2009/12/18

Байгаль Орчны Шинэчлэл төсөл-2: СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Бичсэн БОАЖЯ
2009 оны 12-р сарын 07, Даваа гариг, 16:44
Нидерландын Вант Улсын Засгийн Газрын Итгэлийн Сангийн дэмжлэгээр Монгол улс дахь байгаль орчны засаглалыг бэхжүүлэх, хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн менежментийг сайжруулах зорилгоор Дэлхийн Банк болон Монгол Улсын Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам хамтран Байгаль Орчны Шинэчлэл-2 төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 2010 онд хэрэгжих жижиг төслийн тэтгэлэгт хөтөлбөрийг “Орон нутаг дахь байгаль орчны менежментийг бэхжүүлэх нь” үндсэн чиглэлийн доор дараах сэдвүүдээр зарлаж байна.


• Байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг багасгахад орон нутгийн захиргаа, байгаль орчны байгууллага, байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагчдад нутгийн иргэд, иргэдийн нөхөрлөлийн зүгээс дэмжлэг үзүүлэх, хамтын оролцоотой хяналтын тогтолцоог бүрдүүлэх
• Ойтой бүс нутгаар ой модны хулгайг таслан зогсооход нутгийн удирдлага болон төрийн бус байгууллага, нутгийн иргэдийн оролцоотой олон нийтийн хяналтын тогтолцоог (улс, аймаг, сум, аймаг хоорондын, сум хоорондын гэх мэт) бий болгож цаашид тогтвортой ажиллах оновчтой механизм бүрдүүлэх, нийслэлийн ногоон бүсийн байгаль хамгаалагчдын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх
• Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, түймрийн шалтгааныг тогтоох, түймэр тавигчдыг илрүүлэх ажилд нутгийн иргэдийн оролцоо, хяналтыг бий болгох
• Ховор, ховордсон болон хориотой ангийн хулгайг зогсоох олон нийтийн болон нутгийн иргэдийн оновчтой хяналт
• Орон нутгийн ашигт малтмал хайх, ашиглах талаар хуулийн хэрэгжилтийг хангуулахад нутгийн иргэдийн оролцоо, хяналт, энэ талаар нутгийн иргэдийн мэдлэг, чадавхийг бэхжүүлэх
• Байгалийн тэнцвэрийг хадгалах, байгалийн нөхөн сэргээгддэг баялагийг тогтвортой ашиглах нөхцлийг бүрдүүлэх үүднээс орон нутгийн байгалийн баялагийн ашиглалт хамгаалалтын байдалд олон нийтийн хяналтыг бий болгох
• Ой, ус, биологийн төрөл зүйлийг хамгаалах замаар цөлжилтийн явцыг сааруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дасан зохицох орон нутагт тохирсон арга замыг бий болгох
• Заган ой (ялангуяа зулзаган болон сэргэн ургаж байгаа) болон элсний нүүдлийг зогсоох ач холбогдолтой говийн бүсийн мод, бутлаг ургамлыг орон нутгийн иргэдийн оролцоотой хамгаалах
• Говь, хээрийн бүсэд унаган бутлаг ургамлыг тарималжуулах аргаар хөрс хамгаалах
• Булаг шанд, усны эхийг хамгаалах, усны хэмнэлт, зохистой хэрэглээний талаар шинэлэг, оновчтой, бусад газарт түгээн дэлгэрүүлэх боломжтой үйл ажиллагаа
• Гудамж, олон нийтийн эзэмшлийн газар хог хаягдлыг багасгах, хатуу хог хаягдлын талаарх хууль тогтоомж, орон нутгийн захиргааны дүрэм журмыг үйлдвэр, албан байгууллага, оршин суугчид хэрхэн хэрэгжүүлж байгаад оюутан, сурагчдын оролцоотой хяналт тавиулах
• Бэлчээр хамгаалах, зүй зохистой, хуваарьтай ашиглах чиглэлээр ажилладаг нөхөрлөлүүдийг чадавхижуулах
• Орон нутгийн байгаль хамгаалах хөтөлбөрүүдийн хэрэгжилтэнд олон нийтийн хяналтыг бий болгох
• Орон нутгийн байгаль орчны асуудал эрхэлсэн мэргэжилтэнүүдийг чадавхижуулах сургалт зохион
байгуулах

Сонгон шалгаруулалтад оролцох шалгуур: Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжтой төрийн бус байгууллага, эрдэмтэн болон судлаач, мэргэжилтнүүдийн баг, нутгийн иргэдийн нөхөрлөл, хамтлаг, малчдын бүлэг болон хувь хүмүүс оролцоно.

Тэтгэлгийн хэмжээ: 15,000 ам.доллар хүртэл
Төсөл хэрэгжүүлэх хугацаа: 2010 оны 3 сараас 12 сар хүртэлх хугацаанд хэрэгжиж үр дүн нь харагдахуйц төслүүд
Төсөл хүлээн авах эцсийн хугацаа: 2010.01.15-ны Баасан гариг, 18.00 цаг. Материалыг Нээлтэй Нийгэм Форумын байранд хүлээн авах ба э-шуудангийн project@forum.mnЭнэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар мөн ирүүлж болно.
Өргөдлийн маягт, удирдамжийг 2009 оны 12 сарын 9-нөөс Нээлттэй Нийгэм Форумын байрнаас, эсвэл www.forum.mn болон www.mne.mn вэб сайтаас татан авна уу..
Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл ННФ-аас зохион байгуулах Мэдээлэл өгөх уулзалтанд оролцохыг
урьж байна. Уулзалт нь 2009 оны 12 сарын 17 болон 2010 оны 1 сарын 6-ны 16:00 цагт ННФ-ын хурлын
зааланд болно.
Хаяг: Нээлттэй Нийгэм Форум,Жамъян гүний гудамж-5/1,Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар-48 (Чойжин
ламын сүм музейн баруун талд ) Утас: 976-11-313207 ; e-mail:: project@forum.mnЭнэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Татах: Дээр нь дарж нээ эсвэл Хулганы баруун товч-"Save Target As.." (IE) / "Save Link As.." (Mozilla)
nemo_news_mn


1 comment:

lefobserver said...

С Рождеством Христовым и С новым годом
http://lefobserver.blogspot.com/