2010/09/23

ХҮРЭЛТОГООТЫН СЕМИНАР 2010

ИХ, ДЭЭД СУРГУУЛИУД БОЛОН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН, ТӨВ, КОРПОРАЦИУДЫН ЗАХИРГААНД

Хурал зохион байгуулах тухай

БСШУЯ, ШУА, ШУТС, Технологи Инкубаторын Төв, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбоо хамтран жил бүр залуу багш, эрдэм шинжилгээний ажилтнуудын дунд зохион явуулдаг "Хүрэл Тогоот -2010" эрдэм шинжилгээний бага хурал 2010 оны 10-р сарын 15-16 ны өдрүүдэд ШУА-ийн ООГСТ-ийн харъяа одон орон судлах "Оргил" төвийн хурлын зааланд болох тул өөрийн байгууллагын залуу ажилтнуудыг өргөнөөр оролцуулна уу.

Уг бага хуралд оролцох нэг төлөөлөгчийн зардал 30000 төгрөг (хурлын байр, хоол, унаа, бүтээлийн эмхэтгэл болон бусад зардал) болж байгаа бөгөөд хуралд илтгэл тавин оролцох залуу ажилтны нийт зардлын 50%-ийг зохион байгуулах комиссоос гаргах болно.

Уг бага хуралд илтгэл тавин оролцсон залуучуудыг мэдлэг, чадвар, судалгааны ажлын үр дүнгээр нь шалгаруулан БСШУ-ны сайдын залуу эрдэм шинжилгээний ажилтанд олгох ГРАНТ-д Байгалийн ухааны салбараас нэр дэвшигчээр дэвшүүлнэ.

Энэхүү бага хуралд тавигдах илтгэлүүдийн хураангуйг 2009 оны 10-р сарын 05-ыг хүртэл хүлээн авах тул залуу судлаачид өөрсдийн бүтээлийг тусгай форматын дагуу бэлдэж зохион байгуулах комисст заагдсан хугацаанаас өмнө электрон хэлбэрээр хүлээлгэн өгнө үү. Уг хурлын талаар тодорхой мэдээллийг доорхи хаягаар хандаж авна уу.

БУСЗЭХ-ны Тэргүүн Док. Д. Хасбаатар

"ХҮРЭЛТОГООТЫН СЕМИНАР" - ын илтгэлүүдийн Format

1 Илтгэлийн бүрэлдэхүүн:

Товчлол;

Түлхүүр үг;

Оршил;

Судалгааны материал, арга зүй;

Үр дүн ба хэлэлцүүлэг;

Summary (in English);

Ашигласан хэвлэл зэрэг орно.

2 Илтгэлийн бичиглэл:

1. Цаасны хэмжээ - В5

2. Font - Times New Roman

3. Size:

a. Гарчиг - 14 (Bold)

b. Зохиогчийн нэр - 10 (Caps Lock)

c. Байгууллагын нэр - 8

d. Үсгийн хэмжээ- 12 (тухайн дэд гарчиг тус бүр нь Bold байна)

4. Дээрээс - 2 см

5. Доороос - 2 см

6. Баруун талаас - 2.5 см

7. Зүүн гар талаас - 1.5 см

8. Албан ёсны хэл - Монгол, Англи, Орос

9. Хуудасны тоо 4 хуудсаас багагүй байх

10. Doc болон PDF өргөтгөлтэйгөөр авчирч өгөх

3 Ханын илтгэл: 90х60см хэмжээтэй

Илтгэлийг munguuc@yahoo.com хаягаар хүлээн авна.

Жич: Танай байгууллагаас илтгэл тавих шилдэг хоёр залуу судлаачийн хуралд оролцох зардлын 50%-ийг нь зохион байгуулах комисс гаргах болно. Харин бүтээлээ хэвлүүлэх, ханын илтгэл гаргах мөн бага хуралд оролцох сонирхолтой залуу судлаачид өөрсдөө бие дааж 30000 төгрөг төлж оролцоно.

 

Зохион байгуулах комисс

No comments: