2009/04/06

2009 оны БНСУ-ын Засгийн газрьн тэтгэлгээр гадаадьн оюутан сонгон шалгаруулах журам

1. Зорилго
Гадаадын оюутанд БНСУ-ын их дээд сургуульд суралцах боломжийг олгосноор олон улсын боловсролын харилцан солилцоог хөхүүлэн дэмжих болон улс хоорондын найрамдалт харилцааг хөгжүүлэх зорилготой.



2. Сонгон шалгаруулах хүний тоо: Нийт 350 хүн.

  • Улс тус бурийн хамрагдах хүний тоог тухайн улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газраас лавлана.

3. Элсуулэх салбар болон суралцах их сургууль

Солонгосын их дээд сургуулийн магистр, докторын ангид суралцах зарчимтай.

  • Суралцахыг хүсэж байгаа салбар нь энгийн их дээд сургуульд байхгүй тохиолдолд холбогдох их сургуультайгаа хэлэлцэн боловсролын хүрээлэнгийн захирлын зөвшөөрлөөр тухайн мэргэжлийн их дээд сургуульд элсэн орж болно.
  • Байгалийн шинжлэх ухаан, инженер техникийн салбарыг эн тэргүүнд тавина.


4. Магистрт элсэх хэлбэр

o Чөлөөт сонголт(158хүн): Солонгос хэлний дамжаа төгссөний дараа өөрийн хүссэн сургуульдаа элсэн орно.

  • Чөлөөт сонголт хийх боломжтой оюутан


- Улс хоорондын харилцан солилцоонд тулгуурлан хоёр орон чөлөөт сонголтоор хийхээр тохиролцох тохиолдолд

- Солонгосын төрийн байгууллагын урилгаар суралцах тохиолдолд тухайн байгууллагаас нэр заасан сургууль эсвэл урьж байгаа
байгууллагатай холбогдох салбарыг сонгох (Төрийн байгууллагын урилгаар суралцагч нь заавал тухайн байгууллагын санал болгосон ба тухайн холбогдох салбарт элсэх ёстой)

- Гадаадад үрчлүүлсэн этгээд бол

- Солонгос хэлний бэлтгэлд хамрагдах шаардлагагүй оюутан

  • Солонгос хэлний бэлтгэлд хамрагдах шаардлагагүй хүн (2009.9.1 ба 2010.3.1-нд элсэх боломжтой)

- Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтын(5-ТОР1К) 5 ба 6 дугаар шат(дээд шат)—нд тэнцсэн
- Дараах нөхцөлийн аль нэгд хамаарагдвал Солонгос хэлээр их дээд сургуульд суралцах боломжтой гэж үзнэ

A) Монголын их дээд сургуульд Солонгос хэл утга зохиол, Солонгос судлалын чиглэлээр 4-өөс дээш жил суралцсан

Б) Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтын 4 дүгээр шатанд
тэнцсэн ба Солонгосын их дээд сургуульд 4 жил, эсвэл магистрын
сургалтад хоёроос дээш жил сурсан тохиолдолд

В) Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтын 4 дүгээр шатанд тэнцсэн бөгөөд Солонгосын байгууллага болон компанид хоёроос дээш жил ажилласан тохиолдолд

o Захиалгат оюутан(192хүн) : Олон Улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэнгээс Солонгосын их дээд сургуульд захиалгаар хуваарилсан орон тоо.


5. Засгийн газрын тэтгэлгээр суралцах хугацаа

- Магистр: Нийт 3 жил (Солонгос хэлний бэлтгэл 1 жил+үндсэн анги 2 жил)
- Доктор: Нийт 4 жил (Солонгос хэлний бэлтгэл 1 жил+үндсэн анги 3 жил)

гэх мэт үргэлжлэлийг Боловсрол Соёл Шинжлэх ухааны яамны интернэт хурдсаас ЭНД ДАР

No comments: