Тус семинарт:
1. Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын шинжээч, АУ-ны магистр Б. Мөнгөнцэцэг "Олон эмэнд дасалтай нянгийн судалгаа”
2. “Яруу сэтгэгч” сонины эрхлэгч, “Хөгжил” хүний хөгжлийн клубын тэргүүн Ж. Лувсандорж (www.luvsandorj.blogspot.com, www.yaruusetgegch.bblog.mn)
“Бүтээлч сэтгэлээ болон бүтээлч амьдралын хэв маяг”
сэдвүүдээр тус тус илтгэл тавьсан ба семинарт оролцогсод сонирхсон асуултаа асууж, идэвхитэй оролцлоо.
Семинарын талаарх оролцогсдын сэтгэгдлээс:
-Р. Цэцэгмаа (ШУТИС, Дарханы технологийн сургууль)
Зөвхөн залууст гэлтгүй хэн хүнд хэрэгтэй сайхан семинар болдог юм байна. Олон талын асуудал хамарсан өргөн хүрээтэй асуудал яригдаж байгаад талархаж байна. Залуу судлаачдын ажлыг бусдад таниулах, тэдний илтгэх ур чадварыг сайжруулахад уг семинар чухал хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна. Цаашид семинарт олон хүмүүсийг хамруулах нь зүйтэй болов уу.
-П. Цолмон /НМХГ/
Өнөөдрийн илтгэлүүд таалагдлаа. Залуучуудыг өргөнөөр оролцуулах хэрэгтэй байх. Та бүхэнд амжилт хүсье.
-Б. Мөнгөнцэцэг /НМХГ/
Та бүхэнд энэ сайхан ажлыг зохион байгуулж ажилладагт баярлалаа. Оюутан залуучууд болон залуу эрдэмтдийн дунд илтгэх ур чадвар харьцангуй муу байдаг. Тийм болохоор заавал өөрийн хийсэн судалгаа гэлгүйгээр судалдаг салбарынхаа мөн олон улсад хийгдсэн судалгааг илтгэж байвал болох эсэх талаар бодолцож үзээрэй.
Бидний урилгыг хүлээн авч семинарт хүрэлцэн ирсэн залуус, мөн илтгэл тавьсан зочиддоо талархсанаа илэрхийлж, цаашдынх нь ажилд амжилт хүсье.
Холбоотой санал хүсэлтийг доорх хаягаар хүлээн авч байна.
Web: www.naturescience2008.blogspot.com
e-mail: naturescience2008@yahoogroups.com
Холбоо барих: 98984988, 99000096, 93122652
No comments:
Post a Comment