Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенци 1973 онд анх гарын үсэг зурсан хотын нэрээр “Вашингтоны конвенци” буюу CITES /Convention on International Trade in Endangered Species of Wild Fauna and Flora/ нэрээр соёрхон батлан 1975 оны 7 сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон ба одоогоор дэлхийн 172 орон /талууд/ уг конвенцид нэгдэн ороод байна.Уг конвенцийн зорилго нь зэрлэг амьтан, ургамлын аль нэгэн зүйл олон улсын худалдаанд хэт их хэмжээгээр ашиглагдаж устах аюулд орохоос хамгаалах явдал юм.
Монгол улс уг конвенцид нэгдэн орох тухай хуулийг УИХ-аас 1995 оны 5 сарын 4-ний өдөр батлан гаргасан бөгөөд манай улс 1996 оны дөрөв дүгээр сарын 4-ний өдрөөс 131 дахь гишүүн орон болсон билээ.
Монгол улсаас энэ конвенцийн I, II хавсралтад 14 зүйл хөхтөн, 71 зүйл шувуу, 8 зүйл ургамал, 2 зүйл загас, шавьж, мөлхөгч тус бүр нэг зүйл багтсан байна
СITES-ийн 1 ба 2-р хавсралтад орсон амьтан, ургамлын зүйлүүдийн жагсаалтыг эндээс олж үзээрэй
http://www.mne.mn/mn/index.php?option=com_content&view=article&id=41%3Acites&catid=3%3A2008-12-28-09-10-52&showall=1
No comments:
Post a Comment