ТОТ Хөтөлбөрийн зорилгo:
Хөтөлбөрийн зорилго нь Монгол улсын өнцөг булан бүрт байгаа сурах, боловсрох эрмэлзлэлтэй оюутан залуусыг улсын зардлаар гадаадад суралцуулж, зах зээлийн шаардлага хангахуйц боловсон хүчнийг бэлтгэн, улс орныг асар богино хугацаанд хөгжилийн өндөр түвшинд гаргахад оршино.
ТОТ Хөтөлбөрийн уриа
Дэлхийн боловсролыг Монгол хүн бүрт. Танилцуулга Оюуны хүчин зүйл хөгжлийн гол түлхүүр болж байгаа өнөө үед манай оронд нийгэм эдийн засгийн шаардлага хангахуйц чадварлаг мэрэгжлийн боловсон хүчин дутагдаж байгаа нь хэн бүхэнд тодорхой болжээ, Монголын дунд, дээд боловсролын хөгжлийг оюун мэдээллийн эрин зууны шинэ шаардлага, даяарчлалын бодит нөхцлүүдтэй нягт уялдуулах зайлшгүй шаардлага бидэнд тулгараад байна.
Монголын сургалтын техник технологи, агуулга, арга зүйд өөрчлөлт шинэчлэлтийг эхлүүлэхдээ одоогийн системтэй зууралдах бус харин техник мэргэжлийн болон их дээд сургуульд суралцагсад, төгсөн гарсан ажилтай болон ажилгүй залуучуудыг гадаадад олноор нь гаргаж сургах шаардлагатай болжээ. Монголын сурах, боловсрох эрмэлзлэлтэй бүх залуучуудыг улсын зардлаар гадаадад сургах боломж бидний өмнө нээлттэй байна.
Энэ асуудлыг монголын төр засаг иргэний нийгмийн оролцоотойгоор санхүүгийн хувьд бүрэн шийдэж чадна.ТОТ-г хэрэгжүүлэх залуусын хөдөлгөөнөөс “ Эрдэм тэтгэлэгийн Таван толгой, Оюу толгойн Тэтгэлэгт Хөтөлбөр “ –ийг /цаашид ТОТ Хөтөлбөр гэх/ санаачлан, ард түмний өмч болох газрын баялагийн ашгаас залуучуудын боловсролд зориулах боломжийг нээж байна. Монгол орны хувьд Таван толгой болон Оюу толгойгоос орж ирэх ашгийн ердөө л багахан хэсгээр үүнийг санхүүжүүлэх боломжтой. Энэ хөтөлбөрийн хүрээнд эдгээр ордын төрийн эзэмшилийн тодорхой хувиар Монголын сурах, боловсрох эрмэлзлэлтэй бүх залуучуудыг нийгмийн гарал үүсэл, хэлний боловсролоос нь үл шалтгаалан улсын зардлаар гадаадад сургах боломж бий болно. Хөтөлбөрийн ач холбогдол Ийм төрлийн хөтөлбөр хэрэгжүүлсэний үр дүнд өнөөдөр Өмнөд солонгос дэлхийд тэргүүлэх хөгжлийн түвшинд хүрч чадсан байна.
ТОТ хөтөлбөр хэрэгжсэнээр Монголын залуучууд, үнэлж барамгүй оюуны эд баялагийг гадаадаас эх орондоо өвөртлөн ирнэ. Бид энэ хөтөлбөрийн үр дүнд зөвхөн газрын баялагаар бус оюуны эд баялагаар бусдыг өөртөө татах болно. Уг хөтөлбөрийн үр дүнд Монголын залуучууд улс эх орноо техник технологийн хөгжлийн өндөр түвшинд богино хугацаанд хүргэх боломжтой. Айл бүрийн хүүхэд нийгмийн гарал үүсэл, гадаад хэлний мэдлэгээсээ үл хамааран гадаадад улсын зардлаар боловсрол эзэмших үүд хаалга нээгдэж байна. Мөн түүнчлэн ТОТ Хөтөлбөр хэрэгжсэнээр Монгол улс өндөр боловсролтой мэргэжилийн боловсон хүчнээр дэлхийд тэргүүлж, гадаадын хөдөлмөрийн зах зээлд өндөр боловсролтой мэргэжилтэн нийлүүлэх үүд хаалга нээгдэж байгаа юм. Уг хөтөлбөр нь Монгол улсын хөгжилийн өнөөгийн үе шатанд тулгамдаж буй бүхий л асуудлыг шийдвэрлэх хамгийн оновчтой арга зам болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг 99226315
Thursday, 22 April 2010 23:57
No comments:
Post a Comment