2009/02/04

Байгаль хамгаалал сэдэвтэй 500 төгрөгийн мөнгөн зоос шалгарчээ

2009 оны шилдэг зоосон мөнгөөр алмазан нүдтэй илбэнхийн дүрстэй Монгол Улсын 500 төгрөгийн мөнгөн зоос шалгарчээ. Зоос сонирхогчдын олон улсын холбооноос тодруулсан уг шагналыг Энэ 2-р сарын 7 өдөр Германы Берлин хотод болох дэлхийн мөнгөний үзэсгэлэн яармагийн (the World Money Fair) үеэр (World Coin News) ийг төлөөлөн Давид С. Харпер гардуулах юм байна.

Д. Харпер шалгарсан зоосны тухай : Илбэнхийн нүд нь шүүгчдийг ийм шийдвэр гаргуулахаар хүчтэй байсан гэж хэлжээ.

Энэ жилийн шалгаруулалтад шилдгийн төлөө болон 10 төрлийн номинацд ялахын тулд олон хүчтэй өрсөлдөгчид байсан бөгөөд санал хураалтын эхний шатанд АНУ-ын зоосны үйлдвэр болон Беларусын Үндэсний Банк тэргүүлсэн бөгөөд 10 номинацийн 3-т АНУ, 2-т нь Беларус тэргүүлжээ.

Үлдсэн таван төрөлд нь Монгол, Австри, Британийн Виржин Арлууд, Дани, Итали тэргүүлсэн байна.

Хамгийн алдартай зоосны төрөлд АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Вашингтон ерөнхийлөгчийн дүрстэй доллар, түүхэнд хамгийн алдартай нь АНУ-ын зоосны үйлдвэрээс 1607 оны Виржиниа дахь Жаместоуны хэлэлцээрийн 400 жилийн ойг тохиолдуулан гаргасан мөнгөн доллар, Шилдэг орчин үеийн үйл явдалт зоосоор 1957 оны Арканзасын Литтле Рок дахь дунд сургуулийн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн тухай мөнгөн доллар, (Best crown) шилдэг шагналыг Беларусын 925 сорьцтой мөнгөн 20 рубль мөн хамгийн бурханлаг зоосоор Савиорын загалмай болон Полатскийн гэгээн Эуфрасынийн дүрстэй 1000 рубль (уг 1000 рубль нь 100мм хэмжээтэй 1,083.80г жинтэй 925 сорьцтой), Австрийн 925 сорьцтой Мерк Аббейд зориулсан зоосон 10 евро хамгийн уран хийцтэйд, Британийн Виржин Арлуудын 50 долларын мөнгөн зоос хамгийн шинэлэгт нь, Данийн Олон улсын туйлын жилд зориулсан цагаан баавгай дүрсэлсэн 1000 кроны зоос, Шилдэг худалдааны зоосоор Италийн, Дантийн хөрөгтэй 2 еврогийн би-металл зоос, Шилдэг мөнгөн зоос буюу Coin of The Year (COTY) -ын ялагчаар Байгаль хамгааллын сэдэвт 500 төгрөгийн мөнгөн зоос тус тус шалгарчээ.

numismaticnews.net

2 comments:

Odgerel Dalkhjav said...

Sonirholtoi medee orchuulj tavisan Lhagvasurendee bayarlalaa. Mongol zoos shildgeer shalgarchee l gsn tovch medee busad site-uudad tavigdsan bnlee. Niitelsen medee chini davgui boljee, tsaashdaa olon sonirholtoi, heregtei zuilsiig oruulj bgarai!

Миний блог said...

Талархлаа