2009/03/12

Семинар

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбоо, Экологийн Боловсролын Төвөөс сар бүрийн хоёр дахь долоо хоногт хамтран зохион явуулж буй “Залуусаас залууст” цуврал семинарт нийт залуу эрдэм шинжилгээний ажилчид, судлаачид, сонирхсон хувь хүн та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Энэ удаагийн семинарт ШУА, Биологийн Хүрээлэнгийн Генетикийн лабораторийн ЭША, Т. Одбаяр
1. “Мазаалай баавгайн судалгаа мониторинг”
ШУА, Хими, Хими Технологийн Хүрээлэнгийн Органик Химийн Лабораторийн ЭША, Э. Бат-Эрдэнэ
2. “Монгол орны зарим битумт элсний химийн найрлага шинж чанарын судалгаа” сэдвээр тус тус семинар явагдана.
Семинар 2009 оны 3 дугаар сарын 12-нд Экологийн Боловсролын Төвийн хурлын танхимд 18 30 цагт болно.

БУСЗЭХ, Эрдэм шинжилгээ, судалгааны алба

Холбоо барих утас : 99722717

1 comment:

Anonymous said...

Mash sonirholtoi seminaruud tavigdsan. Bayarlalaa