2009/05/18

Мэдээ

“Хөдөлгөөн - Эрүүл мэнд” явган аялал өнгөрсөн долоо хоногийн хагас сайн өдөр буюу 5 сарын 16-нд Богд Хан уулын Ноён оргил “Цэцээ Гүн” руу амжилттай зохион байгуулагдлаа.

Аяллын зорилго нь аялалд оролцогч нийт гишүүдийн эрүүл мэндэд тус дэм болох, танилцаж нөхөрлөх, гишүүдийн хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршиж байсан юм.

Цаг уурын байдлаас хамааран маршрутад бага зэргийн өөрчлөлт гарсан бөгөөд аялагчид “Саран хадны амралт” дээрээс автобуснаасаа буун явган аяллаа эхэлсэн. Нийт 36 хүн явж, 4 багт хуваагдан баг болгон өөрийн таних тэмдэг бүхий дөрвөн өнгийн (улаан, ногоон, цэнхэр, шар) тууз гартаа зүүж “Оргил эзлэх” тэмцээнд оролцоцгоон, ХХТХ-ийн Ганбаатар ахаар ахлуулсан Улаан туузтангууд буюу “Уулчид” баг тэргүүн байранд орж шагнуулав. Тэмцээний шүүгчидын бүрэлдэхүүнд МЗЭХ-оос Одгэрэл, Амарсанаа нар БУСЗЭХ-ээс Энхсүх, Жамьян нар ажиллаа.

Олон талын ач холбогдол бүхий үйл ажиллагаа зохион байгуулсан БУСЗЭХ-ийн МСОНХА гишүүд болон бусад идэвхтэй оролцсон бүх гишүүддээ талархал илэрхийлье!!!

Хөгширч үхдэггүй

хөдөлгөөнгүйгээс үхдэг шүү Залуусаа!!!

No comments: