2009/11/04

Шинэ хөтөлбөрүүд зарлагдлаа

Танд энэ өдрийн мэнд хүргэе.

* Их, Дээд Сургуулийн Оюутан Солилцооны Хөтөлбөр Зарлагдлаа
* ТӨВ ЕВРОПЫН ИХ СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
* БОЛГАР ДАХЬ АМЕРИКИЙН ИХ СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
* СОРОСЫН САНГИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

1. Их, дээдсургуулийн оюутан солилцооны хөтөлбөр
Интернэт дэх электрон өргөдлийн маягт: https://oas. soros.org/ oas/
Цаасан дээрх болон электрон өргөдлийг ижил түвшинд хүлээн авч хянана.
Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төвөөс Нээлттэй нийгэм хүрээлэнгийн их, дээд сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрийг олон нийтэд зарлан хэрэгжүүлдэг. Энэхүү хөтөлбөр нь Монгол, Зүүн болон Төв Европын улсуудын их, дээд сургуулийн хоёрдугаар дамжааны оюутнуудыг АНУ-ын их, дээд сургуулийн гуравдугаар дамжаанд нэг жил суралцуулдаг, мэргэжлийн зэрэг олгодоггүй солилцооны хөтөлбөр юм. Суралцагсад нь АНУ-д сурч байх хугацаандаа 25 цагийн нийгмийн ажил хийх үүрэгтэй бөгөөд хөтөлбөр дууссаны дараа эх орондоо эргэн ирж сургуулиа төгсгөн нийгмийн ажлын холбогдолтой төсөл хэрэгжүүлэх үүрэгтэй болно.
Хөтөлбөрт шалгаран оролцох хүмүүсийн бүх зардлыг Соросын Сан хариуцна. Боловсролын зөвлөгөө мэдээллийн төв нь 1996 оноос эхлэн энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ хугацаанд 47 оюутан уг хөтөлбөрт хамрагдаад байна.

2. ТӨВ ЕВРОПЫН ИХ СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
/www.ceu.hu/Төв Европын их сургуульд (СEU) 2010-2011 оны хичээлийн жилд тус сургуулийн тэтгэлгээр Магистр, Докторын зэргээр суралцахыг урьж байна.
Төв Европын Их Сургууль нь хүмүүнлэг ба нийгмийн ухааны чиглэлээр эрдмийн зэрэг олгодог АНУ-д магадлан итгэмжлэгдсэн, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сургууль бөгөөд бүх хичээл нь англи хэлээр явагддаг юм. Хөтөлбөрт дараах мэргэжлээр магистр болон докторын зэрэг хамгаалахыг хүсч буй хэн боловч оролцох боломжтой бөгөөд 2 тэнхимд зэрэг өргөдөл өгөх боломжтой.

3. БОЛГАР ДАХЬ АМЕРИКИЙН ИХ СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА http://www.aubg. bg

1991 онд байгуулагдсан тус сургууль нь жил бүр нийт 4,000,000 ам долларын тэтгэлгийг олон улсын болон Болгар оюутнуудад олгон дөрвөн жилийн хугацаанд сургадаг. Түүнчлэн Монголоос нэг оюутныг Соросын сангийн бүтэн тэтгэлгээр суралцуулдаг.
Суралцах үндсэн мэргэжил:
Бизнесийн удирдлага, Компьютерийн ухаан, Эдийн засаг, Европ судлал, Түүх, Сэтгүүл зүй/Хэвлэл мэдээлэл, Математик, Улс төр судлал/Олон улсын харилцаа

4. Нээлттэй Нийгэм Хүрээлэн/Соросын сангийн тэтгэлэг:
Соросын сангаас сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр, оюутанд зориулдаг арга хэмжээнд оролцох зардал зэргийг санхүүжүүлнэ. Түүнчлэн БАИС нь бусад шалгарсан оюутанд сургалтын төлбөрийн зарим хэсэг, хоол, байрны тэтгэлэг олгодог.

Холбоо барих

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо
МКМ 24-р байр, 1-р давхар

/Худалдаа Үйлдвэрийн сургуулийн хойно 12 давхар барилга/
Улаанбаатар-210648
Монгол улс
Утас: 976-11-319016
Факс: 976-11-326941

Цахим шуудан: info@earcmn. og

БЗМТ-н байршил харах


Эх сурвалж: http://www.gegeen.com

No comments: