2011/08/31

НАНОТЕХНОЛОГИ–2011”

Үндэсний хоёрдугаар симпозиум
2011 оны 10 дугаар сарын 06 (Пүрэв гариг)
Улаанбаатар хот, МУИС-ийн хичээлийн 1-р байр

Эрхэм хүндэт эрдэмтэн судлаач танаа,
Монгол улсад нанотехнологийг хөгжүүлэх эхлэл болсон “Нанотехнологи-2007” Онол практикийн анхдугаар симпозиумыг 2007 онд, мөн “Нанотехнологи-2008: Нанотехнологи ба бизнес” үндэсний форумыг 2008 онд тус тус МУИС амжилттай зохион байгуулсан. Эдгээр симпозиум, үндэсний форумыг зохион байгуулснаар сургалт, эрдэм шинжилгээ, мөн хэрэглээний олон чиглэлийг шинээр хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.
Иймд МУИС “Нанотехнологи-2011” Үндэсний хоёрдугаар симпозиумыг санаачлан 2011 оны 10 дугаар сарын 6 нд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Энэхүү симпозиумд та болон танай байгууллагын багш, эрдэмтэн судлаач, оюутнууд болон бусад төлөөлөгчдийг өргөнөөр оролцохыг урьж байна.

СИМПОЗИУМТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ:

1. Зохион байгуулагч байгууллага
Ø  Ерөнхий зохион байгуулагч: МУИС
Ø  Хэзээ: 2011 оны 10 дугаар сарын 6 ны өдөр
Ø  Хаана: МУИС-ын Хичээлийн 1-р байр Эрдмийн заал

2. Симпозиумд тавигдах илтгэлийн чиглэлүүд
Симпозиумд тавигдах илтгэлүүдийг дараах ерөнхий чиглэлүүдэд ангилан хүлээн авна.
Үүнд:
Ø  Нано шинжлэх ухаан ба нано инженерчлэлийн үндсэн ойлголт;
Ø  Нанобүтцэт материал ба хэмжих арга;
Ø  Микро/нано-боловсруулалтын арга ба MEMS/NEMS;
Ø  Нанобиотехнологи;
Ø  Нано загварчлал ба симуляц;
Ø  Хэрэглээний чиглэлүүд;
Ø  Өндөр технологийн аж үйлдвэрийн менежмент, бизнес, этик, оюуны өмч, патент, технологи дамжуулалт, их сургуулиас старт-ап компани байгуулах;
Ø  Нано-боловсрол, антрепренѐршип, антрепренѐр боловсрол.


naturescience2008@yahoogroups.com - групп 

1 comment:

Odgerel Dalkhjav said...

Баярлалаа Лхагваа, нийтлэнэ гэж байгаад мартсан байна