2009/10/28

БУСЗЭХ-ны зохион байгуулсан “Хүрэл Тогоот – 2009” эрдэм шинжилгээний бага хурал амжилттай явагдаж өндөрлөлөө

БСШУЯ, ШУА, ШУТС, Технологи Инкубаторын Төв, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбоо хамтран жил бүр залуу багш, эрдэм шинжилгээний ажилтнуудын дунд зохион явуулдаг “Хүрэл Тогоот - 2009” эрдэм шинжилгээний бага хурал 2009 оны 10-р сарын 16-ны өдөр ШУА-ийн ООГСТ-ийн харъя одон орон судлах Оргил төвийн хурлын заланд болж өндөрлөлөө хуралд нийт 31 бүтээл орсноос 19 илтгэл хэлэлцэгдэж 1-р байранд МУИС ХФ-ийн багш Т.Энхдөл, 2-р байранд ШУА-ийн ФТХ-ийн ЭША Г.Цэрмаа, 3-р байранд МУИС ФЭС-ийн Л.Ням-Очир, ШУА-ийн ХХТХ-ийн ЭША Б.Булгантуяа нар шалгарч БСШУСайдын грантад нэр дэвших эрхтэй боллоо. Шилдэг ханын илтгэлээр ШУА-ийн ФТХ-ийн ЭША Б.Сэргэлэнбаяр шалгарав. ШУА-ийн Технологийн инкубаторын нэрэмжит шагналаар ШУА-ийн ХХТХ-ийн ЭША З.Очирбатын илтгэл тус тус шалгарлаа

Нийт шагнал авсан хүмүүсдээ баяр хүргэе!

Хурлын зохион байгуулалтад идэвхтэй оролцсон УЗ-ийн бүх гишүүддээ талархал илэрхийлье!


Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбооны

wallpaper-1 татах, wallpaper-2 татах


No comments: