Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв нь Нээлттэй Нийгэм хүрээлэн, Их Британий гадаад харилцаа, хамтын нөхөрлөлийн хэрэг эрхлэх газраас зарлаж буй Оксфордын их сургууль, Йоркийн их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь чадварлаг залуучууд болон залуу мэргэжилтнүүдэд тодорхой чиглэлээр Англи улсад магистрын болон магистрын дараах судалгааны ажил хийх боломж олгох зорилготой юм.
Мэргэжлийнхээ хүрээнд маш сайн мэдлэгтэй, онц сайн дүнтэй төгссөн, тодорхой зорилготой, Англи хэлийг өндөр түвшинд эзэмшсэн монголчууд энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт оролцох боломжтой байдаг. Шалгарсан хүмүүс Английн Оксфордын их сургууль, Йоркийн их сургуульд бүтэн тэтгэлгээр суралцдаг. Тэтгэлэгт сургалтын төлбөр, ирэх очих зардал, амьдралын суурь зардал зэргийг хамарна.
Мэргэжлийнхээ хүрээнд маш сайн мэдлэгтэй, онц сайн дүнтэй төгссөн, тодорхой зорилготой, Англи хэлийг өндөр түвшинд эзэмшсэн монголчууд энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт оролцох боломжтой байдаг. Шалгарсан хүмүүс Английн Оксфордын их сургууль, Йоркийн их сургуульд бүтэн тэтгэлгээр суралцдаг. Тэтгэлэгт сургалтын төлбөр, ирэх очих зардал, амьдралын суурь зардал зэргийг хамарна.
Дараах хоёр төрлийн тэтгэлгийн аль нэгэнд хамрагдах боломжтой байдаг.
A. Судалгааны тэтгэлэг:
Оксфордын их сургууль дээр 9 сарын хугацаанд судалгаа хийх тэтгэлэг (2010/10/1-2011/06/30) Эх орондоо нийгэм, хүмүүнлэг, байгаль орчны чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар сурч буй Монгол иргэд энэхүү хөтөлбөрт хамрагдан 9 сарын хугацаанд Оксфордын их сургууль дээр судалгаа хийх боломжтой. Энэхүү тэтгэлэгт хамрагдсан судлаачид тус сургуулийн зэрэг олгох сургалтанд хамрагдахыг хориглоно.
B. Магистрын зэрэг олгох тэтгэлэг:
- Оксфордын их сургуульд нийгэм хүмүүнлэгийн ухаан, байгаль орчны чиглэлээр нэг жилийн магистрын зэрэг олгох сургалтанд хамрагдах тэтгэлэг олгоно. Суралцах боломжтой чиглэлийг доорхи файлаас үзнэ үү. Сургуулийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг www.admin.ox.ac.uk/gsp вэб хуудсаас авна уу. Мөн өргөдлийн материал бүрдүүлэх зааврыг доорхи хаягаар орж авна уу. http://www.ox.ac.uk/admissions/postgraduate_courses/application_guide.html
- Йоркийн их сургуульд улс төрийн философийн чиглэлээр магистр зэрэг олгох нэг жилийн тэтгэлэгт хөтөлбөр (2010/09-2011/09) Тус сургуулийн болон материал бүрдүүлэх зааврыг http://www.york.ac.uk/depts/poli/prospective/pgt/courses/toleration/index.html хаягаар орж авна уу.
Бүрдүүлсэн бүх материал дээр үндэслэж тухайн сургууль эхний шалгаруулалтыг хийдэг бөгөөд шалгарсан хүмүүсээс 4 сард ярилцлага авч тэнцсэн оролцогчдоос Англи хэлний түвшин тогтоох шалгалт TOEFL iBT эсвэл IELTS-ийн шалгалт авдаг.
Бүрдүүлэх материал: Хөтөлбөр тус бүрийн өргөдлийн маягт, бакалаврын дүн болон дипломын хуулбар, дүн дипломын албан ёсны орчуулга, 2 тодорхойлох захидал, зорилго тодорхойлсон эссэ болон өргөдлийн маягт дээр заасан бусад хавсралт материалыг бүрдүүлэн 1 эх, 3 хуулбарын хамт БЗМТ дээр 2010 оны 1 сарын 12-ний 17 цагаас өмнө биеэр авчирна. Өргөдлийн маягт, материал бүрдүүлэх заавар, тодорхойлох захидлын маягт зэргийг доорхи файлаас татаж авна уу.
1. Оксфордын их сургуулийн 9 сарын судалгааны тэтгэлэгийн материал:
- Хөтөлбөрийн тавигдах шаардлагыг хангасан эсэхээ шалгах маягт
- Материал бүрдүүлэх заавар болон өргөдлийн маягт
- Тодорхойлох захидлын маягт
2. Oксфордын их сургуулийн магистрын зэрэг олгох тэтгэлэгийн материал:
- Хөтөлбөрт тавигдах шаардлагыг хангасан эсэхээ шалгах маягт
- Суралцах боломжтой чиглэлүүд
- Хөтөлбөрийн дэлгэрэнгүй танилцуулга
- Өргөдлийн маягт
-Өргөдлийн маягт бөглөх заавар
- Зорилго тодорхойлсон эссэ
-Тодорхойлох захидлын маягт
3. Йоркийн их сургуульд улс төрийн философи чиглэлээр суралцуулах тэтгэлгийн материал:
- Хөтөлбөрт тавигдах шаардлагыг хангасан эсэхээ шалгар маягт
- Өргөдлийн маягт
- Тодорхойлох захидлын маягт
- Хөтөлбөрийн тавигдах шаардлагыг хангасан эсэхээ шалгах маягт
- Материал бүрдүүлэх заавар болон өргөдлийн маягт
- Тодорхойлох захидлын маягт
2. Oксфордын их сургуулийн магистрын зэрэг олгох тэтгэлэгийн материал:
- Хөтөлбөрт тавигдах шаардлагыг хангасан эсэхээ шалгах маягт
- Суралцах боломжтой чиглэлүүд
- Хөтөлбөрийн дэлгэрэнгүй танилцуулга
- Өргөдлийн маягт
-Өргөдлийн маягт бөглөх заавар
- Зорилго тодорхойлсон эссэ
-Тодорхойлох захидлын маягт
3. Йоркийн их сургуульд улс төрийн философи чиглэлээр суралцуулах тэтгэлгийн материал:
- Хөтөлбөрт тавигдах шаардлагыг хангасан эсэхээ шалгар маягт
- Өргөдлийн маягт
- Тодорхойлох захидлын маягт
Маягтуудыг эндээс татаж авна уу
Хөтөлбөрийн талаархи танилцуулах лекц, зөвлөгөөг Баасан гариг бүрийн 17.30 цагаас БЗМТ дээр өгнө.
Өргөдлийн материал хүлээж авах эцсийн хугацаа: 2010 оны 1 сарын 12-ний 17 цаг. Хугацаа хэтэрсэн материал хүлээн авахгүй болно.
Холбоо барих хаяг:
Э.Ариунаа
Хөтөлбөрийн зохицуулагч
Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв
email: ariunaa@earcmn.org
IM address: earc_scholarship@yahoo.com
Tel: 319016
Fax: 326941
Э.Ариунаа
Хөтөлбөрийн зохицуулагч
Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв
email: ariunaa@earcmn.org
IM address: earc_scholarship@yahoo.com
Tel: 319016
Fax: 326941
2010-2011 ОНД БНСУ-Д УЛСЫН ЗГ-ЫН ТЭТГЭЛГЭЭР ОЮУТАН СУРАЛЦУУЛНА
2010-2011 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР ОЮУТАН СУРАЛЦУУЛНА.
1. Зорилго: Гадаадын оюутанд БНСУ-ын их, дээд сургуульд суралцах боломжийг олгосноор олон улсын боловсролын харилцан солилцоог хөхүүлэн дэмжих болон улс хоорондын найрамдалт харилцааг хөгжүүлэх зорилготой.
2. Сонгон шалгаруулах хүний тоо:
3. Элсүүлэх салбар болон суралцах их сургууль: Чонжү Их Сургуулийн бакалавр болон магистрын сургуулиуд
4. Засгийн газрын тэтгэлгээр суралцах хугацаа:
• Бакалавр: Нийт 5 жил (Солонгос хэлний бэлтгэл+үндсэн анги 4 жил)
• Магистр: Нийт 3 жил (Солонгос хэлний бэлтгэл+үндсэн анги 2 жил)
5. Сургалтын явц:
3. Элсүүлэх салбар болон суралцах их сургууль: Чонжү Их Сургуулийн бакалавр болон магистрын сургуулиуд
4. Засгийн газрын тэтгэлгээр суралцах хугацаа:
• Бакалавр: Нийт 5 жил (Солонгос хэлний бэлтгэл+үндсэн анги 4 жил)
• Магистр: Нийт 3 жил (Солонгос хэлний бэлтгэл+үндсэн анги 2 жил)
5. Сургалтын явц:
5.1.Солонгос хэлний бэлтгэл: Чонжү их сургуулийн солонгос хэлний төвд нэг жилийн турш солонгос хэлний бэлтгэлд хамрагдсаны дараа бакалавр, магистрийн ангид элсэн орно. Жич: Их сургуулийн лекц, хичээлүүд ихэнх нь Солонгос хэл дээр учир Солонгос хэлний чадварыг эзэмшүүлэх шаардлагатай.
5.2.Доорхийн адил Солонгос хэлний түвшинтэй нэр дэвшигчид Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөхгүй байж болно.
- TOPIK шалгалтын 5 эсвэл 6 түвшин
- Солонгос хэл, уран зохиолын мэргэжлээр 4 ба түүнээс дээш жил тухайн оронд сурсан бол
- TOPIK шалгалтын 4 түвшин ба Солонгос улсад бакалаврын 4 жилийн сургуульд сурсан бол
- TOPIK шалгалтын 4 түвшинтэй ба Солонгос улсын засгийн газрын байгууллага эсвэл Солонгос компанид 2-оос дээш жил ажилласан бол
6. Тавигдах шаардлага
• Өөрөө болон эцэг, эх тухайн улсын иргэн байх.
• Хэрэв Солонгосын давхар харъяалалтай иргэн байвал гадаадын иргэнд тооцохгүй.
• Солонгост удаан хугацаанд суралцахад боловм бүхий эрүүлс аруул байх.
• Жирэмсэн болон ямар нэг өвчний улмаас эмчилгээ хийлгэж бүхий хүнийг элсүүлэх боломжгүй.
• Төгсөж ирсний дараа хойр улсын найрамдалт харилцааг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж чадахуйц оюутан байна.
• Бакалавр: 2010 оны 3 сарын 1-ний байдлаар ахлах сургууль төгссөн, эсвэл төгсөх гэж байгаа, 2010 оны 3 сарын 1-ний байдлаар 25 наснаас доош настай байх.
• Магистр: 2010 оны 9 сарын 1-ний байдлаар бакалаврын зэрэгтэй эсвэл зэрэг авах гэж байгаа, 2010 оны 9 сарын 1-ний байдлаар 35 наснаас доош настай байх.
• Сүүлд төгссөн сургуулийн голч дүн 85 хувиас дээшо байх эсвэл нийт оюутны түвшний эхний 5 хувьд багтсан байх.
• Англи болон солонгос хэлний өндөр түвшний мэдлэгтэй бол шалгуурт өндөр хувь эзэлнэ.
7. Тэтгэлэг олгох
7.1.Олгох хугацаа:
- Солонгос хэлний бэлтгэл 1 жилийн болон бакалаврын үндсэн ангийн 4 жил
- Солонгос хэлний бэлтгэл 1 жилийн болон магистрийн үндсэн ангийн 2 жил
7.2.Агуулга:
- Онгоцны зардал: Хоёр орны хооронд зорчих энгийн ангиллын онгоцны тийз
- Амьжиргааны тэтгэлэг: 900,000 вон (сар бүр)
- Судалгааны зардал: Хүмүүнлиг-нийгмийн салбар-210,000 вон
Байгаль-техникийн салбар-240,000 вон
- Суурьших зардал: 200,000 вон (нэг удаа)
- Хэлний бэлтгэл: Нэг жилийн бүтэн төлбөр
- Сургалтын зардал: Элсэлтийн болон сургалтын зардлаас 100 хувь чөлөөлөх
- Дипломын ажлыг хэлвлэх зардал: 500,000-800,000 вон хүртэлх бодит зардал (нэг удаа)
- Эрүүл мэндийн даатгал: 15,000 вон (сар)
8. Сонгон шалгаруулалт
- Анкет бүхий шаардлагатай бичиг баримтуудыг Чонжү Их Сургуульд явуулна.
-
Office of International Affairs, Cheongju University.
36 Naedok-dong, Sangdang-gu, Cheongju,
360-764, Republic of Korea
Tel : +81-43-229-8814/8815 Fax : +81-43-229-8944
- Чонжү их сургууль нэр дэвшигчдийн нэрсийг Олон Улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэнд санал болгон оруулна.
- Олон Улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэн эцсийн шалгаруулалтын хариуг гарган Чонжү Их Сургуульд мэдэгдэнэ.
9. Бүрдүүлэх бичиг баримт
9.1.Бичиг баримт хүлээн авах газар: Чонжү Их Сургууль
9.2.Бичиг баримт хүлээн авч дуусах хугацаа:
-Бакалавр: 2009 оны 11 сарын 20;
-Магистр: 2010 оны 3 сарын 20.
9.3.Бүрдүүлэх бичиг баримт
9.3.1.Анкет (Маягтын дагуу)
9.3.2.Зураг (4х5 см, өнгөт цээж зураг, эгц харсан, малгайгүй)-2 хувь
9.3.3.Амлалт бичиг (Маягтын дагуу)
9.3.4.Өөрийн тухай танилцуулга (Маягтын дагуу)
9.3.5.Сургалтын төлөвлөгөө (Маягтын дагуу)
9.3.6.Тодорхойлолт 2 хувь (Төгссөн сургуулийн багш эсвэл захирал, ажиллаж буй байгууллагын дарга)
9.3.7.Эрүүл мэндийн тодорхойлолт (Маягтын дагуу)
9.3.8.Сургуулийн диплом:
-Бакалавр: Дунд сургуулийн гэрчилгэний хуулбар 1 хувь;
-Магистр: бакалаврын дипломын хуулбар 1 хувь.
9.3.9.Дүнгийн жагсаалт:
-Бакалавр: Дунд сургуулийн гэрчилгэний дүн 1 хувь;
-Магистр: бакалаврын сургалтын 4 жилийн дүнгийн жагсаалт 1 хувь.
9.3.10.Эцэг, эх болон өөрийн тухайн улсын иргэнийг батлах бичиг баримтын хуулбар (гадаад паспорт)
9.3.11.Гэр бүлийн лавлагаа (төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр гэх мэт батлах баримт бичиг)
9.3.12.Солонгосын байгууллага эсвэл компанид ажилладаг бол ажлын газрын тодорхойлолт (холбогдох хүнд хамааралтай)
9.3.13.TOPIK, TOEFL, TEPS, IELTS зэрэг шалгалтуудын сертификат (шалгалт өгсөн хүнд хамааралтай)
9.3.14.Эмчийн олгосон англи хэл дээрхи эрүүл мэндийн тодорхойлолт (зөвхөн эцсийн шалгаруулалтанд тэнцэж Олон Улсын Боловсролыг дэмжих үндсэний хүрээлэнгээс шаардсан хүмүүст хамааралтай)
10. Цаашдын хөтөлбөр
10.1.Олон Улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэнгээс бичиг баримт хүлээн авч дуусах хугацаа: -Бакалавр: 2009 оны 11 сарын 20; -Магистр: 2010 оны 3 сарын 20.
10.2.Олон Улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэнгийн шалгаруулалтын хугацаа: -Бакалавр: 2009 оны 12 сараас 2010 оны 1 сар хүртэл; -Магистр: 2010 оны 3 сараас 5 сар хүртэл.
10.3.БНСУ-д очих хугацаа: -Бакалавр: 2010 оны 2 сарын 25-28-ны хооронд; -Магистр: 2010 оны 8 сарын 27-30-ны хооронд;
10.4.Хэлний бэлтгэл эхлэх хугацаа: -Бакалавр: 2010 оны 3 сарын 02; -Магистр: 2010 оны 9 сарын 01;
10.5.Үндсэн сургалт эхлэх хугацаа: -Бакалавр: 2011 оны 3 сарын 02; -Магистр: 2011 оны 9 сарын 01;
Мэдээллийн эх сурвалж: http://www.mecs.gov.mn/index.php?option=com_content&task=view&id=347&Itemid=105
Солонгосд суралцахаар шийдээд байгаа танд хамгийн түрүүнд зочлохыг зөвлөх сайт бол http://www.studyinkorea.go.kr/niieds.jsp юм. Та энэ сайтнаас Солонгосын улсын болон Солонгосын боловсролын талаарх мэдээлэлийг авах боломжтой бөгөөд хамгийн чухал нь Солонгосын сургуулиудын тухай товч бөгөөд үнэ цэнэтэй мэдээлэл авч болно. Уг сайтыг олон хэл дээр үзэх боломжтой ч хамгийн дэлгэрэнгүй мэдээллийг солонгос хуудаснаас авахаар байдгийг анхаарахад илүүдэхгүй. Одоогийн байдлаар ихэнх сургуулиуд нь гадаад оюутан олноор элсүүлэх бодлого барьж байгаагаас мастер докторт суралцах гэж буй гадаад оюутнуудад төрөл бүрийн тэтгэлэг санал болгодог. Мөн зарим тэтгэлэг олгогч байгууллагууд ч Солонгос улсад суралцаж буй гадаад оюутнууд тэтгэлэг олгодог бөгөөд тэдгээрийн заримаас доор оруулав.
Эдгээр сангуудын зарим нь зөвхөн дэвшин суралцагчдад тэтгэлэг олгож байхад, зарим нь зөвхөн Мэдээлэлийн технологийн оюутнуудад тэтгэлэг олгодог гэх мэт сан болгоны хүсэж буй объект, элсэгч нь өөр өөр байдаг. Мөн тэдний зарим нь зөвхөн TOEFL болон IELTS ын оноо буюу англи хэлний зохих мэдлэгтэй байхад болно гэж үзэж байхад өөр нэг нь давхар солонгос хэлний түвшин тогтоох шалгалт TOPIK-ын оноо шаардах зэргээр тэдний тавих шаардлагууд ч ялгаатай байдаг. Тэгэхээр сайтар судлан өөрт тохирсон нэгийг олж авах нь зүйтэй юм.
ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН НИЙГМИЙН УХААНЫ БАГШ НАРЫГ АНУ-Д СУРАЛЦУУЛАХ ТЭТГЭЛЭГ
Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төвөөс жил бүрийн 1 сард АНУ дахь Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн их дээд сургуулийн багш нарыг АНУ-д тэтгэлгээр суралцуулах хөтөлбөрийг орон даяар зарлан хэрэгжүүлдэг билээ. Тус хөтөлбөрийн зорилго нь Азербайжан, Армен, Гүрж, Казахстан, Киргизстан, Молдав, Монгол, Тажикистан, Узбекистан Улсын нийгмийн ухааны тэнхмийг хөгжүүлэх, багш нарын заах аргыг сайжруулах, судалгааны ажил хийхийг нь дэмжих явдал юм.
Эрдмийн зэрэг олгохгүй энэхүү хөтөлбөрт шалгарсан багш нар 2-3 жилийн хугацаанд АНУ-ын их дээд сургуульд нэг жилд нэг семестрийн хугацаатайгаар очиж сурч ажиллана. Энэ хугацаанд олж авсан мэдлэг чадвараа өөрийн сургуульдаа хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.
Эрдмийн зэрэг олгохгүй энэхүү хөтөлбөрт шалгарсан багш нар 2-3 жилийн хугацаанд АНУ-ын их дээд сургуульд нэг жилд нэг семестрийн хугацаатайгаар очиж сурч ажиллана. Энэ хугацаанд олж авсан мэдлэг чадвараа өөрийн сургуульдаа хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.
Тавигдах шаардлага*:
- Америк судлал, Урлагийн түүх, Соёлын антропологи, Түүх, Хууль, Философи, Улс төр, Шашин судлал болон Социологийн хичээлийг их дээд сургуульд өдрөөр заадаг багш байх;
- Их дээд сургуулийг онцсайн дүнтэй төгссөн байх;
- Бичгийн болон ярианы Англи хэлийг сайн эзэмшсэн байх ;
- Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийг төгссөн байх /наад зах нь 5 жил сурч мэргэжлийн ахисан шатны зэрэг авсан байх/;
- Дараа жилийн хичээлийн жилийн 2-р семестерт тус хөтөлбөрт оролцох боломжтой байх;
- Дараа жилийн хичээлийн жилийн 2-р семестерт сургуулиас нь чөлөө олгохыг зөвшөөрсөн захирал, дэд захирал, тэнхмийн эрхлэгчийн хэн нэгний нь тодорхойлолт авсан байх;
- Азербайжан, Армен, Гүрж, Казахстан, Киргизстан, Молдав, Монгол, Тажикистан, Узбекистан Улсын иргэн бєгєєд эдгээр орнуудын аль нэгний оршин суугч байх
Бүрдүүлэх зүйлс*:
- Өргөдлийн маягтыг бүрэн бөглөж өгнө
- 2 хүний тодорхойлолт /битүүмжилсэн байх/
- Зорилго тодорхойлсон захидал буюу эссээ /асуултыг өргөдлийн маягтад заасан байгаа/
- Өөрийн сургуулийн захиргаанаас дэмжсэн тодорхойлолт
- Дээд боловсролын бүх диплом болон дүнгийн жагсаалтын хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх/
- Дээд боловсролын бүх диплом болон дүнгийн жагсаалтын албан ёсны орчуулга /орчуулгын товчоогоор баталгаажуулсан байх/
- Товч намтар буюу CV
- Гадаад паспортын зурагтай хуудасны хуулбар
* Хөтөлбөр зарлагдах үед дээрхи шаардлага болон бүрдүүлэх зүйлст өөрчлөлт орох магадлалтай.
Дэлгэрэнгүй мэдээллийг харах
No comments:
Post a Comment