2009/04/17
Байгаль, 4-р сар 16, 2009 458-р боть, 7240-р дугаар, 807-938-р хуудас
Байгаль, 4-р сар 9, 2009 458-р боть, 7239-р дугаар, 679-796-р хуудас
2009/04/14
Байгаль, Биотехнологи. 4-р сар 2009он
2009/04/13
“Австрали, Шинэ Зеланд, Сингапурт хэрхэн суралцах вэ?”
Хэзээ: 2009-н оны 04-р сарын 18
Цаг: 11 00
Хаяг: Чингэлтэй дүүрэг, 5-хороо, Төмөрчний гудамж
Семинар 2009-04-16
Энэ удаагийн семинарт:
1. “Зарим төрлийн дарсны спиртийн болон үзэгдэх хуурай бодисын хамаарал”
ШУА, Хими, Хими Технологийн Хүрээлэнгийн Биохими-Технологийн лабораторийн ЭША, Л.Энхсүх
2. “Криптоспоридиозын судалгааны дүнгээс” сэдвээр тус тус семинар явагдана.
Мал эмнэлгийн хүрээлэнгийн ЭША И.Хатанбаатар
Семинар 2009 оны 4 дүгээр сарын 16-нд Экологийн Боловсролын Төвийн хурлын танхимд 18 30 цагт болно.
Холбоо барих утас : 99722717
2009/04/11
Шинжлэх Ухаан Сэтгүүл 4-р сарын 10, 2009он
Шинжлэх Ухаан Сэтгүүл 4-р сар 03, 2009он
ЖИЧ: Зөвхөн хэрэгтэй мэргэжлийн хүмүүс нь л авч уншаарай учир нь Энэ сэтгүүлийг үнэгүй байрлуулж байгаа болохоор өөр олон хүнд тараагаад хэрэггүй болов уу хэрэв тэгвэл ахиж үнэгүй тавих боломжгүй болох юм. Сэтгүүлийн нэрийг орчуулж бичсэн нь ч гэсэн үүнтэй холбоотой юм.
2009/04/10
Байгаль, Генетик 2-р сар 2009
зураг дээр дараад татаж аваарайЖИЧ: Зөвхөн хэрэгтэй мэргэжлийн хүмүүс нь л авч уншаарай учир нь Энэ сэтгүүлийг үнэгүй байрлуулж байгаа болохоор өөр олон хүнд тараагаад хэрэггүй болов уу хэрэв тэгвэл ахиж үнэгүй тавих боломжгүй болох юм. Сэтгүүлийн нэрийг орчуулж бичсэн нь ч гэсэн үүнтэй холбоотой юм.
2009/04/08
Байгаль, Бүтцийн болон Молекул биологи. 4-р сар 2009он
7 хоногийн хугацаатай орууллаа: зураг дээр дараад татаж аваарай
ЖИЧ: Зөвхөн хэрэгтэй мэргэжлийн хүмүүс нь л авч уншаарай учир нь Энэ сэтгүүлийг үнэгүй байрлуулж байгаа болохоор өөр олон хүнд тараагаад хэрэггүй болов уу хэрэв тэгвэл ахиж үнэгүй тавих боломжгүй болох юм. Сэтгүүлийн нэрийг орчуулж бичсэн нь ч гэсэн үүнтэй холбоотой юм.
Байгаль, Физик. 4-р сар 2009он
зураг дээр дараад татаж аваарай
ЖИЧ: Зөвхөн хэрэгтэй мэргэжлийн хүмүүс нь л авч уншаарай учир нь Энэ сэтгүүлийг үнэгүй байрлуулж байгаа болохоор өөр олон хүнд тараагаад хэрэггүй болов уу хэрэв тэгвэл ахиж үнэгүй тавих боломжгүй болох юм. Сэтгүүлийн нэрийг орчуулж бичсэн нь ч гэсэн үүнтэй холбоотой юм.
2009/04/06
2009 оны БНСУ-ын Засгийн газрьн тэтгэлгээр гадаадьн оюутан сонгон шалгаруулах журам
Гадаадын оюутанд БНСУ-ын их дээд сургуульд суралцах боломжийг олгосноор олон улсын боловсролын харилцан солилцоог хөхүүлэн дэмжих болон улс хоорондын найрамдалт харилцааг хөгжүүлэх зорилготой.
2. Сонгон шалгаруулах хүний тоо: Нийт 350 хүн.
- Улс тус бурийн хамрагдах хүний тоог тухайн улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газраас лавлана.
3. Элсуулэх салбар болон суралцах их сургууль
Солонгосын их дээд сургуулийн магистр, докторын ангид суралцах зарчимтай.
- Суралцахыг хүсэж байгаа салбар нь энгийн их дээд сургуульд байхгүй тохиолдолд холбогдох их сургуультайгаа хэлэлцэн боловсролын хүрээлэнгийн захирлын зөвшөөрлөөр тухайн мэргэжлийн их дээд сургуульд элсэн орж болно.
- Байгалийн шинжлэх ухаан, инженер техникийн салбарыг эн тэргүүнд тавина.
4. Магистрт элсэх хэлбэр
o Чөлөөт сонголт(158хүн): Солонгос хэлний дамжаа төгссөний дараа өөрийн хүссэн сургуульдаа элсэн орно.
- Чөлөөт сонголт хийх боломжтой оюутан
- Улс хоорондын харилцан солилцоонд тулгуурлан хоёр орон чөлөөт сонголтоор хийхээр тохиролцох тохиолдолд
- Солонгосын төрийн байгууллагын урилгаар суралцах тохиолдолд тухайн байгууллагаас нэр заасан сургууль эсвэл урьж байгаа
байгууллагатай холбогдох салбарыг сонгох (Төрийн байгууллагын урилгаар суралцагч нь заавал тухайн байгууллагын санал болгосон ба тухайн холбогдох салбарт элсэх ёстой)
- Гадаадад үрчлүүлсэн этгээд бол
- Солонгос хэлний бэлтгэлд хамрагдах шаардлагагүй оюутан
- Солонгос хэлний бэлтгэлд хамрагдах шаардлагагүй хүн (2009.9.1 ба 2010.3.1-нд элсэх боломжтой)
- Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтын(5-ТОР1К) 5 ба 6 дугаар шат(дээд шат)—нд тэнцсэн
- Дараах нөхцөлийн аль нэгд хамаарагдвал Солонгос хэлээр их дээд сургуульд суралцах боломжтой гэж үзнэ
A) Монголын их дээд сургуульд Солонгос хэл утга зохиол, Солонгос судлалын чиглэлээр 4-өөс дээш жил суралцсан
Б) Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтын 4 дүгээр шатанд
тэнцсэн ба Солонгосын их дээд сургуульд 4 жил, эсвэл магистрын
сургалтад хоёроос дээш жил сурсан тохиолдолд
В) Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтын 4 дүгээр шатанд тэнцсэн бөгөөд Солонгосын байгууллага болон компанид хоёроос дээш жил ажилласан тохиолдолд
o Захиалгат оюутан(192хүн) : Олон Улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэнгээс Солонгосын их дээд сургуульд захиалгаар хуваарилсан орон тоо.
5. Засгийн газрын тэтгэлгээр суралцах хугацаа
- Магистр: Нийт 3 жил (Солонгос хэлний бэлтгэл 1 жил+үндсэн анги 2 жил)
- Доктор: Нийт 4 жил (Солонгос хэлний бэлтгэл 1 жил+үндсэн анги 3 жил)
гэх мэт үргэлжлэлийг Боловсрол Соёл Шинжлэх ухааны яамны интернэт хурдсаас ЭНД ДАР
2009/04/02
Сургалт
Хими, химитехнологи, биотехнологи, газрын тос, хор судлалын лабораториудын мэргэжилтнүүдэд
Аналитик химийн шинжилгээний өндөр мэдрэг, компьютерийн удирдлагат аппаратуудаараа дэлхийн шилдэг брэнд үйлдвэрлэгч болж алдаршсан Agilent Technologies-Европын регионы албан ёсны дистрибьютр “Интерлаб”-компаний тэргүүлэгч мэргэжилтэн зохион байгуулж явуулах 1 өдрийн сургалт-семинарт мэргэжилтнээ оролцуулах хүсэлтэй бол утсаар болон факсаар хүсэлтээ яаралтай ирүүлнэ үү
Сургалт семинарын сэдэв:
· Agilent Technologies-ийн орчин үеийн аналтитикийн шинэ багажууд, тэдгээрээр тодорхойлох хүнсний болон гоо сайхны бүтээгдэхүүний шинжилгээ, эмийн шинжилгээ, хий, газрын тосны үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүд, биологи, биохими, биотехнологийн шинжилгээнүүд(ферментийн орчнуудыг оролцуулан )
· GC, HPLC-ийн аппратуудын тохируулга, үйлчилгээ, тэдгээрээр бүх төрлийн детекторуудаар тодорхойлох шинжилгээнүүдийн сорьцын задаргаануудын тухай
Хугацаа: 2009.04.20-ны өдөр.
Төлбөр: Оролцохыг хүсэгчдэд мэдээлнэ.
Зохион байгуулагч:
Нийлэлийн мэргэжлийн хяналтын газрын Төв лаборатори :
Факс: 976-11-327795
Утас: 99190948, 70110872
Жич: Эхний ээлжид оролцох хүсэлтээ бидэнд мэдэгдэх хэрэгтэй ба сургалт-семинарын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид хэсэг хугацааны дараа мэдээлэх болно.
Монгол улсын их сургуулийн МДСА аас
Энэ байгууллагын шугамаар олон хун мастер болон докторт явсан юм байна шүү
The Open Respiratory Medicine Journal Vols. 1 to 2; 2007 to 2008
2009/03/26
Эврика-2009 удирдамж
"ЭВРИКА-2009" БАГШ, ОЮУТНЫ ЭРДЭМ
ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ
Нэг. "Эврика" багш оюутны эрдэм шинжилгээний бага хурлын зорилго:
Хууль эрх зүй. банк санхүү. эдийн засаг, бизнес. техник технологи. байгаль. түүх. эрүүл мэнд. нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж буй их дээд сургууль, коллежийн багш. оюутнуудын хийж буй эрдэм шинжилгээ. судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх, тэдний бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах, бодит биеллээ олоход нь туслахад оршино.
Энэхүү удирдамж нь "Эврика" багш, оюутны эрдэм шинжилгээний бага хуралд оролцогчдод эрдэм шинжилгээний бага хурал явагдах журам, түүнд тавигдах шаардлага, зохион байгуулалтын хэлбэрийн талаарх мэдээллийг хүргэх болно.
Хоёр. Зохион байгуулагдах салбар хуралдаан:
1. Хууль эрх зүйн шинжлэх ухааны салбар хуралдаан
2. Банк, санхүү эдийн засгийн шинжлэх ухааны салбар хуралдаан
3. Түүхийн шинжлэх ухааны салбар хуралдаан
4. Эрүүл мэндийн шинжлэх ухааны салбар хуралдаан
5. Бизнесийн шинжлэх ухааны салбар хуралдаан
6. Техник, технологийн шинжлэх ухааны салбар хуралдаан
7. Нийгмийн шинжлэх ухааны салбар хуралдаан
8. Байгалийн шинжлэх ухааны салбар хуралдаан
Гурав. Илтгэлийг шалгаруулах үндэслэл
Шинжлэх ухааны үндэслэлтэй Нийгмийн тулгамдаж байгаа асуудалтай холбогдсон Шинэлэг санааг дэвшүүлсэн Практик ач холбогдолтой Санаагаа товч тодорхой зөв дэвшүүлсэн Илтгэлийн удирдагчтай байх
Дөрөв. Ирүүлэх материалд тавих шаардлага:
• Багш, оюутны эрдэм шинжилгээний "Эврика" бага хуралд тухайн их дээд. сургууль. коллежийн эрдэм шинжилгээний бага хуралд шалгарсан 2 оюутан. 1 багш. эрдэм шинжилгээний ажилтан. аспирант. магистрантууд оролцоно.
• Илтгэл нь 5-аас дээш хуудастай байна.
• Илтгэлийн мөр хоорондох зай 1.5. Ариалмон 12-оор бичигдсэн байна.
• Илтгэлийн эхийг файлаар хавсаргах ба 2 хувь бөгөөд хавтасласан байна.
• Илтгэгч нь хурлын дотоод журам. хуваарийг чанд баримтална.
• Илтгэлд тавигдах шаардлагыг хангаагүй илтгэл, хугацаа хоцорч ирсэн илтгэлийг хүлээн авахгүй болохыг анхааруулъя.
Багш:
• Сургуулийн эрдмийн эөвлөлийн тодорхойлолт
• Бүтээлийн жагсаалт
• Тухайн салбарын 1-2 эрдэмтний саналыг хавсаргана. Оюутан:
• Сургуулийн эрдмийн зөвлөлийн тодорхойлолт
• Товч анкетыг хавсаргана.
Тав. Цагийн зохион байгуулалт
Илтгэгч: Үндсэн илтгэл 8 мин
Шүүгчийн асуулт, хариултын цаг 5 мин
Зургаа. Шалгаруулалт:
• Шүүгчдийн комисст ерөнхий шүүгч болон салбар тус бүрийн шүүгчид орно.
• Салбар тус бүрээс 1 багш. 1 оюутан шалгаруулна.
• Өвөрмөц санаа дэвшүүлсэн багш. оюутан тус бүр 1-ийг шалгаруулан байгууллагын нэрэмжит тусгай шагнал олгоно.
Долоо. Илтгэл хүлээн авах:
"Эврика" багш. оюутны эрдэм шинжилгээний бага хурлын тавигдах шаардлагыг хангасан илтгэлийг 2009 оны 4-сарын 5-ны өдөр хүртэл Монголын Залуучуудын Холбооны Төв байрны 212 тоотод хүлээн авна.
Утас: 976-11-321814, 322643, 326336


