Монголын Залуучуудын Холбоо
"ЭВРИКА-2009" БАГШ, ОЮУТНЫ ЭРДЭМ
ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ
"ЭВРИКА-2009" БАГШ, ОЮУТНЫ ЭРДЭМ
ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ
Нэг. "Эврика" багш оюутны эрдэм шинжилгээний бага хурлын зорилго:
Хууль эрх зүй. банк санхүү. эдийн засаг, бизнес. техник технологи. байгаль. түүх. эрүүл мэнд. нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж буй их дээд сургууль, коллежийн багш. оюутнуудын хийж буй эрдэм шинжилгээ. судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх, тэдний бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах, бодит биеллээ олоход нь туслахад оршино.
Энэхүү удирдамж нь "Эврика" багш, оюутны эрдэм шинжилгээний бага хуралд оролцогчдод эрдэм шинжилгээний бага хурал явагдах журам, түүнд тавигдах шаардлага, зохион байгуулалтын хэлбэрийн талаарх мэдээллийг хүргэх болно.
Хоёр. Зохион байгуулагдах салбар хуралдаан:
1. Хууль эрх зүйн шинжлэх ухааны салбар хуралдаан
2. Банк, санхүү эдийн засгийн шинжлэх ухааны салбар хуралдаан
3. Түүхийн шинжлэх ухааны салбар хуралдаан
4. Эрүүл мэндийн шинжлэх ухааны салбар хуралдаан
5. Бизнесийн шинжлэх ухааны салбар хуралдаан
6. Техник, технологийн шинжлэх ухааны салбар хуралдаан
7. Нийгмийн шинжлэх ухааны салбар хуралдаан
8. Байгалийн шинжлэх ухааны салбар хуралдаан
Гурав. Илтгэлийг шалгаруулах үндэслэл
Шинжлэх ухааны үндэслэлтэй Нийгмийн тулгамдаж байгаа асуудалтай холбогдсон Шинэлэг санааг дэвшүүлсэн Практик ач холбогдолтой Санаагаа товч тодорхой зөв дэвшүүлсэн Илтгэлийн удирдагчтай байх
Дөрөв. Ирүүлэх материалд тавих шаардлага:
• Багш, оюутны эрдэм шинжилгээний "Эврика" бага хуралд тухайн их дээд. сургууль. коллежийн эрдэм шинжилгээний бага хуралд шалгарсан 2 оюутан. 1 багш. эрдэм шинжилгээний ажилтан. аспирант. магистрантууд оролцоно.
• Илтгэл нь 5-аас дээш хуудастай байна.
• Илтгэлийн мөр хоорондох зай 1.5. Ариалмон 12-оор бичигдсэн байна.
• Илтгэлийн эхийг файлаар хавсаргах ба 2 хувь бөгөөд хавтасласан байна.
• Илтгэгч нь хурлын дотоод журам. хуваарийг чанд баримтална.
• Илтгэлд тавигдах шаардлагыг хангаагүй илтгэл, хугацаа хоцорч ирсэн илтгэлийг хүлээн авахгүй болохыг анхааруулъя.
Багш:
• Сургуулийн эрдмийн эөвлөлийн тодорхойлолт
• Бүтээлийн жагсаалт
• Тухайн салбарын 1-2 эрдэмтний саналыг хавсаргана. Оюутан:
• Сургуулийн эрдмийн зөвлөлийн тодорхойлолт
• Товч анкетыг хавсаргана.
Тав. Цагийн зохион байгуулалт
Илтгэгч: Үндсэн илтгэл 8 мин
Шүүгчийн асуулт, хариултын цаг 5 мин
Зургаа. Шалгаруулалт:
• Шүүгчдийн комисст ерөнхий шүүгч болон салбар тус бүрийн шүүгчид орно.
• Салбар тус бүрээс 1 багш. 1 оюутан шалгаруулна.
• Өвөрмөц санаа дэвшүүлсэн багш. оюутан тус бүр 1-ийг шалгаруулан байгууллагын нэрэмжит тусгай шагнал олгоно.
Долоо. Илтгэл хүлээн авах:
"Эврика" багш. оюутны эрдэм шинжилгээний бага хурлын тавигдах шаардлагыг хангасан илтгэлийг 2009 оны 4-сарын 5-ны өдөр хүртэл Монголын Залуучуудын Холбооны Төв байрны 212 тоотод хүлээн авна.
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО
Утас: 976-11-321814, 322643, 326336
Утас: 976-11-321814, 322643, 326336
No comments:
Post a Comment