2009/05/18

Илтгэлийн уралдаанд оролцоорой!

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНД
УРЬЖ БАЙНА


Сэдэв: “Монгол орны хөгжлийн гарц”

Зохион байгуулагч: Удирдлагын академи, Шинжлэх ухааны академи, Монгол-Европын холбооны төв –Төрийн бус байгууллага.

Хамрах хүрээ: Иргэд, эрдэмтэн судлаачид, байгууллага, хамт олон

Илтгэлд тавигдах шаардлага:
- Монгол орны хөгжил дэвшлийн асуудлаар үнэ цэнэтэй шинэ санаа, санал дэвшүүлсэн, судалгаа, нотолгоотой байх,
- Бичлэг, найруулга зүйн шаардлагад нийцсэн байх,
- А4 цаасан дээр arial үсгийн фондоор, 12pt хэмжээтэй, 1.5 мөрөөр бичиж 15 хүртэл хуудас байхаар боловсруулах,
- Илтгэлийг 2009.05.25-ний дотор Удирдлагын академийн Удирдлага, бодлого судлалын хүрээлэнд хүлээн авна.
- Илтгэлд шууд холбогдох зураг, хүснэгт, бүдүүвчийг хавсаргаж болох бөгөөд эдгээр нь хуудасны тоонд хамаарахгүй.


Шалгаруулалт: Илтгэлийг 2009.05.28-ний өдөр УА-ийн байранд болох Эрдэм шинжилгээний ярилцлагаар хэлэлцүүлэн тусгай комисс дүгнэн шалгаруулж,

I байр – 1 Гэрэгэ, 500.0 мян/төг
II байр – 1 Гэрэгэ, 400.0 мян/төг
III байр – 1 Гэрэгэ, 300.0 мян/төг-өөр тус тус урамшуулан шагнана.

Уралдаанд шалгарсан илтгэлүүдийг УА-ийн “Эрдэм шинжилгээний бичиг”-т хэвлэн нийтийн хүртээл болгоно.


Удирдлагын Академи. Удирдлага, бодлого судлалын хүрээлэн

Харилцах утас: 70132305, 99049428, 99092586
E-mail: Khureelen@aom.edu.mn

No comments: