2010/04/14

Эрдэм шинжилгээний залуу ажилтан нарт олгодог БСШУ-ны сайдын нэрэмжит судалгааны грантын тухай мэдээлэл


Эрдэм шинжилгээний залгамж үе, авъяаслаг залуу эрдэмтдийг бэлтгэх, тэдний судалгааны ажлыг хөхиүлэн дэмжих замаар шинжлэх ухааны чадавхийг бэхжүүлэх зорилготойгоор уг грантыг эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулиудад ажиллаж буй Монгол Улсын иргэн 35 хүртэлх насны судлаачдад жил бүр олгодог.
Энэхүү Грантыг шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлээр судалгаа явуулах, ном, сэтгүүл худалдан авах, гадаадын эрдэмтэдтэй хамтран ажиллах, өөрийн судалгааны чиглэлээр олон улсын хурал, семинарт оролцоход зориулан ашиглах юм.
Залуу судлаачдын идэвхи санаачлага сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, салбарын болон салбар дамнасан судалгааны ажлууд хамтран хийж байгаа бөгөөд эрдэм шинжилгээний ажлын үр дүнгээ харилцан мэдээлэх, шүүн хэлэлцүүлэх, шинжлэх ухааан, технологийн шинэлэг үр дүн, ололт амжилтуудаас суралцах зорилгоор олон эрдэм шинжилгээний хурал, семинар олонтоо зохиодог болсон. Үүний нэг томоохон жишээ нь Боловсрол соёл шиинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан технологийн сан, Шшинжлэх ухааны академи, Монголын залуу эрдэмтдийн холбооноос хамтран зохион байгуулдаг Монголын залуу эрдэмтэн, судлаачдын “Хүрэлтогоотын семинар” эрдэм шинжилгээний бага хурал юм. Уг хуралд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэн, тэдний бүтээлийн чанар улам бүр сайжирч байна. Уг семинарт жил бүр 400 гаруй судлаач, эрдэм шинжилгээний ажилтнууд оролцон эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга зүйн мэдлэг, түвшингээ дээшлүүлж байдаг билээ.
БСШУ-ны сайдын нэрэмжит 2 сая төгрөгний грантыг 2010 онд судалгааны ажлын онолын болон практик ач холбогдол, үр дүн, судлаачын цаашид өсөх ирээдүй зэргийг харгалзан авъяслаг, чадварлаг дараахи 10 залуу судлаачид олгохоор болсон юм. 


Судлаачийн нэр
Хаана ажилладаг
Бүтээлийн нэр
1
Ц.Билэгтсайхан
Анагаах ухааны хүрээлэн, Эрдэм шинжилгээний төв лабораторийн Эрдэм шинжилгээний ажилтан
“Говь-Алтай аймгийн хүн амын дунд тохиолдох удамшлын невропатын судалгаа”
2
Д. Цэлмэн
Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Молекул биологи, Удам-зүйн тэнхимийн багш
Helicobacteri Pylori-ийн антибиотик мэдрэг чанарыг тодорхойлсон нь”
3
Г.Жавхлан
Мал эмнэлгийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан
“Адууны бабезиозын үүсгэгч Theileria equi-ийн” лабораторийн цэвэр өсгөвөр гарган авчгадаргуугийн уураг кодлогч EMA-1 гений филогенетикийг судлах нь”
4
Т.Энхдөл
Монгол улсын их сургуулийн Химийн факультетийн багш
“Цэвэрлэх байгууламжаас ялгарах үнэрт хийг биофильтрацийн аргаар цэвэрлэж, хоргүйжүүлэх”
5
Л.Жамбажамц
Монгол улсын их сургуулийн Геологи, газарзүйн факультетийн багш
Улаанбаатар хот орчимд ажиглагдах борооны бөөн үүл (Cumulonimbus), түүнтэй холбоотой цаг агаарын үзэгдлийн судалгаа
6
Д.Батаа
Шинжлэх ухааны академийн Гео-Экологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан
“Царцааны (Insecta, Acridoidae) бүлгэмдлийн олон янз байдал ба цөлжилт/ газрын доройтолын харилцаа хамаарлыг илрүүлэх судалгаа”
7
Б.Чинзориг
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Уул Ууурхайн Инженерийн Сургуулийн багш
“Вольфрамитын хүдрийг баяжуулах үйлдвэрийн технологийн сонголт, эдийн засгийн үр ашиг”
8
Г.Цэрмаа
Монгол улсын боловсролын их сургуулийн Физик, технологийн сургуулийн багш
“Полимер наноматериалын судалгаа”
9
Б.Баатархүү
Шинжлэх ухааны академийн Түүхийн Хүрээлэнгийн Салбарын эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч
“Тува урианхайчуудын түүх, соёл”
10.
Б.Буянтогтох
Шинжлэх ухааны академийн Ус цаг уурын хүрээлэнгйин Эрдэм шинжилгээний ажилтан
“Нейрон сүлжээний аргаар хур тунадас болон түүний хэмжээг урьдчилан мэдээлэх нь”

No comments: