УРИЛГА
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ "ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛД - БИДНИЙ ОРОЛЦОО" ХИЛИЙН ЧАНАДАД СУУГАА МОНГОЛЧУУДЫН АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ "ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛД - БИДНИЙ ОРОЛЦОО" ХИЛИЙН ЧАНАДАД СУУГАА МОНГОЛЧУУДЫН АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ
Дэлхийн өнцөг булан бүрт сурч, ажиллаж, амьдарч суугаа Монголчууд аа!
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе! Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор "Эх орныхоо хөгжилд - Бидний оролцоо" сэдэвт Хилийн чанадад суугаа Монголчуудын анхдугаар чуулга уулзалт 2010 оны 7 дугаар сарын 19-ний Даваа гарагт Улаанбаатар хотноо Төрийн ордоны Их танхимд зохион байгуулагдах гэж байна. Чуулга уулзалтын зорилго: Гадаадад амьдарч буй Монголчуудынхаа улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахаар гаргаж буй хүсэл тэмүүлэл, санал санаачлагыг дэмжиж, удирдан чиглүүлж, хамтран ажиллах тэдний оюуны хөрөнгө оруулалтыг эх орондоо үр бүтээлтэйгээр хэрэгжүүлэх, мэдлэг дамжуулахад чиглэсэн цогц тогтолцооны нэг хэлбэр болон хэлбэршүүлэхэд оршино. Чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл, "Цахим Өртөө Холбоо" ТББ-тай хамтран зохион байгуулж байна. Эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсч буй та бүхэн энэхүү чуулга уулзалтанд оролцоно уу.
Гадаадад суугаа Монголчууд, хувь хүн, мэргэжилтэн, оюутнуудад: Эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсч буй та бүхэн 2010 оны 7 сарын 19 -ны өдөр Улаанбаатар хотод, ажил, амралтын хүрээнд ирсэн байх төлөвлөгөөтэй байгаа бол энэхүү Чуулга уулзалтанд биеэр оролцохыг урьж байна. Биеэр оролцох боломжгүй ч хэлцэгдэх сэдэвт гадаадад суугаа монголчууд, тэдний нөөц бололцоо, тулгамдсан асуудал, асуудлыг шийдэх санал байвал бидэнтэй холбогдож санаа оноогоо нээлттэй хуваалцаж, Чуулганы ажлыг үр өгөөжтэй болгоход тусалж, хамтран ажиллах урьж байна.
Гадаадад суугаа Монголчуудын Холбоо, Байгууллага, Клуб: Нэгдсэн хуралдааны нэг гол хэлэлцэх сэдэв нь гадаадад үйл ажиллагаа явуулж буй Холбоод, Байгууллагуудын хийж бүтээж буй ажил үйлсийг нэгтгэн танилцуулах, мөн тэдний өмнө тулгарч буй асуудлыг төр засгийн хамтын ажиллагаа дэмжлэг туслалцаатайгаар шийдэх боломжийн талаар хэлэлцэн ярилцах явдал юм. Нэгдсэн хуралдаанд гадаад дахь холбоодын нэгдсэн илтгэл тавих үүргийг Цахим Өртөө Холбоо авсан бөгөөд уг илтгэлийг боловсруулахад та бүхнийг хамтран ажиллахыг (ХАВСРАЛТТАЙ танилцана уу) хүсэмжлэн энэхүү захидлыг хүргэж байна.
Монголд буй Гадаадад төгсөгчдийн Холбоо, Байгууллага, Клуб: Та бүхнийг энэхүү Чуулга уулзалтад өргөнөөр оролцохыг урихын хамт бидэнд өөрийн байгууллагаас салбар хуралдаанд оролцох нийт 5 хүртэлх хүний нэрийг бүртгүүлж, өөрсдийн байгууллага, одоо явуулж буй үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хуваалцаж хамтран ажиллахыг хичээнгүйлэн хүсье. (ХАВСРАЛТТАЙ танилцана уу)
Чуулга уулзалтанд оролцох бол бүртгэлийн маягтыг http://sites.google.com/site/ulaanbaatarforum/b-rtgel бөглөнө үү. Оролцох хүний тоо хязгаартай тул First-come, First-served зарчмаар Танд мандат олгосон эсэх талаар бид эргэж мэдэгдэнэ.
Чуулга уулзалттай холбоотой мэдээллийг:
болон summerforum.ulaanbaatar@gmail.com хаягаар хандан авч болох ба салбар хуралдаануудад оролцох сонирхолтой хүмүүс хуралдааны модераторуудтай холбогдож болно.
Удирдамж
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ
"ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛД - БИДНИЙ ОРОЛЦОО" ХИЛИЙН ЧАНАДАД СУУГАА
МОНГОЛЧУУДЫН АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТЫН УДИРДАМЖ
"ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛД - БИДНИЙ ОРОЛЦОО" ХИЛИЙН ЧАНАДАД СУУГАА
МОНГОЛЧУУДЫН АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТЫН УДИРДАМЖ
Хэзээ: | 2010 оны 7-р сарын 19-ний өдөр |
---|---|
Хаана: | Төрийн ордон, Их танхим |
Оролцогчдын тоо: | 300 (150+150) |
Зохион байгуулагч: | Хилийн чанадад амьдарч буй Монгол улсын иргэд, хуулийн этгээдтэй хамтран ажиллах зөвлөл |
Чуулганы ерөнхий удирдагч: | Ч.Хүрэлбаатар, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэд, хуулийн этгээдтэй хамтран ажиллах зөвлөлийн дарга |
Салбар хуралдааны удирдагч: | Хилийн чанадад амьдарч буй Монгол улсын иргэд, хуулийн этгээдтэй хамтран ажиллах зөвлөлийн гишүүд зохицуулан чиглүүлнэ. |
Хамтран зохион байгуулагч: | "Цахим Өртөө Холбоо" ТББ |
Зорилго:
Хилийн чанадад суугаа монголчуудын улс орныхоо хөгжил дэвшилд оюуны хөрөнгө оруулалт хийж хувь нэмрээ оруулахаар гаргаж буй бүтээлч санал санаачлагыг дэмжих, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, мэдлэг дамжуулахад чиглүүлэх, гадаадад суугаа иргэд ба төр засгийн хоорондох хамтын ажиллагааг сайжруулах
Зорилт:
- Хилийн чанадад өөрсдийн санаачилгаар зохион байгуулж буй "Монгол Улсын хөгжилд" сэдэвт олон чуулга уулзалтуудын үр дүнг нэгтгэн танилцах, тэдний төлөөллийн санал бодлыг сонсох, шилдэг илтгэлүүдийг тавиулах, салбар хуралдаан зохион байгуулж, салбарын яамдын удирдлага, мэргэжилтнүүд болон зочин эрдэмтэн судлаачид, оюутнуудыг уулзуулж, хэлэлцүүлэг зохион байгуулах;
- Чуулга уулзалт, салбар хуралдаанаас гарах саналуудыг нэгтгэн төрийн байгууллагууд, дипломат төлөөлөгчдийн газар, төрийн бус байгууллагад зориулсан зөвлөмж боловсруулан хүргүүлэх, ажил хэрэг болгох;
- Чуулга уулзалтыг жил бүр өргөжүүлэн гадаадад сурч, мэргэшиж байгаа болон мэргэшиж ирсэн монголчуудын оюуны хөрөнгө оруулалтыг эх орондоо үр бүтээлтэйгээр оруулахад чиглэсэн цогц тогтолцооны нэгэн хэсэг болгон хэлбэршүүлэх;
Хүрэх үр дүн:
- Чуулганд оролцогчдын саналыг тусгаж салбар хуралдааны тодорхой чиглэлүүдээр салбар салбарт санал, зөвлөмж боловсруулах, хүргүүлэх;
- Гадаадад сурч, мэргэшиж, боловсорсон иргэдийнхээ туршлага, санал санаачлагыг бодлогод тусгах;
- Төр, төрийн бус байгууллага, гадаадад үйл ажиллагаагаа явуулж байгаа монголчуудын холбоодтой холбоо бий болж, үйл ажиллагаагаа уялдуулж ажиллах боломж бүрдэнэ.
- Чуулга уулзалтаар төр засгийн зүгээс хэрэгжүүлж буй гадаадад байгаа иргэдээ дэмжих зорилготой бодлого, арга хэмжээ, үйл ажиллагааг таниулах;
- Улс орны хөгжилд хувь нэмэр болохуйц төсөл, хөтөлбөр, санал, санаачлагыг тодруулах, цаг алдалгүй нэвтрүүлэх, бодит ажил болгох боломж бүрдэнэ.
Чуулганы үйл ажиллагаа:
Зөвлөлийн даргын баталсан чуулга уулзалтын хөтөлбөрийн дагуу хилийн чанадад суугаа иргэдийн талаар төр засгаас авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг танилцуулах, гадаадад мэргэшигч залуус улс орныхоо хөгжилд оруулж чадах өөрсдийн бололцоо, хувь нэмрийн талаар гэсэн үндсэн 2 хэсэгт хувааж илтгэлүүдийг сонсох, хэлэлцүүлэг зохион байгуулах, санал асуулга явуулах, зөвлөмж боловсруулах.
09:00-13:00 цаг – Хуралдааныг Зөвлөлийн дарга Ч.Хүрэлбаатар удирдана
Үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэх сэдэв
- Төр засгийн бодлого, чиглэл, хэрэгжүүлж буй арга хэмжээ,
- Дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааны хэрэгжилт,
- Улс орны тэргүүлэх чиглэлийг хөгжүүлэх хэрэгцээ, шаардлага
- Гадаадад амьдарч буй иргэдийн талаарх судалгаа, туршлага, хэл соёл, ёс заншил, өв уламжлалаа хадгалах
14:00-18:00 цаг/ Үдээс хойших хуралдааны чиглүүлэгчид, хэлэлцэх сэдэв
Хэлэлцэх илтгэлүүдийг чиглүүлэхдээ:
- Илтгэлүүд нь Монгол орны тухайн салбарт тулгараад буй гол асуудлуудаас хөндөж, түүнийг даван туулахад тохиромжтой гэж үзсэн гадаад орны арга зүйн болоод технологийн ололт амжилтаас санал болгох;
- Илтгэлүүд нь асуудлын шийдлийг хайхдаа ирээдүйд хийж бүтээх арга замд төвлөрсөн, төр болоод гадаадад мэргэшигчдийн хамтын ажиллагааны хэлхээ холбоог үүсгэхэд анхаарах;
- Салбарын доторх илтгэлүүд хоорондоо агуулгын болон хэлэлцүүлгийн хувьд аль болох уялдаа холбоотой байхад анхаарна.
Салбар хуралдаан:
1) Өрсөлдөх чадвар - Мэдээлэл технологи, боловсролын салбарын хөгжил
Чиглүүлэгчид:
Ч.Куланда, БСШУ-ны дэд сайд,
Ц.Буянцогтоо, "Цахим Өртөө Холбоо" ТББ-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
2) Эрүүл мэнд ба анагаах ухаан –Эрүүл амьдрах дадал зуршлыг бий болгохЦ.Буянцогтоо, "Цахим Өртөө Холбоо" ТББ-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
Чиглүүлэгчид:
Н.Хүрэлбаатар, ЭМЯ-ны ТНБД
Др. Ц.Базаррагчаа, "Цахим Өртөө Холбоо" ТББ-ын гишүүн
Др. Ц.Базаррагчаа, "Цахим Өртөө Холбоо" ТББ-ын гишүүн
Чиглүүлэгчид:
Х.Нямхүү, НХХ-ийн дэд сайд
Др. П.Энхтуяа, "Цахим Өртөө Холбоо" ТББ-ын гишүүн
4) Эдийн засаг – Оюуны хөрөнгө оруулалтыг эдийн засагжуулахДр. П.Энхтуяа, "Цахим Өртөө Холбоо" ТББ-ын гишүүн
Чиглүүлэгчид:
Т.Очирхүү, Сангийн дэд сайд
Н.Энхжаргал, "Цахим Өртөө Холбоо" ТББ-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
Чуулганы зөвлөмж:
Чуулганы нэгдсэн хуралдаан болон салбар хуралдаанаас гаргах зөвлөмжийг эцэслэн боловсруулах ажлын хэсэг:
Зөвлөлийн гишүүд: | Г.Баясгалан Д.Мөрөн Д.Солонго | - ХЗДХЯ-ны ТНБД - ГИХАЭГ-ын дарга - ХЭҮК-ийн дарга |
---|---|---|
Бусад: | Ч.Энх-Эрдэнэ Д.Тэгшбаяр Д.Сайнбаяр | - Зөвлөлийн ажлын албаны дарга - Зөвлөлийн ажлын албаны шинжээч - "Цахим Өртөө Холбоо" ТББ, УЗ-ийн дарга |
--
=============================================================
Mongol Tuurgatnii Tsahim Urtuu Suljee – E-Station Network
* Suljeenii archive: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee
* Suljeend email bichihiig husvel: tsahim-urtuu-suljee@googlegroups.com
* Suljeenees garahiig husvel: tsahim-urtuu-suljee+unsubscribe@googlegroups.com
* INBOX tani duureed baina uu? Gmail, Yahoo, Hotmail-d FILTER hiih zaavar: www.tsahimurtuu.mn/filter
Copyright (c) www.tsahimurtuu.mn 1999-2010 | Powered by Tsahim Urtuu Holboo
=============================================================