Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам (БСШУЯ), Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ы Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2010-2011 оны хичээлийн жилд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлгээр тус улсын их сургуулиудад бакалаврын төвшний сургалтад 100 оюутан, мөн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистрантур, докторантурын төвшний сургалтад 80 хүнийг тус тус сонгон шалгаруулж БНХАУ-ын ӨМӨЗО-ы их, дээд сургуулиудад суралцуулна. Өмнө нь БНХАУ-ын Засгийн газар болон ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан бол тус тэтгэлгийг дахин олгохгүй болно. Мөн өөр орны сонгон шалгаруулалтанд тэнцэж, тухайн орны Засгийн газарт материал нь хүргэгдсэн хүнийг уг сонгон шалгаруулалтанд оруулахгүй.
Бакалаврын сургалтад хамрагдах оюутныг Өвөр монголын их сургуульд Хятад хэл, утга зохиол, Аялал жуулчлалын удирдлага, Олон улсын гадаад худалдаа, эдийн засаг, нягтлан бодох, мөнгөн гүйлгээ, Хууль, эрх зүй, Электрон шинжлэх ухаан ба техник, Амьд биетийн техник, Электрон мэдээллийн шинжлэх ухаан ба
техник, Харилцаа холбооны инженер, Компьютерийн шинжлэх ухаан болон техник, Зам тээвэр болон гүүрний инженер, Зам тээврийн мэргэжилтэн, Дундад улсын зураг, Урлаг дизайнер тусгай мэргэжил /орчин тойрны урлаг дизайнер чиглэл/, Урлаг дизайнерийн тусгай мэргэжил /орчин тойрны урлаг дизайнер чиглэл/, Өвөр монголын багшийн их сургуульд Эдийн засгийн удирдлага, Хятад хэл, утга зохиол, Эх баялаг орчин тойрон болон хот төлөвлөлтийн удирдлага, Сэтгүүл зүйн мэдээллийн ухаан, Аялал жуулчлалын сургууль, Боловсрол судлалын сургууль, Сэтгэл зүйн сургууль, Өвөр монголын хөдөө аж ахуйн их сургуульд Тэжээвэр амьтан судлал, Мал эмнэлгийн тусгай мэргэжил, хүнс судлал болон хүнсний технологи, Хадлан бэлчээрийн агрономи, Ойн инженер, Хаа-н автомат механик, Хаа-н эдийн засаг ба менежмент, цэцэрлэгжүүлэх мэргэжлийн товч танилцуулга, ой шугуй хамгаалалх хууль, аялал жулчлал, Өвөр монголын аж үйлдвэрийн их сургуульд Элчин энерги болоод хөдөлгөх хүчний мэргэжил, Механик, зураг төсөл ба автоматчилал, Химийн инженер ба технологи, Механик төмөрлөг бус материалын судлал, Үйлдвэрлэлийн бүртгэгч болоод удирдагч, Барилгын инженер, Бизнесийн удирдлага, Өвөр монголын үндэстний их сургуульд Монгол анагаах ухаан, Монгол эм зүй, Дүрс анагаах ухаан, Клиник анагаах ухаан, Эдийн засаг, Хятад хэл утга зохиол, Хууль, Компьютер болон хэрэглээ, Аялал жуулчлал, Өвөр монголын анагаах ухааны их сургуульд Хятад уламжлалт анагаах, Эмчилгээний анагаах, рентгений анагаахын чиглэлээр,
техник, Харилцаа холбооны инженер, Компьютерийн шинжлэх ухаан болон техник, Зам тээвэр болон гүүрний инженер, Зам тээврийн мэргэжилтэн, Дундад улсын зураг, Урлаг дизайнер тусгай мэргэжил /орчин тойрны урлаг дизайнер чиглэл/, Урлаг дизайнерийн тусгай мэргэжил /орчин тойрны урлаг дизайнер чиглэл/, Өвөр монголын багшийн их сургуульд Эдийн засгийн удирдлага, Хятад хэл, утга зохиол, Эх баялаг орчин тойрон болон хот төлөвлөлтийн удирдлага, Сэтгүүл зүйн мэдээллийн ухаан, Аялал жуулчлалын сургууль, Боловсрол судлалын сургууль, Сэтгэл зүйн сургууль, Өвөр монголын хөдөө аж ахуйн их сургуульд Тэжээвэр амьтан судлал, Мал эмнэлгийн тусгай мэргэжил, хүнс судлал болон хүнсний технологи, Хадлан бэлчээрийн агрономи, Ойн инженер, Хаа-н автомат механик, Хаа-н эдийн засаг ба менежмент, цэцэрлэгжүүлэх мэргэжлийн товч танилцуулга, ой шугуй хамгаалалх хууль, аялал жулчлал, Өвөр монголын аж үйлдвэрийн их сургуульд Элчин энерги болоод хөдөлгөх хүчний мэргэжил, Механик, зураг төсөл ба автоматчилал, Химийн инженер ба технологи, Механик төмөрлөг бус материалын судлал, Үйлдвэрлэлийн бүртгэгч болоод удирдагч, Барилгын инженер, Бизнесийн удирдлага, Өвөр монголын үндэстний их сургуульд Монгол анагаах ухаан, Монгол эм зүй, Дүрс анагаах ухаан, Клиник анагаах ухаан, Эдийн засаг, Хятад хэл утга зохиол, Хууль, Компьютер болон хэрэглээ, Аялал жуулчлал, Өвөр монголын анагаах ухааны их сургуульд Хятад уламжлалт анагаах, Эмчилгээний анагаах, рентгений анагаахын чиглэлээр,
Магистрантурын сургалтад хамрагдах хүмүүсийг Өвөр монголын их сургуульд Ургамал судлал, Амьтан судлал, Микробиологи, Биохими ба молекулар биологи, Экологи, Мэдээлэл зүй, Хятадын үндэстний цөөнхийн хэл ба уран зохиол, Тусгай түүх, Хими, Компьютерийн шинжлэх ухаан ба технологи, Дохиолол ба мэдээлэл боловсруулалт, Аж үйлдвэрлэлийн менежмент, Иргэний худалдааны хууль, Археологи ба музей судлал, Өвөр монголын багшийн их сургуульд Монгол хэл ба утга зохиол (Эртний монгол хэл судлал), Хятад хэл уран зохиол, Түүх, Байгалийн газарзүй, Боловсрол судлал, Хими, Урлагийн дизайн, Амьтан судлал, Эдийн засаг, Уламжлалт биен тамирын боловсрол, хөгжим судлал, Өвөр монголын хөдөө аж ахуйн их сургуульд Амьтны генетик, хооллолт ба үржүүлэг, Амьтны тэжээл ба хоол судлал, Малын урьдчилан сэргийлэх эмчилгээ, Клиникийн малын эмч, Амьтны үйлдвэрлэл ба удирдлага, Мал зүйн үндсэн шинжлэх ухаан, Ургамал судлал, Цэцэрлэгийн ургамал ба цэцэрлэгжүүлэлт, ХАА-н механикжуулалт ба инженеринг, Ногоо судлал, Ойжуулалт, Бэлчээрийн шинжлэх ухаан, Үйлдвэрийн эдийн засаг, Экологи, Хүнс судлал, Үр тариа, ургамал ба суулгацын уургийн инженеринг, Өвөр монголын аж үйлдвэрийн их сургуульд Механик инженер, Машин тоног төхөөрөмж, Технологи ба багаж хэрэгслийн туршилт ба хэмжилт, Тооцоолон бодох математик, Физикийн электроник, Механик, Цахилгаан станцын электроник ба цахилгаан дамжуулалт, Хяналтын онол ба хяналтын инженер, Автоматжуулалт ба туршилтын технологи, Компьютерийн хэрэглээ, Химийн үйл явцын механик, Химийн инженер ба технологи, Байгаль орчны инженер, Дулааны инженер, Цахилгаан тоног төхөөрөмж ба инженер, Шингэн шатахууны тоног төхөөрөмж ба инженер, Автомашины инженер, Материал судлал ба инженеринг, Архитектурын онол ба дизайн, Хөрс судлал, Барилгын инженер, Дулаан, газ нийлүүлэлт ба агааржуулалтын системийн инженер, Микро хими ба үхжилтийн инженеринг, Удирдлагын шинжлэх ухаан ба инженеринг, Бизнесийн удирдлага, Цахилгаан систем ба түүний удирдлагын чиглэлээр,
Докторантурын сургалтад хамрагдах хүмүүсийг Өвөр монголын их сургуульд Ургамал судлал, Амьтан судлал, Микробиологи, Биохими ба молекулар биологи, Экологи, Мэдээлэл зүй, Хятадын үндэстний цөөнхийн хэл ба уран зохиол, Тусгай түүх, Өвөр монголын багшийн их сургуульд Түүх судлал, Өвөр монголын хөдөө аж ахуйн их сургуульд Амьтны генетик, хооллолт ба үржүүлэг, Амьтны хоол тэжээл судлал, Малын урьдчилан сэргийлэх эмчилгээ, Клиникийн малын эмч, Бэлчээрийн шинжлэх ухаан, Амьд байгалийн хамгаалалт ба ашиглалт, Хөрс ба усны хамгаалалалт, цөлжилтөөс хамгаалах ба хяналт, ХАА-н эдийн засаг, удирдлага, ХАА-н гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, хадгалалт, ба удирдлага, Ногоо судлал, Ойжуулалт, Өвөр монголын аж үйлдвэрийн их сургуульд Туршилтын мезо-механик, Нийлмэл механик, Хатуу сэнст пуужингийн бүтцийн дизайн ба механик судлал, Механик асуудлыг шийдэх математик арга зүй, Электромеханикийн системийн уян хатан байдлын шинжилгээ ба сайжруулалт, Хатуу сэнст хөдөлгүүрийн дизайн, Нарийн химийн технологи, Химийн үйл явцын технологи, Хурдасгуур үлйдвэрлэл ба харилцан нөлөөллийн инженеринг, Олон үе шатат хурдасгуур, Химийн органик бус материал, Байгаль орчны нөлөөллийн инженеринг ба материал, Сэргээгдэх эрчим хүчний технологи ба хэрэглээ, Энерги ашиглалтын технологи, дулаан нэвтрүүлэлт, дамжуулалт ба идэвхжүүлэлт, Цахилгаан машин төхөөрөмжийн автомат хяналт ба туршилтын технологи, Төмөр бетон бус металын бэлтгэл, ба хэв оруулалтын технологи, Материалын үйлдвэрлэл, хэвжүүлэлт ба чанарын хяналтын технологи, өнөдөр түвшний металлын боловсруулалт ба механикийн төлөв байдлын судлал, Материал үйлдвэрлэлийн дамжуулалтын идэвхжүүлэлт, Өндөр хийцийн хальшийн шинж чанарууд ба бэлтгэлийн чиглэлээр тус тус суралцуулна.
Бакалаврын сургалтад хамрагдах хүмүүсийг Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид дээрх мэргэжлийн чиглэлээр 2.5-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа болон Хятадын талтай зөвшилцсөний дагуу БНХАУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид нэг хичээлийн жилээс илүү хугацаагаар 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцсан 25 хүртэлх насны Монгол Улсын иргэдээс сонгон шалгаруулна.
Бакалаврын шалгалтад орох хүсэлтэй хүмүүс нь өөрийн суралцаж буй сургуульдаа бүртгүүлнэ. Монгол улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль тус бүр 30 хүртэл, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Соёл урлагийн их сургууль, Боловсролын их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Их засаг их сургууль тус бүр 15 хүртэл, бусад магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллеж нь тус бүр 5 хүртэл оюутныг урьдчилан шалгаруулж, оюутан тус бүрийн 3000 төгрөгийн шалгалтын хураамжийн хамт сургуулийн захирлын албан бичгээр 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ.
БНХАУ-д суралцаж буй болон магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг 2010 оны 5 сарын 12, 13-ны өдрийн 10.00-18.00 цагийн хооронд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн 3-р байрны нэгдүгээр давхарт бүртгэнэ. БНХАУ-д суралцаж буй хүмүүс нь иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бэлтгэл ангийн сурлагын дүнгийн тодорхойлолтыг эх хувиар нь авч ирнэ үү.
Магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг бакалавраас доошгүй боловсролтой (сургалтын голч дүн нь 2.5-аас дээш байна), мэргэжлээрээ 2-оос доошгүй жил үр бүтээлтэй ажилласан, 40 (магистрантур 35, докторантур 40) хүртэлх насны Монгол Улсын иргэдээс сонгон шалгаруулна. Магистрантур, докторантурт суралцах хүсэлтэй хүмүүс нь дор дурдсан баримт бичгийг авч ирнэ үү. Үүнд:
1. Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
2. Ажил байдлын тодорхойлолт;
3.Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
4. Суралцах хөтөлбөр, төлөвлөгөө (500-аас цөөнгүй үгээр бичнэ);
5.Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт;
6. Шалгалтын хураамж 5000 төгрөг.
2. Ажил байдлын тодорхойлолт;
3.Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
4. Суралцах хөтөлбөр, төлөвлөгөө (500-аас цөөнгүй үгээр бичнэ);
5.Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт;
6. Шалгалтын хураамж 5000 төгрөг.
Монгол Улсын БСШУЯ, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу оюутан, магистрант, докторантын сонгон шалгаруулалтыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын Яам хариуцан зохион байгуулах тул бүртгүүлсэн хүмүүсийн материалыг 2010 оны 5 дугаар сарын 14-ний өдөр БНХАУ-ын Элчин сайдын яаманд хүлээлгэж өгнө.
Бакалаврын оюутны сонгон шалгаруулалтыг математикийн шалгалт, ярилцлага гэсэн 2 үе шаттай зохион байгуулна. Математикийн шалгалтыг 2010 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 10.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 1,2,3 дугаар давхарын уншлагын танхимд тестийн хэлбэрээр зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй.
Математикийн шалгалтын оноо, ярилцлагад орохоор шалгарсан хүмүүсийн нэрс, ярилцлага зохион байгуулах хуваарийг 2010 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 17.00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын Яамны гаднах самбар дээр зарлана.
Ярилцлагыг 2010 оны 5 дугаар сарын 19, 20-ны өдрийн 9.30 цагаас МУИС-ийн 2 дугаар байранд зохион байгуулна. Өрөөний дугаарыг жич зарлана. Ярилцлагын үр дүнг харгалзан сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийн нэрсийг 2010 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 17.00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны гаднах самбар дээр зарлана. Сонгон шалгаруулалтын дүнд ямар нэгэн тайлбар хийхгүй тухай БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын Яамнаас мэдэгдэж байна.
Дотоодын их, дээд сургууль, коллежид суралцаж буй хүмүүс нь ярилцлагад орохдоо иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, их, дээд сургууль, коллежийн 1,2 дугаар ангийн сурлагын болон голч дүнгийн тодорхойлолт, БНХАУ-д хэлний бэлтгэл ангид суралцсан хүмүүс нь иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, БНХАУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангийн сурлагын болон голч дүнгийн тодорхойлолт /хэрэв хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалтын гэрчилгээгээ байвал эх хувиар/-ыг авч ирнэ.
Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы их сургуулиудад суралцуулахаар нэр дэвшүүлэх бөгөөд суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авах тал гаргаж, урилга ирүүлнэ. Урилга хүлээн авсан оюутан нь хүлээн авах талаас хуваарилсан сургуулийн хэлний бэлтгэл сургалтад хамрагдсаны дараа шалгалт өгнө. Энэ шалгалтад тэнцсэн хүмүүс нь үргэлжлүүлэн үндсэн сургалтад хамрагдана. Замын зардлаа суралцагч өөрөө хариуцах бөгөөд сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газраас санхүүжүүлнэ.
СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ БОЛОВСРОЛЫН ТАНХИМ
No comments:
Post a Comment