2010 оны 04р сарын 20ны өдрийн БУСЗЭХ-ны Удирдах Зөвлөлийн хуралдаанаар тус холбооны Тэргүүн доктор Б. Авид өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, үүрэгт ажлаа тус Холбоог анх санаачлан үүсгэн байгуулагчдын нэг, 2000-2003 онуудад Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны дэд тэргүүнээр ажиллаж байсан Д. Хасбаатарт хүлээлгэн өглөө.
Д. Хасбаатар нь 1976 онд төрсөн. 1998 онд Улаанбаатар Их сургуулийг хими технологич ба экологич мэргэжлээр дүүргэж, 2002 онд Улаанбаатар Их сургуулийн Хими технологи Экологийн тэнхимд магистр, 2008 онд Солонгосын KIST & University of Science and Technology-д Дэд докторын зэрэг /PhD/ тус тус хамгаалсан.
1998-2003 онуудад ШУА, Хими, Хими-Технологийн Хүрээлэнд ЭША, 2008-2009 онуудад Energy Mechanics Research Center, Korea Institute Science and Technology-д Уригдсан Эрдэмтнээр тус тус ажиллаж байсан ба одоо ШУА, Хими-хими технологийн хүрээлэнд “Зэс-Молибдений хүдрийг синтезийн шинэ бодис урвалж ашиглан баяжуулах” сэдвээр сэдвийн удирдагчаар ажиллаж байна.
No comments:
Post a Comment