2009/12/11

Залуу эрдэмтэнд шагнал олголоо

Шинжлэх Ухааны салбарт ажиллаж байгаа 35-аас доош насны залуу эрдэмтэдийг дэмжин
ажилладаг Монголын Залуу Эрдэмтэдийг Дэмжих Сан єнєєдєр 32 настай залуу эрдэмтэн Содбилэгт “Сод мэргэн” медаль олголоо. Залуу эрдэмтэн Содбилэгийн Физикийн шинжлэх ухааны салбарт хийсэн бvтээл нь дотооддоо тєдийгvй дэлхий дахины нэр хvндтэй эрдэмтэдийн ємнє хvлээн зєвшєєрєгдєж чадсан юм.


Монголын Залуу Эрдэмтэдийг Дэмжих Сан vvсэн байгуулагдаад 10 дахь жилтэйгээ золгож байна. Анх байгуулагдахдаа тус сан нь дотоодын эрдэмтэдийн бvтээлийг дэлхий нийтэд таниулах зорилготойгоор байгуулагдаж байсан юм Залуу Эрдэмтэдийг Дэмжих Сан єнєєдєр 14 эрдэмтний бvтээлийг vнэлэн дэлхийн олон улс оронд таниулан суртчилж чаджээ. Мєн vvнээс гадна олон арван залуу эрдэмтэдийг гадаадын их дээд сургуульд суралцуулах, дотооддоо мэргэжил дээшлvvлэхэд байнга тусалж дэмждэг юм. Тэгвэл єнєєдєр залуу эрдэмтэн Чагдаагийн Содбилэгт Монголын Залуу Эрдэмтэдийг Дэмжих сангаас Монголын шинжлэх ухааны салбарын хєгжилд оруулсан хувь нэмрийг нь vнэлэн “Сод мэргэн” медаль болон єргємжлєл, vнэ бvхий зvйл олголоо. 32 настай залуу эрдэмтэн Содбилэг нь 1999 оноос эхлэн “Биет бєємс ба бодисын харилцан vйлчлэлийн нэгдсэн онол” сэдэвт ажилд оролцож байсан бєгєєд шинжлэх ухаан салбарт ажиллах хугацаандаа гадаад, дотоодод эрдэм шинжилгээний 7 єгvvлэл бичэн нийтлvvлж байжээ. Тvvний шинжлэх ухааны байгуулагад vр бvтээлтэй ажиллаж, докторын ажлаараа их температур дахь кваркийн талаар хийсэн судалгаа, тvvний vр дvн нь дэлхийн тvвшинд vнэлэгдэж чадсан юм. Залуу эрдэмтэн Чагдаагийн Содбилэг нь 1999 оноос эдvvгээ хvртэл хугацаанд Шинжлэх Ухааны Академийн Физик Технологийн Хvрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, ахлах ажилтнаар ажиллаж байна. Тэрээр 2003 онд Улаанбаатар Их Сургуульд Физикийн ухааны магистрийн зэрэг хамгаалж, 2004-2008 онд ХБНГУ-ын Билфелдийн Их Сургуульд докторантурт суралцаж тєгсєєд “Их температур дахь кваркийн урсгалын хоолойн огтлолууд” сэдвээр физикийн ухааны докторын зэрэг хамгаалсан юм.

Г.Мянганбаяр

Жич: Ч. Содбилэг нь Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбооны гишүүн бөгөөд Холбооны гишүүд, нийт залуучуудынхаа өмнөөс баяр хүргэж, эрдмийн ажилд нь амжилт хүсье.

No comments: