцааг хөгжүүлэх зорилготой.
2. Сонгон шалгаруулах хүний тоо: Нийт 12 хүн
§Дипломат төлөөлөгчийн газраас: 4 хүн
Уригдах салбар(мэргэжил), Шалгаруулах Их сургууль харгалзахгүй.
§Солонгосын Засгийн газрын захиалгат хуваарь: 8 хү
Байгууллага | Урих салбар | Хүний тоо | Суралцах сургууль | Шалгаруулах Их, дээд сургууль |
Боловсрол, шинжлэх ухаан технологийн яам | Хууль(Доктор) | 1 | Күкмин Их сургууль | МУИС |
Мат/Физик/Хими(анагаах) Доктор | 3 | Ёнсэй Их Сургууль | ШУТИС | |
Геологи (Доктор) | 2 | Ёнсэй Их Сургууль | ШУТИС | |
Батлан хамгаалах яам | Олон улсын улс төр(Магистр) | 1 | - | - |
Газар тариалан далайн гаралтай бүтээгдэхүүний яам | Газар тариалан(Мал аж ахуй) | 1 | - | - |
3. Элсүүлэх салбар болон суралцах сургууль
- Элсэн суралцах боломжтой их, дээд сургууль: Олон Улсын Боловсролыг Дэмжих Үндэсний Хүрээлэнгээс(NIIED) сонгон шалгаруулсан 61 Их, дээд сургууль
- Дипломат төлөөлөгчийн газраас санал болгогдох хүний хувьд доорх их, дээд сургуулиудын 1~5 сургуулийг сонгон тухайн улс дахь Дипломат төлөөлөгчийн газар холбогдох материалаа өгнө. Харин Солонгосын Их дээд сургуулиудаас санал болгогдсон хүний хувьд доорх их дээд сургуулийн аль нэгэнд нь материалаа явуулна.
- Их дээд сургууль тус бүрийн элсүүлэх салбар болон танхимийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Олон Улсын Боловсролыг Дэмжих Үндэсний Хүрээлэнгийн вэб сайтанд тавих бөгөөд хүсэлт гаргагч нь доорх сургуулиудаас элсэн суралцах боломжтой салбар болон факультетийг сонгох шаардлагатай.
Их дээд сургуулийн нэрс
Ajou Univ. , Catholic University of Korea, Cheongju Univ. , Chonbuk Nat’l Univ., Chonnam Nat’l Univ., Chosun Univ. , Chung-Ang Univ. , Chungnam Nat’l Univ., Daegu Univ. , Daejeon University, Donga Univ. , Dongguk University, Dongseo Univ. , Ewha woman’s Univ., Gangneung Wonju National University, Gyeungsang Nat’l Univ., Hallym University, Handong Global University, Hankuk university of Foreign studies, Hannam University, Hanyang Univ. , Hongik Univ. , Inha Univ. , Jeonju University, Kangwon nat’l Univ., Keimyung Univ. , Kongju national Univ., Konkuk Univ. , Konyang University, Kookmin Univ. , Korea Advanced Institute of Science and Technology(KAIST), Korea Aerospace University, Korea Development Institute (KDI), Korea Polytechnic University, Korea Univ. , Korea university of Technology and Education, Kumoh National Institute of Technology, Kyunghee Univ. , Kyungpook Nat’l Univ., Kyungsung University, Mokpo Nat’l Univ., Myongji Univ. Pai Chai Univ., Pohang University of Science and Technology, Pukyong Nat’l Univ., Pusan National University, Seoul Nat’l Univ., Seoul National University of Technology, Silla Univ. , Sogang Univ. , Sookmyung womens Univ., Sungkyunkwan Univ. , Sunmoon Univ. , The Academy of Korean Studies, Univ. of Ulsan , University of science and technology, Wonkwang Univ. , Woosong University, Woosuk Univ. , Yeungnam Univ. , Yonsei Univ.
Ajou Univ. , Catholic University of Korea, Cheongju Univ. , Chonbuk Nat’l Univ., Chonnam Nat’l Univ., Chosun Univ. , Chung-Ang Univ. , Chungnam Nat’l Univ., Daegu Univ. , Daejeon University, Donga Univ. , Dongguk University, Dongseo Univ. , Ewha woman’s Univ., Gangneung Wonju National University, Gyeungsang Nat’l Univ., Hallym University, Handong Global University, Hankuk university of Foreign studies, Hannam University, Hanyang Univ. , Hongik Univ. , Inha Univ. , Jeonju University, Kangwon nat’l Univ., Keimyung Univ. , Kongju national Univ., Konkuk Univ. , Konyang University, Kookmin Univ. , Korea Advanced Institute of Science and Technology(KAIST), Korea Aerospace University, Korea Development Institute (KDI), Korea Polytechnic University, Korea Univ. , Korea university of Technology and Education, Kumoh National Institute of Technology, Kyunghee Univ. , Kyungpook Nat’l Univ., Kyungsung University, Mokpo Nat’l Univ., Myongji Univ. Pai Chai Univ., Pohang University of Science and Technology, Pukyong Nat’l Univ., Pusan National University, Seoul Nat’l Univ., Seoul National University of Technology, Silla Univ. , Sogang Univ. , Sookmyung womens Univ., Sungkyunkwan Univ. , Sunmoon Univ. , The Academy of Korean Studies, Univ. of Ulsan , University of science and technology, Wonkwang Univ. , Woosong University, Woosuk Univ. , Yeungnam Univ. , Yonsei Univ.
Элсэн суралцуулах салбар: Энгийн магистрийн бүх салбар
- Гэхдээ сургалтын төлбөрийн тэтгэлгээс давсан (семистер бүрт 500,000 воноос давсан) хувийг тухайн сургуулиас төлөх тохиолдолд мэргэшсэн магистрийн сургалтанд элсэн орохыг зөвшөөрнө.
- Оройн анги, улирлын чанартай сургалттай анги, мэдээлэл холбоо зэрэг энгийн магистрийн сургалтаас өөр хэлбэрийн магистр докторын сургалтанд элсүүлэх боломжгүй.
Элсэн суралцуулах анги: Магистр, доктор, магистр докторын хосолсон сургалт
- Магистр докторын хосолсон сургалт гэдэг нь элсэн суралцах үеэс эхлэн магистр докторын сургалт зэрэг явагдана. Харин магистрийн сургалтанд элсэн орсноос хойш тодорхой хугацаанд сурлагын дүн, суралцах эрхийг хангасан зэргийг шалгаж үзсэний үндсэн дээр докторын зэрэгт үргэлжлүүлэн суралцлахыг магистр докторын хосолсон сургалтанд тооцохгүй.
- Магистр докторын хосолсон сургалт нь тодорхой сургуулиудад л тогтоогдсон байдаг учир хүсэлт гаргагч нь элсэн суралцахыг хүссэн сургуульдаа тухайн сургалт байгаа эсэхийг нягтлан үзсэний үндсэн дээр анкетан дээрээ бөглөх шаардлагатай болохыг анхаарна уу.
- Ялангуяа 5 жилийн хугацаатай магистр докторын хосолсон сургалтанд элсэн суралцахыг хүсэгчид нь эхний 4 жил тэтгэлэгт хамрагдаж болохыг анхаарна уу.
4. 2010 оны сонгон шалгаруулах журмын тухай
- Санал болгох байгууллага: Дипломат төлөөлөгчийн газар, Солонгосын Их дээд сургууль
- Давхардаж хүсэлт гаргах боломжгүй: Дипломат төлөөлөгчийн газар болон Солонгосын Их дээд сургуульд давхар хүсэлт тавих, эсвэл Солонгосын 2 Их дээд сургуулиудад зэрэг хүсэлт гаргасан тохиолдолд тэнцээгүйд тооцно.(Нэг л газраар дамжин хүсэлт тавих эрхтэй)
- Шалгаруулах зарчим: Дипломат төлөөлөгчийн газар болон Солонгосын их дээд сургуулиас санал болгож буй хүмүүсийг тус тусад нь сонгон шалгаруулна.
Элсэн суралцах их дээд сургуулийг сонгон суралцах тухай
- Дипломат төлөөлөгчийн газраас санал болгосон хүний хувьд Олон Улсын Боловсролыг Дэмжих Үндэсний Хүрээлэнгээс сонгон шалгаруулсан 61 их дээд сургуулиас 5 хүртэлх сургууль болон факультетийг сонгоно.
- Солонгосын их дээд сургуулиас санал болгогдсон хүн тухайн сургуульдаа л элсэн суралцана.
5. Засгийн газрьн тэтгэлгээр суралцах хугацаа
- Магистр(3 жил):2010.9.1-2013.8.31(Солонгос хэлний бэлтгэл 1 жил+үндсэн анги 2 жил)
- Доктор(4 жил):2010.9.1-2015.8.31 (Солонгос хэлний бэлтгэл 1 жил+үндсэн анги 3 жил)
- Магистр докторын хосолсон сургалт(5жил): (Солонгос хэлний бэлтгэл 1 жил+үндсэн анги 4 жил)
6. Солонгос хэлний бэлтгэл
- 1жилийн турш солонгос хэлний бэлтгэлд суралцсаны дараа үндсэн ангидаа элсэн орно(TOPIK III шатнаас дээш)
- Солонгос хэлний бэлтгэл: 1 жил
- жилийн дотор TOPIK III шатанд тэнцээгүй тохиолдолд нэмэлтээр хэлний бэлтгэлд дахин суралцан TOPIK III шатанд тэнцсэн тохиолдолд үндсэн ангидаа элсэн суралцана.
- удаа(тус бүр 6 сар буюу 1 жил) нэмэлт сургалтанд суралцсаны дараа III шатанд тэнцээгүй тохиолдолд тэтгэлэг цуцлагдах болно.
- Хэлний бэлтгэлд суралцах байгууллага
- Дипломат төлөөлөгчийн газар болон гадаадад үрчлэгдсэн шугамаар санал болгосон хүний хувьд 1-5 сургуулиас элсэн суралцах зөвшөөрөл авсан их дээд сургуулийн хэлний бэлтгэлд суралцана
- Солонгосын их дээд сургуулиас санал болгогдсон хүний хувьд тухайн сургуулийнхаа хэлний бэлтгэлд суралцана.
- Солонгос хэлний бэлтгэлээс чөлөөлөгдөх тухай : TOPIK V, эсвэл VI шатанд тэнцэгч
- Солонгос хэлний бэлтэлд суралцах шаардлагагүй хүний хувьд 2010.9.1 болон 2011.3.1 сургуульдаа элсэн суралцах боломжтой.
- 2011.3.1 элсэн суралцах хүний хувьд өөрөө суралцахыг хүсэж буй сургуулиасаа элсэн суралцах зөвшөөрлийн бичгээ авч NIIED-д өгнө.
- 2011.3.1 хүртэл сургуульдаа элсэн ороогүй тохиолдолд тэтгэлэг цуцлагдана.
- Солонгос хэлний бэлтгэлд суралцаж байх хугацаандаа TOPIK V, VI шатанд тэнцэж холбогдох их дээд сургуулиасаа элсэн суралцах зөвшөөрлийн бичгээ авсан тохиолдолд үлдсэн хугацааны хэлний бэлтгэлээс чөлөөлөгдөж 2011.3 сараас эхлэн сургуульдаа элсэн суралцах боломжтой.
7. Тавигдах шаардлага
- Өөрөө болон эцэг эх нь тухайн улсын иргэн байх.
- Хэрэв Солонгосын давхар харьяалалтай иргэн байвал гадаадын иргэнд тооцохгүй.
- Солонгост удаан хугацаанд суралцахад боломж бүхий эрүүл саруул байх
- 2010.9.1-ны байдлаар 40 нас хүрээгүй байх(1970.9.1 хойш төрсөн байх)
- 2010.9.1-ны байдлаар бакалавр болон магистрын зэрэгтэй байх
- Магистрын сургалт(Магистр докторын хосолсон сургалт)нд хүсэлт гаргагч нь бакалавр ба түүнтэй дүйцэхүүц зэрэгтэй байх.
- Докторын сургалтанд хүсэлт гаргагч нь магистр ба түүнтэй дүйцэхүүц зэрэгтэй байх
- Солонгосын их дээд сургуульд суралцахыг хүссэн мэргэжлээрээ суралцаж байгаа тохиолдолд мөн урьд өмнө нь уг мэргэжлээр суралцаж байсан хүн хамрагдах боломжгүй
- Төгсөх оюутны хувьд 9-ны 1 өдөр буюу БНСУ-д очихоос өмнө зайлшгүй төгссөн тухайг батлах бичиг баримтыг өгсөн байх шаардлагатай
- Сүүлд төгссөн сургуулийн голч дүн 80% (GPA) 2.64/4.0, 2.80/4.3, 2.91/4.5 дээш буюу 100%г дээд оноо гэж тооцоход 80% хувиас дээш байх
- Нийт дүнг хувилах боломжгүй бол сургуулийн албан ёсны нэмэлт тайлбар шаардлагатай
- Олгох хугацаа : Урих хугацаатай ижил
- Агуулга
Онгоцны зардал | Хоёр орны хооронд зорчих энгийн ангиллын онгоцны тийз |
Амьжиргааны тэтгэлэг | сар бүр 900,000 вон |
Судалгааны зардал | хүмүүнлэг • нийгмийн салбар-21 0,000 вон, байгаль • техникийн салбар 240,000 вон |
Суурьших зардал | 200,000 вон ( нэг удаа) |
Эх орон руугаа буцахад олгох зардал | 100,000 вон (нэг удаа) |
Хэлний бэлтгэл | 600,000 вон (Улиралд) |
Сургалтын зардал | Элсэлтийн болон сургалтын зардлаас 100 хувь чөлөөлөх |
Дипломын ажлыг хэвлэх зардал | 500,000-800,000 вон хүртэлх бодит зардал (Нэг удаа) |
Эрүүл мэндийн даатгал | 15000 вон (сард) |
Солонгос хэлний чадвараар шилдэг оюутын тэтгэлэг | 100,000 вон (сард) |
9. Сонгон шалгаруулалт
- Олон Улсын Боловсролыг Дэмжих Үндэсний Хүрээлэнгийн веб сайт(www.niied.go.kr), GKS вэб сайт(www.gks.go.kr), БНСУ—аас гадаадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар болон Солонгосын их дээд сургуулиар дамжуулан сонгон шалгаруулах журам анкет бүхий бичиг баримтыг авна уу.
- Дипломат төлөөлөгчийн газраас санал болгож буй оюутны хувьд
- Тухайн оронд суугаа БНСУ-ын ЭСЯ-наас тогтоосон журмын дагуу хуваарьт оюутны тооноос 1,5 дахин их тооны оюутныг Элчин сайдын нэрээр Олон Улсын Боловсролыг Дэмжих Үндэсний Хүрээлэнд санал болгон оруулна.
- Олон Улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэн бичиг баримтыг шалгана.
- Хүсэлт гаргагчийн элсэн суралцахыг хүссэн сургуулиас элсэн орох зөвшөөрлийг нягталж лавлана. (1-5 хүртэлх дарааллаар)
- Солонгосын их дээд сургуулиас санал болгогдсон тохиолдолд
- урьж болох улсаас 15 хүүхдийг санал болгож өгнө(1улсаас 3 оюутан)
- солонгосын их дээд сургуулиас санал болгож буй оюутныг тусад нь ялгаж шалгаруулна.
10. Сонгон шалгаруулах шалгуур ба шалгах арга
Хүсэлт гаргагчын мэдүүлсэн сурлагын дүн, танилцуулга, сургалтын төлөвлөгөө, тодорхойлолт, хэлний мэдлэг(солонгос болон англи), судалгаа хийж байсан байдал, шагнал урамшуулал зэргийг харгалзан нэгтгэн дүгнэж шалгаруулна.
Хүсэлт гаргагчын мэдүүлсэн сурлагын дүн, танилцуулга, сургалтын төлөвлөгөө, тодорхойлолт, хэлний мэдлэг(солонгос болон англи), судалгаа хийж байсан байдал, шагнал урамшуулал зэргийг харгалзан нэгтгэн дүгнэж шалгаруулна.
11. Бүрдүүлэх бичиг баримт
(1) Бүртгэл хүлээн авах газар :
- ДТГ-аас дамжих хүн БНСУ-аас гадаадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар
- Солонгосын их дээд сургуулиас санал болгогдох: Суралцахыг хүссэн сургуульдаа
- БНСУ-аас тухайн улсад суугаа ЭСЯ-наас тогтоосон хугацаанд
- Олон Улсын Боловсролыг Дэмжих Үндэсний Хүрээлэнгээс бичиг баримтыг хүлээн авч дуусах хугацаа : 2010 оны 5 сарын 14
- Анкет (маягтын дагуу) Зураг 4х5см
- Өөрийн тухай танилцуулга (маяггын дагуу)
- Сургалтын төлөвлөгөө (маягтын дагуу)
- Тодорхойлолт(Төгссөн сургуулийн багш эсвэл захирал, ажиллаж буй байгууллагын дарга)
- Амлалт бичиг (маягтын дагуу)
- Эрүүл мэндийн тодорхойлолт (маягтын дагуу)
- Сургуулийн диплом
- Магистр: Бакалаврын дипломын хуулбар 1 хувь
- Доктор: Бакалаврын болон магистрын дипломын хуулбар тус бүр1 хувь
- Магистр : 100 хувиар тооцож бодсон бакалаврын сургалтын 4 жилийн дүнгийн жагсаалт 1 хувь
- Доктор: 100 хувиар тооцож бодсон бакалавр болон магистрын бүх дүнгийн жагсаалт тус бүр 1 хувь
10 Англи хэлний түвшин тогтоох шалгалтын гэрчилгээний хуулбар
11 Судалгааны ажил (Холбогдох хүмүүст хамаатай 1-2 хуудас)
12 Шагнал урамшуулал(Холбогдох хүмүүст хамаатай 1-2 хуудас)
13 Гадаад паспортын хуулбар
12. Анхаарах зүйл
- Нэг байгууллагаар л дамжин хүсэлт гаргана. Давхар хүсэлт тавьсан тохиолдолд хасагдахыг анхаарна уу.
- Бүх бичиг баримтыг зарчмын хувьд эх хувиар нь егөх ёстой бөгөөд солонгос болон англи хэлээр орчуулагдаагүй бол орчуулсан хуулбарыг нотариатаар баталгаажуулж хавсаргах.
- Тухайн оронд суугаа ЭСЯ болон Олон Улсын Боловсролыг Дэмжих Үндэсний Хүрээлэнд өгсөн бичиг баримтыг буцаахгүй
- Бичиг баримтын агуулга тодорхой бус эсвэл материал дутуу байх тохиолдолд тус сонгон шалгаруулалтаас хасах ба тэнцсэн ч тэтгэлгээр суралцах боломжийг алдах магадлалтай.
- Хуулбараар нь өгөх тохиолдолд ЭСЯ— наас эх хувьтай нь хамт тулган шалгуулж өгнө
- Төгсөх оюутны хувьд сургуулийн дипломын оронд төгсөхийг нь баталсан баримт өгнө.
- Эрүүл мэндийн тодорхойлолтыг үнэн зөвөөр бөглөх ёстойг анхаарч солонгост очсоны дараа эрүүл мэндийн үзлэгт орох ба хэрэв цаашид эрүүл мэндийн шалтгаанаас суралцах боломжгүй нь тогтоогдвол тэтгэлэг цуцлагдах болно.(Буцах зардлаа өөрөө даана.)
- Судалгааны ажлын хуулбар (1-2хувь)
- Шагнал урамшууллын хуулбар (эх хувийг санал болгож буй байгууллагадаа шалгуулах)
- Солонгос улсад суралцаж буй хүн эсвэл Солонгосын их дээд сургуульд суралцсан хүн суралцсан сургуулийн тэнхимийн эрхлэгчийн тодорхойлолт 1 хувь хавсаргаж өгөх
- Магистр докторын хосолсон сургалт нь хязгаарлагдмал тул хүсэлт гаргагч нь санал болгож буй Их дээд сургуульдаа хосолсон сургалт байгаа эсэх талаар лавласны үндсэн дээр анкетан дээрээ бөглөх шаардлагатай болохыг анхаарна уу. (Магистр докторын хосолсон сургалтанд хамрагдах хүсэлтэй хүмүүс амлалт бичгий доор байрлах дөрвөлжин хайрцаганд тэмдэглэгээ хийнэ үү.)
- Хүсэлт гаргагч нь элсэн орсны дараа ямар ч тохиолдолд суралцаж байх хугацаандаа сургуулиа солих боломжгүй.
13. Цаашдьн хөтөлбөр
- Материал авч дуусах хугацаа : 2010.05.14
- Сонгон шалгаруулах хугацаа : 2010.6 сарын сүүл
- Тэнцсэн оюуныг зарлах хугацаа : 2010.7 сарын эхээр
- БНСУ-д очих хугацаа : 2010 оны 8 сарын 25-8.30
- Хэлний бэлтгэл болон сургуульдаа элсэх : 2010 оны 9 сарын 1-ны өдөр
- Тухайн улсад суугаа БНСУ-ын ЭСЯ
- Олон Улсын Боловсролыг Дэмжих Үндэсний Хүрээлэн БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр гадаадын оюутан элсүүлэх хэлтэс
- Веб сайт :
- Солонгос хэл: www.niied.go.kr
- Англи хэл: www.niied.go.kr Korean Gvernment Scholarship Program-Notice
Утас : (Англи) 82-2-3668-1355, 1448, (Солонгос) 82-2-3668-1358
Факс : 82-2-743-4992
E-mail (Англи) gukje@mest.go.kr , (Солонгос) intledjwc@mest.go.kr
Факс : 82-2-743-4992
E-mail (Англи) gukje@mest.go.kr , (Солонгос) intledjwc@mest.go.kr
Шаардлагатай веб сайт
- Солонгос хэлний сургалт www.kosnet.go.kr
- Солонгос дахь их дээд сургууль www.studyinkorea.go.kr
- Солонгосын соёл www.korea.net
- Дипломат төлөөлөгчийн газрууд www.mofat.go.kr
- Хилээр нэвтрэх болон оршин суух www.immigration.go.kr
2010.4.5~16 Өргөдөл хүлээн авна.
(Хүлээн авах газар БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ)
2010.4.22~4.26 Өргөдлийг шалгасны дараа ярилцлаганд орох оюутнуудад мэдэгдэнэ.
2010.4.29~30 Ярилцлаганд орно(Солонгос болон англи хэлээр явагдана.)
2010.5.12 Эхний шалгаруулалтанд тэнцсэн оюутнуудад мэдэгдэнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг Олон Улсын Боловсролыг Дэмжих Үндэсний Хүрээлэнгийн вэб хуудас (www.niied.go.kr), GKS-ын вэб хуудас (www.gks.go.kr) болон БСНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны (http://mng.mofat.go.kr)вэб хуудаснаас авна уу.
No comments:
Post a Comment