2010/01/21

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг БИД ...


Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, BizNetwork.mn олон нийтийн сүлжээ сайтаас хамтран зохион байгуулж буй энэхүү үйл ажиллагаанд МЗЭХ, БУСЗЭХ-ны залуу судлаач та бүхэн идэвхитэй оролцоно уу. Уралдаан оролцох залуусаа Холбооны удирдлагын зүгээс дэмжиж ажиллах болно. Амжилт хүсье.

“Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг би үүнийг хийж чадна”
онлайн дижитал бүтээлийн уралдааны удирдамж


Зохион байгуулагч: Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, BizNetwork.mn олон нийтийн сүлжээ сайт
Хугацаа: 2010 оны 1 сарын 11 - 3 сарын 16
Сэдэв: Уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох, бууруулах арга замууд

Зорилго: Уур амьсгалын өөрчлөлтийг хүний буруутай үйл ажиллагаа бий болгож байгаа бөгөөд үүний хариуцлага хувь хүн бүхэнд хамаатай гэсэн ойлголтыг олон нийтийн дунд төлөвшүүлэхэд түлхэц үзүүлэх



Бүтээлийн хэлбэр:
Онлайн хэлбэрээр нийтэлж болох бичвэр болон видео эвлүүлэг, хөдөлгөөнт дүрслэл (animation)-ийн аль нэг байж болно.
• Бичвэрийн үг 600-аас дээшгүй (Хэрэв нийтлэл бол)
• Видео эвлүүлэг болон хөдөлгөөнт дүрслэлийн урт 5 минутаас дээшгүй байна

Шалгуур:
Дараах ойлголтуудын дор хаяж тал хувь нь багтсан байна. Үүнд:
• Уур амьсгалын өөрчлөлтийг бий болгож буй шалтгаануудын талаарх суурь ойлголт
• Монгол орны хэмжээнд бид хэрхэн нөлөөлөл үзүүлж буй талаар /хөдөө, эсвэл хотын аль нэгний онцлогийг тусгаж болно/
• Байж болох арга замууд, шийдлүүд
• Амьдрал дээр хэрэгжиж болохоор зарим нэг гарцуудыг илэрхийлэх
• Бусдыг уриалан ямар нэг үйл ажиллагаанд оролцох сэдлийг бий болгохоор агуулга орсон эсэх
• Бусад орнуудад авч хэрэгжүүлж буй / төлөвшиж буй арга замуудаас манай оронд тохирохыг үлгэрлэсэн эсэх
• Тогтвортой хөгжлийн асуудлууд – Уур амьсгалын өөрчлөлт – Зөв амьдралын хэвшил хоорондын уялдааг илэрхийлсэн эсэх


Оноо
Дээрх ойлголтуудыг нэгтгэн дараах байдлаар оноо цуглуулна (нийт 20 оноо)
• Агуулга - 6
• Хэлбэрийн шинэлэг байдал - 4
• Анхаарал татах, сонирхолтой байх - 6
• Бүтээлийн нэр буюу гарчиг - 4

Албан ёсоор уралдаанд ирүүлсэн бүтээлийг олны хүртээл болгох арга зам:
• Бизнетвөрк вэб портал
• Тухайн оролцогч хувийн болон бусад вэб сайтад нийтэлсэн тохиолдолд тус уралдааны бүтээл болохыг дурьдсан байна.

Шалгаруулах коммисийн бүрэлдэхүүн:
• Байгаль орчны чиглэлээр мэргэшсэн сэтгүүлч – 1
• Уур амьсгалын мэргэжилтэн, зөвлөх – 1
• “Синглтон” ХХК-ий төлөөлөгч – 2
• Дэлхийн байгаль хамгаалах сан(WWF)-гийн төлөөлөгч – 2

Хугацаа
Уралдааны материалыг хүлээн авах хугацаа: 2010 оны 01-р сарын 11- 02-р сарын 11
Уралдааны материалыг нийтлэх хугацаа: 2010 оны 02-р сарын 11- 02-р сарын 15
Олон нийтийн санал асуулга авах хугацаа: 2010 оны 02-р сарын 15- 03-р сарын 10
Комиссын шалгаруулалт: 2010 оны 03-р сарын 10- 03-р сарын 15
Эцсийн дүнг танилцуулах: 2010 оны 03-р сарын 16

Шагналын сан: 2 250 000 төг
1-р байр: 1 000 000 төг (нэг бүтээл)
2-р байр: 750 000 төг(нэг бүтээл)
3-р байр: 500 000 төг(нэг бүтээл)

Уралдааны материал хүлээн авах хаяг:
- enkhtuya@singleton.mn мэйл хаягаар болон
- “Синглтон” ХХК-н төв оффис (Мэдээллийн Технологийн Үндэсний Парк – 211 тоот)

Шалгаруулалтын дүнг Бизнетвөрк сүлжээний "NameCard Day-2" өдөрлөгийн үеэр зарлаж, шилдэг 3 бүтээлийн шагналыг гардуулна.

Жич:
• Уралдааны дүнд олон нийтийн санал өгсөн байдал болон коммисын өгсөн оноо тэнцүү байдлаар (50:50) үйлчилнэ.
• Өмнө нь уралдаан тэмцээн оролцуулж байгаагүй байх
• Уг бүтээл нь өөр вэбсайт болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаахгүй байх


Эх сурвалж: http://biznetwork.mn/topic/show/10322/1

No comments: