Эрхэм хүндэт Ноён/Хатагтай таныг
Дэлхийн Банкнаас БОАЖЯ-нд хэрэгжүүлж буй “Нүүрстөрөгчийн санхүүжилттэй төслүүдийг боловсруулах болон хэрэгжүүлэх чадавхийг бий болгох” төслөөс Цэвэр Хөгжлийн Механизмын Үндэсний Товчоотой хамтран зохион байгуулж буй доорхи 3 арга хэмжээнд оролцохыг урьж байна.
1. "ЦХМ-ын Төсөл Боловсруулах" сургалт
Хэзээ: 2010 оны 8 дугаар сарын 26-27-ний хооронд
Хаана: Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Тэнхимийн хурлын зааланд
Сэдэв: Сургалтын эхний өдөр Монгол Улсын эрчим хүчний эх үүсвэр болон түлшнээс гарж буй хүлэмжийн хийг хэрхэн тооцоолох талаар бүтэн өдрийн сургалт явагдах болно. Хоёрдахь өдөр ЦХМ-ын батлагдсан аргачлалыг хэрхэн хэрэглэх, ЦХМ-ын Үндэсний Товчоонд бүртгэлтэй байгаа Төслийн Санал Бичгүүд (ТСБ)-эд хийсэн дүн шинжилгээг танилцуулах, ялгаралтын бууралтыг худалдаалах гэрээ байгуулахад анхаарах зүйлс болон ЦХМ-ын төслийг банкны зээлээр санхүүжүүлэх нөхцөл зэрэг сэдвүүдийг олон улсын зөвлөхүүд илтгэх болно.
2. Аялал
Хэзээ: 2010 оны 8 дугаар сарын 28-ны өдөр
Хаашаа: Жаргалантын Цагаан Чулуутын ам
Сэдэв: Жаргалантын Цагаан Чулуутын аманд ойжуулалт, ойн нөхөн сэргээлт болон хөдөө аж ахуй, хог хаягдлын ЦХМ-ын төслийн Монгол Улс дахь боломжийн талаар ярилцах болно.
Дэлгэрэнгүй хөтөлбөрийг хавсралтаас үзнэ үү.
2010 оны 8 дугаар сарын 26-27-ний сургалт болон 28-ны өдрийн аялалд хамрагдах хүсэлтэй хүмүүс ЦХМ-ын Үндэсний Товчоонд 2010 оны 8 дугаар сарын 23-ны дотор бүртгүүлнэ үү.
Холбогдох хүн: Б. Бат-Өлзий, ЦХМ-ын Үндэсний Товчооны ажилтан
Утас: 976-11-320402, 976-88775072, Имэйл: olzii_on@yahoo. com
3. Жич уулзалтууд
Та өөрийн ажиллаж буй ЦХМ-ын төсөлтэй холбоотой тодруулга, зөвлөгөөг олон улсын зөвлөхөөс авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Уулзалтыг 2010 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 9 дүгээр сарын эхний 7 хоногийн хооронд зохион байгуулах болно. Зөвлөгөө авахыг хүсвэл та бидэнд төсөлтэй холбоотой мэдээлэл эсвэл Төслийн Санал Бичгийг 2010 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн дотор англи хэл дээр ирүүлнэ үү.
Холбогдох хүн: Б. Мөнхжаргал, Төслийн үндэсний зохицуулагч
Утас: (56) 266314, 99117364, mbegzsuren@yahoo. com
Тус төслөөс 6, 7 дугаар саруудад зохион байгуулсан сургалттай холбоотой санал хүсэлтийг мөн та дээрхи хаягуудаар ирүүлнэ үү.
Хүндэтгэсэн
Б. Бат-Өлзий, ЦХМ-ын Үндэсний Товчооны ажилтан.
No comments:
Post a Comment