МЗЭХ, БУСЗЭХ-оос сар бүрийн 2 дахь долоо хоногийн 4 дэх өдөр зохион байгуулагддаг “Залуусаас залууст” ээлжит семинар 4 дэх удаагаа буюу 2009 оны 03-р сарын 12 -нд амжилттай явагдаж дууслаа.
Уг семинарын ач холбогдол нь залуу судлаачдын илтгэх ур чадвар болон онолын төвшинг ээ дээшлүүлэх, хийж буй ажлаа бусдад хүргэх, шинэ мэдээлэл дамжуулах, мэдлэг боловсролоо нээлттэйгээр бие биедээ солилцох, ажлын холбоогоор бие биедээ гүн туслалцаа үзүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой билээ.
Энэ өдөр болсон семинарт МЗЭХ-ны Гүйцэтгэх захирал, БУСЗЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд, Хяналтын зөвлөлийн гишүүд, Хими-Хими, Технологийн хүрээлэн, Физик Технологийн Хүрээлэн, Биологийн хүрээлэн, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, МУИС, Экологийн боловсролын төв зэрэг байгууллагын 20 гаруй судлаачид оролцож санаа бодлоо чөлөөтэй солилцсон юм.
Энэ удаагийн семинарт ШУА, Биологийн Хүрээлэнгийн Генетикийн лабораторийн ЭША Т. Одбаяр “Мазаалай баавгайн судалгаа мониторинг” энэхүү илтгэлийн онцлог нь монгол улсад зөвхөн байдаг мөн устаж үгүй болох аюулд учраад байгаа хүрэн мазаалай баавгайн тоо толгойг хэрхэн нэмэгдүүлэх, тархалтыг судлах, хиймэл идэш тэжээлийн сав бэлтгэж хооллох, генетик судалгаа хийх зэрэг олон сонирхол татсан ажлуудыг хийсэн нь харагдаж байсан. Мөн хоёр дахь илтгэл бол ШУА, Хими, Хими Технологийн Хүрээлэнгийн Органик Химийн лабораторийн ЭШДА, Батлан Хамгаалахын Их сургуулийн Удирдлага Технологийн Сургуулийн Байгалийн ухааны тэнхимийн багш магистрант Э. Бат-Эрдэнэ “Монгол орны зарим ордын битумт элсний химийн найрлага, шинж чанарын судалгаа” тус илтгэл ч мөн монгол улсад бидний амьдралын хамгийн чухал хэсгийн нэг болох түлш, эрчим хүч, замын асуудлыг шийдвэрлэхийн тулд битумт элсний хими физикийн шинж чанар, хэрхэн түлш гаргаж авах болон цаашлаад хаягдлыг нь замын ажилд яаж ашиглаж болох зэрэг эдийн засгийн чухал асуудлуудыг хөндөж ярьсан нь залуу судлаачдын таашаалд нийцсэн сайхан семинар боллоо.
Дараа дараачийн семинараар бид та бүхэнтэй улам бүр ойртож ажиллахыг эрхэмлэж байна. Мөн бидний ажилд үнэтэй зөвлөгөө өгч байдаг эрхэм судлаачид та бүхний ажилд өндрөөс өндөр амжилт хүсье.
2 comments:
Ёстой гоё сонирхолтой семинар болсон шүү!
E.Bat-Erdenedee bayar hurgeye. Solongosoos
Post a Comment