2009/05/11

“Хөдөлгөөн - Эрүүл мэнд” явган аялал

Хөгширч үхдэггүй

хөдөлгөөнгүйгээс үхдэг


Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбооны Залуу Судлаачдын Хамтын Жил-ийн хүрээнд “Хөдөлгөөн - Эрүүл мэнд” Богд Хан уулын Ноён оргил “Цэцээ Гүн” өөд явган аялал зохион байгуулж байгаа тул БУСЗЭХ-ны нийт гишүүд, эрдэмтэн судлаач та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.


Зорилго

Аялалд оролцогч нийт гишүүдийн эрүүл мэндэд тус дэм болох, танилцаж нөхөрлөх, гишүүдийн хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршино.


Маршруут

900 ШУА-ийн нэгдсэн I байрны үүдэнд цуглана.

930 ООГСТ –ын оргил төв (хүрэл тогоот) рүү унаагаар хөдөлнө.

1030 Цэцээ гүний оргил руу явган явна.

1430 Цэцээ гүний оргилд хүрэлцэн очно.

1530 Төр хурхын амаар буун саран хадны амралтанд хүрэлцэн очно.

1900 Улаанбаатар хотын чиглэлд хөдөлнө.


Тэмцээн, шагналын сан

Нийт ирсэн гишүүдийг хооронд нь баг болгон хувааж уулын оргил, хөгжилтэй буухиа, марш такткийн тэмцээнүүдийг зохиож түрүүлсэн баг тамирчдыг урамшуулна.


Аялалын туршид авч явах зүйлс

  • Аяны үүргэвч
  • Хоёр ээлжийн гутал, солих дулаан хувцас
  • Замын хүнс, ус (өөрсдийн хэрэгцээний)

Анхааруулга

Шүүгчдийн шаардлагыг биелүүлэхгүй байхыг, цуваанд тамхи татах, замын дундаас буцах, дур мэдэн цуваанаас гарах, цуваанд бие засахыг хатуу хориглоно.


Жич: заасан хугацаанд бүртгүүлээгүй хүнийг авч явахгуй, Өглөө унаанаас хоцорсон тохиолдолд хүлээхгүй болно.


Явган аялал 2009.05.16-ны өдрийн 09 цагаас ШУА-ын нэгдсэн I байрны үүднээс хөдөлнө.

Оролцох хүсэлтэй эрхэм судлаач та бүхнийг 2009.05.15-ны өдрийн 14 цаг хүртэл ШУА, ХХТХ-ийн 1-р байр 208 тоот (Ц.Цэдэндорж) өрөөнд бүртгэнэ.


Жич: 1 хүний 5000 төг (Унаа 4000, шагналын сан 1000)

Холбоо барих: 99722717, 99237287, 99081247, 99069698

Зохион байгуулах комисс

2009-05-11

No comments: