Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч академич Б.Энхтүвшин, Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны ерөнхийлөгч доктор З.Батсүх нар шинжлэх ухааны салбарт хамран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Уг арга хэмжээнд ШУА-н дэд ерөнхийлөгч академич Т.Дорж, МЗЭХ-ны Гүйцэтгэх захирал Др.Д.Одгэрэл болон албаны бусад хүмүүс байлцлаа. Энэ гэрээний дагуу хамтарсан төслийг баг байгуулж, гадаад дотоодын төслүүдийг хэрэгжүүлж байхаар болжээ.
Гэрээний хүрээнд ШУА нь төслийн багийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, үр дүнг тооцон ажиллах бөгөөд гадаадаас орж ирэх төслийн төсвийн тодорхой хувийг ШУА-ийг хөгжүүлэх санд төвлөрүүлж байх юм.
Уг гэрээ нь 5 жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд энэ хугацаанд залуу эрдэмтэн судлаачдын мэдлэг, чадамжийг сайжруулахад ихээхэн тустай, ач холбогдол бүхий ажил болох юм.
Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо. Утас: 88009998
No comments:
Post a Comment