2009/04/13

Семинар 2009-04-16

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбоо, Экологийн Боловсролын Төвөөс сар бүрийн хоёр дахь долоо хоногт хамтран зохион явуулж буй “Залуусаас залууст” цуврал семинарт нийт залуу эрдэм шинжилгээний ажилчид, судлаачид, сонирхсон хувь хүн та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Энэ удаагийн семинарт:
1. “Зарим төрлийн дарсны спиртийн болон үзэгдэх хуурай бодисын хамаарал

ШУА, Хими, Хими Технологийн Хүрээлэнгийн Биохими-Технологийн лабораторийн ЭША, Л.Энхсүх

2. “Криптоспоридиозын судалгааны дүнгээс” сэдвээр тус тус семинар явагдана.
Мал эмнэлгийн хүрээлэнгийн ЭША И.Хатанбаатар

Семинар 2009 оны 4 дүгээр сарын 16-нд Экологийн Боловсролын Төвийн хурлын танхимд 18 30 цагт болно.

БУСЗЭХ, Эрдэм шинжилгээ, судалгааны алба

Холбоо барих утас : 99722717

No comments: