2010/09/30

Бидний бахархал

Монголын Залуучуудын Холбооноос өөрийн оюун ухаан, авьяас билэг, хүч чадал, эрдэм мэдлэгээрээ улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулан, амжилттай ажиллаж, хөдөлмөрлөж байгаа залуучуудыг урамшуулж тэднийг олон нийтэд таниулан алдаршуулах зорилгоор “Монголын бахархал”-т залуу шалгаруулах ёслолыг 2008 оноос эхлэн зохион байгуулж байна.

Спорт, соёл урлаг, шинжлэх ухааны, бизнесийн зэрэг нийгмийн бүхий л салбарт тухайн жилдээ онцгой амжилт гаргасан залуусыг Шинжлэх Ухааны Академи, салбарын яамд, болон харьяа байгууллагуудаас нэр дэвшүүлэн шалгаруулдаг энэхүү шалгаруулалтад ШУА-ийн Хими, хими-технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д. Хасбаатар шинжлэх ухаан, технологийн салбараас шалгарч, 2010 оны “Монгол бахархалт” залуусын нэгээр тодорлоо.

Д. Хасбаатар нь Байгалийн Ухааны салбарын Залуу Эрдэмтдийн Холбооны Тэргүүн бөгөөд "Шинжлэх ухааныг бодитойгоор хөгжүүлэх, шинэ технологийг нэвтрүүлэх, залуу эрдэмтэн судлаачдыг дэмжих, бэлтгэх, Монгол Улсын хөгжилд оруулах залуу эрдэмтэн судлаачдыг оролцоог нэмэгдүүлэх" эрхэм зорилготой үйлсэд салбарын залуусаа манлайлан ажиллаж байна.

Д. Хасбаатартаа БУСЗЭХ-ны Удирдах зөвлөлийн болон нийт гишүүдийнхээ нэрийн өмнөөс баяр хүргэж, нэр төртэй бас хариуцлагатай ажил үйлсэд тань улам их амжилт хүсье.

No comments: