2011/12/10

Биоаюулгүй Байдлын Чадавхыг Бэхжүүлэх Төсөл [1 Attachment]

Сайн байцгаана уу

    Даян Дэлхийн Байгаль Хамгаалах Сан ба НҮБ-ын Байгаль Орчны Хөтөлбөрөөс БОАЖЯ-тай хамтарч "Монгол Улсад Биоаюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэх" төсөл хэрэгжүүлж эхлээд байна. Энэ төслийн зорилго нь Монгол Улсад Үндэсний Биоаюулгүй Байдлын Тогтолцоог бий болгож үйл ажиллагааг нь хангах, орчин үеийн биотехнологийг аюулгүйгээр ашиглах удаан хугацааны тогтвортой хөгжлийг хангах, үүний зэрэгцээ Биоаюулгүй Байдлын Картагены Протоколын гишүүн орны хувьд үүргээ биелүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино. Төсөл гурван жилийн хугацаанд хэрэгжинэ.

    Монгол Улсад Биоаюулгүй Байдлын Чадавхыг Бэхжүүлэх төслөөс Биоаюулгүй Байдлын Үндэсний Хөтөлбөр боловсруулах мэргэжилтнүүдийн багийг сонгон шалгаруулах зарыг Өдөр тутмын сониноор зарласан боловч хангалтгүй цөөн санал ирсэн тул материал хүлээн авах хугацааг ахин 7 хоногоор буюу 2011 оны 12-р сарын 16-ныг хүртэл сунгаж байна.

   Биоаюулгүй Байдлын Үндэсний Хөтөлбөрийн төслийг 2 сарын хугацаанд боловсруулах ба тодорхой хэмжээний санхүүжилтийг төслөөс олгох болно.

Дэлгэрэнгүй зарыг хавсаргасан болно.

Хүндэтгэсэн,
Төслийн Зохицуулагч

О.Билгүүн

__._,_.___


1 of 1 File(s)

Яхоо бүлэг шуудангаас /Yahoo group mail/ блогт хэвэлсэн: Олхонууд Д.Лхагвасүрэн