2009/03/05

Цуврал Лекц

МЗХ-ний Би Монгол залуу хүн цуврал лекцийн маргаашийн цувралд МУСГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар Монголын их үнэмшил сэдвээр уншина. Уг нь төлөвлөсөн ёсоор ерөнхий сайд С.Баяр унших ёстой байсан боловч гадаадад ажлаар явсан тул оролцох боломжгүй боллоо. Та бүхэн өргөнөөр ирнэ үү. лавлах зүйл байвал 88171426

Монголын Залуу эрдэмтдийн холбооны гүйцэтгэх захирал: Д.Одгэрэл

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,

Монголын Залуучуудын Холбооноос өнгөрсөн 2008 онд “Би Монгол залуу хүн” цуврал лекцүүдийг залуучуудын мэдлэг боловсрол, хувь хүний хөгжил, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор үнэ төлбөргүйгээр 14 хоног тутамд 1 удаа явуулж нэр бүхий 9 лекторын лекцийг 2000 гаруй залуучуудад хүргэсэн билээ.

Энэхүү цуврал лекцүүд энэ онд уламжлал болон зохион байгуулагдах бөгөөд өмнөх лекцүүдийн үеэр залуучуудаас авсан санал асуулгын үр дүнд олонхын санал авсан нэр бүхий 11 хүн 2009 оны эхний хагас жилд лекц уншихаар болоод байна.


Мөн 14 хоног тутмын Баасан гаригт тогтмол 17:00 цагаас явагдах цуврал лекцүүдийн хуваарийг хавсаргав.

1 comment:

Anonymous said...

Өнгөрсөн Ш.Гүрбазарын лекц дээр "сууж үзлээ", маш хэцүү нөхцөлд зогсож үзсэн. Дараа С.Баяр мэтийн маш эмзэг сэдвүүдийг хөндөж ярьж магадгүй хүмүүсийн лекцийг үзэх гэж бүүр их хүн ирэх байхаа. Тиймээс цуврал лекцүүдийг арай том танхимд хийх хэрэгтэй санагдсан.