2009/11/04

2010-2011 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР ОЮУТАН СУРАЛЦУУЛНА.



Зорилго: Гадаадын оюутанд БНСУ-ын их, дээд сургуульд суралцах боломжийг олгосноор олон улсын боловсролын харилцан солилцоог хөхүүлэн дэмжих болон улс хоорондын найрамдалт харилцааг хөгжүүлэх зорилготой.


Засгийн газрын тэтгэлгээр суралцах хугацаа:
• Бакалавр: Нийт 5 жил (Солонгос хэлний бэлтгэл+үндсэн анги 4 жил)
• Магистр: Нийт 3 жил (Солонгос хэлний бэлтгэл+үндсэн анги 2 жил)

Солонгос хэлний бэлтгэл: Чонжү их сургуулийн солонгос хэлний төвд нэг жилийн турш солонгос хэлний бэлтгэлд хамрагдсаны дараа бакалавр, магистрийн ангид элсэн орно. Жич: Их сургуулийн лекц, хичээлүүд ихэнх нь Солонгос хэл дээр учир Солонгос хэлний чадварыг эзэмшүүлэх шаардлагатай.


- TOPIK шалгалтын 5 эсвэл 6 түвшин
- Солонгос хэл, уран зохиолын мэргэжлээр 4 ба түүнээс дээш жил тухайн оронд сурсан бол
- TOPIK шалгалтын 4 түвшин ба Солонгос улсад бакалаврын 4 жилийн сургуульд сурсан бол
- TOPIK шалгалтын 4 түвшинтэй ба Солонгос улсын засгийн газрын байгууллага эсвэл Солонгос компанид 2-оос дээш жил ажилласан бол Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөхгүй байж болно.

Тавигдах шаардлага:
Монгол улсын иргэн байх.
• Хэрэв Солонгосын давхар харъяалалтай иргэн байвал гадаадын иргэнд тооцохгүй.
• Солонгост удаан хугацаанд суралцах боло
мжтой эрүүл байх.
• Жирэмсэн болон ямар нэг өвчний улмаас эмчилгээ хийлгэж б
уй хүнийг элсүүлэх боломжгүй.
• Төгсөж ирсний дараа хо
ёр улсын найрамдалт харилцааг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж чадахуйц оюутан байна.
• Бакалавр: 2010 оны 3 сарын 1-ний байдлаар ахлах сургууль төгссөн, эсвэл төгсөх гэж байгаа, 2010 оны 3 сарын 1-ний байдлаар 25 наснаас доош настай байх.
• Магистр: 2010 оны 9 сарын 1-ний байдлаар бакалаврын зэрэгтэй эсвэл зэрэг авах гэж байгаа, 2010 оны 9 сарын 1-ний байдлаар 35 наснаас доош настай байх.
• Сүүлд төгссөн сургуулийн голч дүн 85 хувиас дээш байх эсвэл нийт оюутны түвшний эхний 5 хувьд багтсан байх.
• Англи болон солонгос хэлний өндөр түвшний мэдлэгтэй бол шалгуурт өндөр хувь эзэлнэ.

Тэтгэлэг
хамрагдах зүйлс:
- Онгоцны зардал: Хоёр орны хооронд зорчих онгоцны тийз
- Амьжиргааны тэтгэлэг: 900,000 вон (сар бүр)
- Судалгааны зардал:
Хүмүүнлиг-нийгмийн салбар-210,000 вон
Байгаль-техникийн салбар-240,000 вон
- Суурьших зардал: 200,000 вон (нэг удаа)
- Хэлний бэлтгэл: Нэг жилийн бүтэн төлбөр
- Сургалтын зардал: Элсэлтийн болон сургалтын зардлаас 100 хувь чөлөөлөх
- Дипломын ажлыг хэлвлэх зардал: 500,000-800,000 вон хүртэлх бодит зардал (нэг удаа)
- Эрүүл мэндийн даатгал: 15,000 вон (сар)


Бүрдүүлэх бичиг баримт:
1.Анкет (Маягтын дагуу)
2.Зураг (4х5 см, өнгөт цээж зураг, эгц харсан, малгайгүй)-2 хувь
3.Амлалт бичиг (Маягтын дагуу)
4.Өөрийн тухай танилцуулга (Маягтын дагуу)
5.Сургалтын төлөвлөгөө (Маягтын дагуу)
6.Тодорхойлолт 2 хувь (Төгссөн сургуулийн багш эсвэл захирал, ажиллаж буй байгууллагын дарга)
7.Эрүүл мэндийн тодорхойлолт (Маягтын дагуу)
8.Сургуулийн диплом:
-Бакалавр: Дунд сургуулийн гэрчилгэний хуулбар 1 хувь;
-Магистр: бакалаврын дипломын хуулбар 1 хувь.
9.Дүнгийн жагсаалт:
-Бакалавр: Дунд сургуулийн гэрчилгэний дүн 1 хувь;
-Магистр: бакалаврын сургалтын 4 жилийн дүнгийн жагсаалт 1 хувь.

Анкет бүхий шаардлагатай бичиг баримтуудыг Чонжү Их Сургуульд явуулна.

Office of International Affairs, Cheongju University.
36 Naedok-dong, Sangdang-gu, Cheongju,
360-764, Republic of Korea
Tel : +81-43-229-8814/8815 Fax : +81-43-229-8944

- Чонжү их сургууль нэр дэвшигчдийн нэрсийг Олон Улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэнд санал болгон оруулна.
- Олон Улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэн эцсийн шалгаруулалтын хариуг гарган Чонжү Их Сургуульд мэдэгдэнэ.


Бичиг баримт хүлээн авч дуусах хугацаа: Бакалавр: 2009 оны 11 сарын 20;
Магистр: 2010 оны 3 сарын 20.

Шалгаруулалтын хугацаа: Бакалавр: 2009 оны 12 сараас 2010 оны 1 сар хүртэл; Магистр: 2010 оны 3 сараас 5 сар

БНСУ-д очих хугацаа: Бакалавр: 2010 оны 2 сарын 25-28-ны хооронд;

Магистр: 2010 оны 8 сарын 27-30-ны хооронд;

Хэлний бэлтгэл эхлэх хугацаа: Бакалавр: 2010 оны 3 сарын 02; Магистр: 2010 оны 9 сарын 01;

Үндсэн сургалт эхлэх хугацаа: Бакалавр: 2011 оны 3 сарын 02; Магистр: 2011 оны 9 сарын 01;


No comments: