Монгол Улсын Их Сургуулийн Хими, Хими Инженерчлэлийн
сургуулийн захирал Б.Очирхуяг, Математик, Компьютерийн сургуулийн захирал
Л.Алтангэрэл, Газарзүй, Геологийн сургуулийн захирал В.Батцэнгэл, Аялал,
жуулчлалийн тэнхимийн эрхлэгч Д.Энхжаргал, багш Н.Оюунчимэг нар 2012 оны 5
сарын 16нд Ёкохамагийн Улсын Их Сургуульд зочилж, Хими, Хими Инженерчлэлийн
сургууль болон Ёкохамагийн Улсын Их Сургуулийн Төгсөлтийн дараах Инженерийн
Сургууль хоорондын эрдмийн ажлаар хамтран ажиллах, оюутан солилцох гэрээнд
гарын үсэг зурлаа.
Улмаар Тооцооллын хими (Проф. К.Үэда), Биофизик-хими (Проф.
А.Найто), Органик синтезийн хими (Проф. К.Сакакибара), Байгаль орчны хими (Проф.
К.Фүжиэ), Хот төлөвлөлт (Проф. М.Такамизава), GIS (Проф. С.Садохара)-ийн
лабораториудтай танилцаж, тус сургуульд сурч, судалгааны ажил хийж буй МУИС-ийн оюутан, судлаачидтай санал бодлоо солилцов.
Мэдээлэл бэлтгэсэн:
Судлаач. Др. Н.Жавхлантөгс
Биофизик-химийн лаборатори
Материал судлалын тэнхим
Төгсөлтийн дараах Инженерийн Сургууль
Ёкохамагийн Улсын Их Сургууль