Шинжлэх ухааны шилдэг бүтээлд энэ жил долоон бүтээл шигшигдэж үлдсэнээс МУИС-ийн багш, доктор Р.Энхбатын “Квазигүдгэр программчлал” бүтээл тэргүүн байрт шалгарлаа.
Дэд байрт Анагаах ухааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан ХСҮТ-ийн зөвлөх, доктор асан Д.Самбуупүрэв, Эмгэг судлалын төвийн эмч Ч.Энхтуул, ХСҮТ-ийн эмэгтэйчүүдийн зөвлөх Д.Авирмэд нарын “Умайн салстын эмгэг өөрчлөлт, хорт хавдар, урьтал өвчний эд судлалын оношзүй” бүтээл, ШУТИС-ийн багш, доктор Д.Дашжамц, доктор Ж.Зулзагабаатар, Г.Намхайжанцан, З.Биндэръяа нарын “Монгол орны геотехникийн нөхцөл” бүтээл, Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батсүрэнгийн “Өндөр тэрэгтнүүд ба эртний түрэгүүд” зэрэг гурван бүтээл орсон юм.
Гуравдугаар байрт Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан С.Ургамал, Д.Нямбаяр нарын “Монголын ургамлын аймаг 10, 17” бүтээл, Газарзүйн хүрээлэнгийн захирал, академич Д.Доржготов, доктор Ж.Оюунгэрэл, С.Шийрэв-Адъяа, Н.Орших нарын “Монгол Улсын үндэсний атлас” хамтын бүтээл, ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Минжингийн “Их засаг, түүх хууль эрхийн шинжилгээ” бүтээл, Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Ц.Төрбат нарын бүтээлүүд багтсан байна.
Эх сурвалж: Өнөөдөр сонин

No comments:
Post a Comment